Ч.Өсөхбаяр
Loading...
Товч нэр
Ч.Өсөхбаяр
Бүтэн нэр
Чимэддорж Өсөхбаяр
Латин нэр
Chimeddorj Usukhbayar
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг судалсан дүн(2023-05-18) ;Б.Очмаа ;М.Эрдэнэсолонго; ; Г. АчсайханҮндэслэл: Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлт нь Монгол хүүхэд сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн дунд ихэсч байгаа ч Монгол Кобын өнцөг хүүхдийн дунд харьцангуй бага судлагдсан байна. Нурууны муруйлт, Нурууны муруйлт хазайлтын оншилгооны зорилго нь нурууны анзаарагдахгүй муруйлт, хазайлтыг мэс засалд хүрэхээс өмнө эрт үе шатанд илрүүлэх явдал юм. Нурууны муруйлт, хазайлт үүсэх нь ихэвчлэн (компьютер, ширээнд удаан хугацаагаар буруу суух, утасаа удаан оролдох, хүнд юм өргөх гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж болно) мөн хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг. Талаар судалгаанд цөөнгүй тэмдэглэсэн байна.4,5 Нурууны хазайлт муруйлт нь эрүүл хүүхдэд хамгийн багадаа 100 орчим боловч 500 -аас доош байдаг. Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтын тархалтын түвшин ойролцоогоор 2-2.5% байна. Зорилго: Улаанбаатар хотын болон орон нутгийн төлөөлөл болох Хэнтий аймгийн өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн сургуулийн насны хүүхдүүдийг нэг агшингийн (cross sectional) судалгааны загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хийж гүйцэтгэв. Бидний судалгаанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн ЕБС-ийн 9-12 насны нийт 979 (эмэгтэй 511, эрэгтэй 468) хамрагдсан. Үүнд: Дижитал сколиометрыг судалгаанд оролцогчдын нурууны муруйлт, хазайлтын Кобыг хэмжихэд ашигласан. Дижитал сколиометр нь богино хугацаанд буюу ойролцоогоор 4-6 секунтэд Кобын өнцөгийг илрүүлэх давуу талтай бөгөөд судалгаанд оролцогчыг зогсоо байрлалд бөхийлгөж хэмжив. Үр дүн: Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын хүүхдүүдийн дунд (6.6%) Хэнтий аймгийн хүүхдүүдийн дунд (4.9%) Кобын өнцөг 100-аас их буюу нурууны муруйлт, хазайлттай тодорхойлогдсон. Улаанбаатар хотын хүүхдийн нурууны муруйлт, хазайлт давамгай байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотын нурууны муруйлт, хазайлттай хүүхдийн (10.3%) эмэгтэй, (2.9 %)-ийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Харин Хэнтий аймгийн нурууны муруйлт, хазайлттай хүүхдийн (4.3%) эмэгтэй, (5.6%)-ийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Улаанбаатар хотын хүүхдэд нурууны муруйлт хазайлт (10.3%) эмэгтэй хүүхдэд давамгай болох нь тодорхойлогдлоо. Улаанбаатар хотын 9 настай хүүхдүүдийн дунд нурууны муруйлт, хазайлт илрээгүй, Хэнтий аймгийн хүүхдийн (3.1%) тодорхойлогдлоо. Харин 10 насанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн хүүхдүүдийн дунд (9.9%) ба (8%) буюу их, мөн Улааанбаатар хотын хүүхдүүдийн дунд 12 насанд хамгийн их (14.9%, P≤0.00), Хэнтий аймгийн хүүхдэд бага (4.5%) илэрсэн байна. Харин насаар судалбал нурууны муруйлт хазайлт Улаанбаатар хотын эмэгтэй 10 настай (20.2%) буюу хамгийн их, эрэгтэй хүүхдэд зөвхөн 12 насанд (25.9%)-д, бусад насанд тодорхойлогдсонгүй. Харин Хэнтий аймгийн эмэгтэй, эрэгтэй хүүхдэд 10-12 насанд (3.3-8.7%) ажиглагдаж, 10 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд хамгийн их (7.3%) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын хүүхдийн 6.6 хувь, Хэнтий аймгийн хүүхдийн 4.9 хувь нурууны муруйлт, хазайлт тодорхойлогдож Улаанбаатар хотын хүүхдийн нурууны муруйлт, хазайлт давамгай байлаа. 2. Нурууны муруйлт, хазайлт Улаанбаатар хотын эмэгтэй хүүхдэд 10.3 хувь тохойлдсон. Хэнтий аймагт эрэгтэй хүүхдэд 5.6 хувь тус тус тодорхойлогдлоо. 3. Улаанбаатар хотын эмэгтэй 10 настай хүүхдэд нурууны муруйлт, хазайлт 20.2 хувь, эрэгтэй хүүхдэд зөвхөн 12 насанд 25.9 хувь хамгийн их ажиглагдаж байна. Хэнтий аймгийн нурууны муруйлт, хазайлт хүүхдэд зөвхөн 10 настай хүүхдэд эмэгтэй 7.3 хувь, эрэгтэй 8.7 хувь байсан бол бусад насанд тодорхойлогдсонгүй.
