Б.Намуунбайгаль
Loading...
Товч нэр
Б.Намуунбайгаль
Бүтэн нэр
Батцэцэг Намуунбайгаль
Латин нэр
Battsetseg Namuunbaigali
Албан тушаал
Дадлагажигч багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гипоксигоор өдөөгдсөн зүрхний булчингийн эсийн исэлдэлтийн стресст пиноцембриний үзүүлсэн нөлөө(2026-04-16); ;Ю.Оюунбилэг ;У.Номин-Эрдэнэ ;В.ЭнхтуяаDing XinyueҮндэслэл: Зүрхний ишеми, гипоксийн үед үүсэх миокардийн гэмтлийн гол механизмын нэг нь исэлдэлтийн стресс юм. Гипокси гэмтлийн нөхцөлд реактив хүчилтөрөгчийн чөлөөт радикал (ROS) хэт ихээр үүсэж, эсийн антиоксидант хамгаалах тогтолцоо алдагдан, липидийн хэт исэлдэлт нэмэгдэн улмаар эсийн апоптоз болон гэмтэлд хүргэдэг. Супероксид дисмутаз (SOD) нь эсийн дотоод антиоксидант фермент бөгөөд исэлдэлтийн стрессийг саармагжуулах үүрэгтэй бол малондиальдегид (MDA) нь липидийн хэт исэлдэлтийн эцсийн бүтээгдэхүүн бөгөөд эсийн мембраны гэмтлийн хэмжээг илэрхийлдэг. Иймд гипоксигоор өдөөгдсөн зүрхний булчингийн эсийн гэмтэлд антиоксидант нөлөө бүхий бодисыг судлах нь чухал ач холбогдолтой юм. Пиноцембрин нь улаан агарт агуулагддаг бөгөөд антиоксидант, эсийн апоптозыг дарангуйлах зэрэг олон талын фармакологийн нөлөөтэй биологийн идэвхт бодис юм. Зорилго: Гипоксигоор өдөөгдсөн H9C2 зүрхний булчингийн эсэд үүсэх исэлдэлтийн стрессийн үед пиноцембриний үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Бид H9C2 зүрхний булчингийн эсийг ашиглаж, эрүүл хяналтын бүлэг, эмгэг хяналтын бүлэг, пиноцембриний бага, дунд, их тунгаар үйлчилсэн туршилтын нийт 5 бүлгүүдэд хуваан судалгааг хийж гүйцэтгэсэн. Эмгэг хяналтын бүлгээс бусад бүлгийн эсүүдийг 5%-ийн CO2, 1%ийн O2, 37 °C гипокси орчинд, глюкоз болон ийлдэс агуулаагүй DMEM тэжээлт орчинд өсгөвөрлөн, гипоксигоор өдөөгдсөн эсийн загварыг амжилттай үүсгэсэн. Дараа нь пиноцембринээр 4 цагийн турш үйлчилж, уг биологийн идэвхт бодисын эсийн исэлдэлтийн стресст үзүүлэх нөлөөг үнэлсэн. Исэлдэлтийн стрессийн түвшинг тодорхойлохын тулд ROS хуримтлал, SOD идэвх, мөн MDA-ийн хэмжээг хэмжиж харьцуулсан. Үр дүн: Эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад эмгэг хяналтын бүлэгт ROS-ийн ялгарал мэдэгдэхүйц нэмэгдэж, SOD ферментийн идэвх буурч, харин MDA-ийн түвшин эрс ихэссэн нь гипоксигоор өдөөгдсөн эсүүдэд исэлдэлтийн стресс хүчтэй явагдаж байгааг илтгэв. Харин пиноцембринээр үйлчилсэн бүлгүүдэд, гипоксигоор өдөөгдсөн исэлдэлтийн стресс буурсан байна. Өөрөөр хэлбэл, ROS-ийн хуримтлал буурах хандлагатай болж, SOD ферментийн идэвх сэргэж нэмэгдсэн бөгөөд MDAийн хэмжээ мэдэгдэхүйц багассан байна. Пиноцембрин нь эсийн антиоксидант хамгаалалтын тогтолцоог идэвхжүүлж, липидийн идэвхжилтийг саармагжуулах замаар хамгаалах үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. Дүгнэлт: Пиноцембрин нь гипоксигоор өдөөгдсөн H9C2 зүрхний булчингийн эсийн исэлдэлтийн стрессийг бууруулж, эсийн гэмтлээс хамгаалах нөлөөтэйг тогтоолоо. Энэ нь пиноцембринийг зүрхний ишеми болон гипоксигоор өдөөгдсөн эмгэг өөрчлөлтийн үед хэрэглэх боломжит эмчилгээний бодисын нэг бөгөөд цаашдын судалгааны чухал ач холбогдолтой суурь мэдээлэл болохыг харуулж байна.
