Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 маркерийг тодорхойлсон дүн
    (2026-09-15)
    С.Энхтуяа
    ;
    Ш.Орхонтуул
    ;
    Б.Ариунзаяа
    ;
    ;
    С.Цогтсайхан
    Үндэслэл: Тархины анхдагч хавдар нь төв мэдрэлийн тогтолцооны нийт хавдрын 85-90%-ийг эзэлдэг. Манай улсын хувьд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн мэдээгээр 2024 оны байдлаар тархи, төв мэдрэлийн тогтолцооны хавдрын тархалт 459, шинэ тохиолдол 93 бүртгэгдсэн нь бусад зонхилон тохиолдох хавдрын тохиолдлоос бага боловч бусад хавдартай харьцуулахад нас баралтын хувьд өндөр 80.4% байна. Мөн тархины хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах нь бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд тархинаас эдийн биопси авах болон эдийн материалыг давтан цуглуулах нь өндөр эрсдэлтэй, хязгаарлагдмал байдаг. Эдгээр үзүүлэлт нь эмчлүүлэгчийн эмчилгээний хувь хэмжээг нэмэгдүүлэх, илүү хүртээмжтэй, өртөг багатай эрт илрүүлгийн маркер шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдрын үед, захын цусанд miRNA-21 маркерийн экспрессийг тодорхойлж, оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ)-ийн мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдартай 40, мэдрэлийн эмгэг оношлогдсон 40, эрүүл 40 нийт 120 хүнийг хамруулсан. Үйлчүүлэгчийн захын судаснаас цусыг авч боловсруулан сийвэн дэх miRNA-21 тодорхойлохдоо miRNA ялгах цомог ашиглан ялгаж, miRNA-21 өвөрмөц праймер ашиглан qPCR аргаар олшруулж үр дүнг үнэлэв. Үр дүн: Сийвэн дэх miRNA-21-ийн экспресс тархины анхдагч хавдартай бүлгийг, эрүүл бүлэгтэй харьцуулахад 3.81 дахин их (p<0.001), мэдрэлийн эмгэг бүлэгтэй харьцуулахад 1.53 дахин их өндөр илэрхийлэлтэй (p<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байв. miRNA-21-ийн экспресс глиома, менингиома, аденома хавдрын үед өндөр эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Мөн глиома, глиомын бус хавдрын үед эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай (p<0.001) нэмэгдэж байсан бөгөөд хавдрын үе шаттай холбоотой ихсэж байна (p<0.001). miRNA-21-ийн мэдрэг болон өвөрмөц чанарыг ROC муруй ашиглан тооцоолоход мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 80.5% тус тус тодорхойлогдов. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 хавдартай бүлгийг эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй бүлгээс ялган оношлох чадамжтай байна.