Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нүүрс усны солилцооны алдагдал ба зүрх судасны эмгэгийн эрсдэл хоорондын хамаарлыг судалсан дүн
    (2024-11-07) ; ; ;
    Д.Нарантуяа
    ;
    Э.Оюунсүрэн
    Үндэслэл: Чихрийн шижин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох Предиабит зүрх судасны эмгэг (ЗСЭ)-ийн голлох эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Зүрх судасны эмгэг ЗСЭ-ийн эрсдэл нэмэгдэх нь чихрийн шижин оношлогдохоос өмнө Төвийн таргалалт буюу предиабитийн үед, өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй холбоотой болохыг сүүлийн үеийн судалгаанууд онцолж байна. Зорилго: Нүүрс усны солилцооны алдагдал ба зүрх судасны эмгэгийн эрсдэл хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү агшингийн судалгаанд МУын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдагсдаас 120266 хүнийг хамруулсан. Судалгаанд хамрагдагсдыг өлөн үеийн глюкозын хэмжээнд үндэслэн хэвийн, өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй, шинээр оношлогдсон чихрийн шижин, өмнө оношлогдсон чихрийн шижин хэмээн дөрвөн бүлэгт ангилсан. ЗСЭ-ийн эрсдэлийг үнэлэхдээ судалгаанд хамрагдагсдын нас, хүйс, тамхи татдаг эсэх, чихрийн шижинтэй эсэх, систолын даралт, нийт холестрол зэрэг үзүүлэлтэд үндэслэн ДЭМБ-ын ойрын 10 жилд ЗСЭ-т өртөх эрсдэл тооцох шалгуурыг ашигласан. Үр дүн: ЗСЭ-ийн эрсдэл нь цусан дахь глюкозын өөрчлөлттэй эсэхээс хамаарч байна. Өлөн үеийн глюкозын өөрчлөлтгүй буюу хэвийн бүлгийн 62.9% нь ЗСЭ-ийн бага, 31.2% нь дунд эрсдэлтэй байсан. Харин өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй бүлгийн 49.5% нь бага эрсдэлтэй, 39.9% нь дунд эрсдэлтэй байв. Шинээр оношлогдсон чихрийн шижинтэй бүлгийн 38.1% нь бага эрсдэлтэй, 43.3% нь дунд эрсдэлтэй байсан бол өмнө оношлогдсон чихрийн шижинтэй бүлгийн 33.7% нь бага эрсдэлтэй, 45.9% нь дунд эрсдэлтэй байна. Мөн түүнчлэн төвийн таргалалттай бүлэгт ЗСЭ-ийн дундаас маш өндөр эрсдэлтэй хүмүүсийн эзлэх хувь төвийн таргалалтгүй бүлэгтэй харьцуулахад их байсан. Ялангуяа төвийн таргалалттай шинээр оношлогдсон чихрийн шижин болон өмнө оношлогдсон чихрийн шижинтэй хүмүүст ЗСЭийн эрсдэл илүү өндөр байна. Дүгнэлт: Нүүрс усны солилцооны алдагдал илрээгүй хүмүүстэй харьцуулахад алдагдлын эхэн үе буюу чихрийн шижингийн урьдал байдалтай, мөн шинээр оношлогдсон чихрийн шижинтэй хүмүүст зүрх судасны эмгэгийн эрсдэлийн түвшин өндөр байна. Төвийн таргалалттай хүмүүсийн зүрх судасны эмгэгийн эрсдэлийн түвшинг таргалалт илрээгүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй өндөр байна.