Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд олон эмэнд тэсвэртэй грам-сөрөг бактерийг илрүүлсэн нь
    (2021-03-21) ; ;
    Б.Ганбаатар
    ;
    ;
    С.Цогтсайхан
    Зорилго: Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд олон эмэнд тэсвэртэй грам-сөрөг (ОЭТГСБ)-ийг илрүүлж, өвчтөн хооронд ОЭТГСБ дамжиж буй эсэхийг молекулын шинжилгээгээр тодорхойлохыг зорьсон. Судалгааны материал арга зүй: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн түлэнхийн 65 болон бусад тасагт хэвтэн эмчлүүлэгч 985 өвчтнөөс шулуун гэдэсний арчдасын сорьц авсан. Сорьцноос ОЭТГСБ-ийг өсгөврийн аргаар MALDI-TOF, VITEK2 aвтомат анализатор ашиглан илрүүлж, антибиотикийн тэсвэржилтийг дискээс нэвчүүлэх аргаар тодорхойлов. Карбапенемаза фермент ялгаруулж буй A. baumannii болон P. aeruginosa омгийн удамзүйн хамаарлыг молекулын шинжилгээгээр тодорхойлов. Үр дүн: Түлэнхийн тасгийн 65 өвчтний 45-д (69.2%, 45/65), ГССҮТ-ээс судалгаанд хамрагдагсдын 418-д (42.4%, 418/985) ОЭТГСБ илэрсэн. ГССҮТ-ийн 985 өвчтний 158-с давтан сорьц авахад ОЭТГСБ 69.6% (110/158) буюу түлэнхийн тасгийн түвшинтэй ойролцоо гарсан. Дээрх A. baumannii-ийн 2 омог (MLST 642), P. aeruginosa-ийн 6 омог (MLST 235) тус тус удамзүйн хувьд ижил гарал үүсэлтэй нь тодорхойлогдсон. Пульс электрофорезийн шинжилгээгээр P. aeruginosa-ийн 6 омгийн 4 нь ижил (PFGE A), 2 нь өөр (PFGE C, B) халдварын голомттой болох нь тогтоогдсон. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын дунд ОЭТГСБ-ийн халдвар өндөр илэрсэн ба эмнэлгийн дотор өвчтөн хооронд ОЭТГСБ-ийн халдвар дамжсан нь молекул биологийн шинжилгээгээр тогтоогдов. Энэ нь ГССҮТийн түлэнхийн тасагт халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн тасгийн зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатайг харуулж байна.