Б.Цэрэнцоо
Loading...
Товч нэр
Б.Цэрэнцоо
Бүтэн нэр
Бямбаа Цэрэнцоо
Латин нэр
Byambaa Tserentsoo
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Касторын тосоор үүсгэсэн суулгалтын эмгэг загварт сибирь ерөндгөний үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-11-07) ;Б.Энхнаран ;А.Ану ;Г.Мөнхзул ;Д.ОюунчимэгҮндэслэл: Дэлхийн хэмжээнд жил бүр 525000 хүн төрөл бүрийн шалтгаант суулгалт өвчний улмаас нас бардаг байна. Уламжлалт анагаах ухаанд суулгалтын үед Индра-4 жорыг гол ерөндөг болгон хэрэглэдэг бөгөөд түүний үндсэн найрлагын нэг нь Тэмээн хөх юм. Тэмээн хөхийг зарим эмч нар Сибирь ерөндгөнөөр орлуулан хэрэглэдэг байсан нь хараахан судлагдаагүй бөгөөд суулгалтад хэрхэн нөлөө үзүүлж буйг судлах шаардлагатай байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Касторын тосоор үүсгэсэн гэдэсний цочмог үрэвслийн эмгэг загварт Сибирь ерөндгөний идээшмэлийн үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Бид Hamidu Usman (2020) нарын аргыг ашиглан 180-220 грамм жинтэй Вистар үүлдрийн 40 хархыг эрүүл, хяналт, харьцуулах, Сибирь ерөндгөний идээшмэлийн гэсэн 4 бүлэгт хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлгийн амьтдад Касторын тосыг 10 мл/кг тунгаар зориулалтын зондоор өгч гэдэсний цочмог үрэвсэл үүсгэсэн бөгөөд 6 цагийн турш суулгалтын тоо, биохимийн шинжилгээ, ELISA аргаар PGE2, TNF-α түвшнийг тодорхойлон харьцуулав. Үр дүн: Туршилтын бүлгийн PGE2-ийн хэмжээг хяналтын бүлэг (76.24±3.60)тэй харьцуулахад Сибирь ерөндгөнө хэрэглэсэн бүлэг (60.74±0.0) 25.5%иар, Диарекс (72.92±7.81) 4.6%-иар тус тус бууруулав. Сибирь ерөндгөнө хэрэглэсэн бүлгийн үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад Калийн хэмжээг 16.1%-иар бууруулж, Хлорын хэмжээг 28%-иар нэмэгдүүлсэн байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Сибирь ерөндгөнө нь туршилтын амьтанд үүсгэсэн гэдэсний цочмог үрэвслийн эмгэг загварын үеийн простагландин E2-ийн хэмжээг бууруулах замаар үрэвсэл дарж, электролит болон шингэний алдагдалдлаас урьдчилан сэргийлэх нөлөөтэй болох нь тогтоогдлоо.
