Г.Батбаатар
Loading...
Товч нэр
Г.Батбаатар
Бүтэн нэр
Гүнчин Батбаатар
Латин нэр
Gunchin Batbaatar
Албан тушаал
Боловсрол хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд олон эмэнд тэсвэртэй грам-сөрөг бактерийг илрүүлсэн нь(2021-03-21); ; ;Б.Ганбаатар; С.ЦогтсайханЗорилго: Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд олон эмэнд тэсвэртэй грам-сөрөг (ОЭТГСБ)-ийг илрүүлж, өвчтөн хооронд ОЭТГСБ дамжиж буй эсэхийг молекулын шинжилгээгээр тодорхойлохыг зорьсон. Судалгааны материал арга зүй: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн түлэнхийн 65 болон бусад тасагт хэвтэн эмчлүүлэгч 985 өвчтнөөс шулуун гэдэсний арчдасын сорьц авсан. Сорьцноос ОЭТГСБ-ийг өсгөврийн аргаар MALDI-TOF, VITEK2 aвтомат анализатор ашиглан илрүүлж, антибиотикийн тэсвэржилтийг дискээс нэвчүүлэх аргаар тодорхойлов. Карбапенемаза фермент ялгаруулж буй A. baumannii болон P. aeruginosa омгийн удамзүйн хамаарлыг молекулын шинжилгээгээр тодорхойлов. Үр дүн: Түлэнхийн тасгийн 65 өвчтний 45-д (69.2%, 45/65), ГССҮТ-ээс судалгаанд хамрагдагсдын 418-д (42.4%, 418/985) ОЭТГСБ илэрсэн. ГССҮТ-ийн 985 өвчтний 158-с давтан сорьц авахад ОЭТГСБ 69.6% (110/158) буюу түлэнхийн тасгийн түвшинтэй ойролцоо гарсан. Дээрх A. baumannii-ийн 2 омог (MLST 642), P. aeruginosa-ийн 6 омог (MLST 235) тус тус удамзүйн хувьд ижил гарал үүсэлтэй нь тодорхойлогдсон. Пульс электрофорезийн шинжилгээгээр P. aeruginosa-ийн 6 омгийн 4 нь ижил (PFGE A), 2 нь өөр (PFGE C, B) халдварын голомттой болох нь тогтоогдсон. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын дунд ОЭТГСБ-ийн халдвар өндөр илэрсэн ба эмнэлгийн дотор өвчтөн хооронд ОЭТГСБ-ийн халдвар дамжсан нь молекул биологийн шинжилгээгээр тогтоогдов. Энэ нь ГССҮТийн түлэнхийн тасагт халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн тасгийн зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатайг харуулж байна.
