Б.Цэрэнцоо
Loading...
Товч нэр
Б.Цэрэнцоо
Бүтэн нэр
Бямбаа Цэрэнцоо
Латин нэр
Byambaa Tserentsoo
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэдэг чиннадгүнсэлийн үйлдлийн механизмыг нетворк фармакологи, мэдээллийн сангаас тодруулан судалсан судалгааны үр дүн(2024-04-13) ;Вэнжун; ;Э.БаярмааҮндэслэл: Архины бус элэг өөхлөх өвчин (АБЭӨӨ) дэлхийн дахинд өргөн тархсан эмгэгүүдийн нэг бөгөөд Өмнөд Америк, Ойрх Дорнод, Ази тивийн улс орнуудад одоогоор 24% тархалттай байна. АБЭӨӨ-ийг эмнэн засахгүй бол өвчин даамжирч 30-40% нь элэгний фиброз, 15% нь элэгний цирроз, 3% орчим нь элэгний хавдар болон элэгний дутагдалд хүргэдэг. Чиннадгүнсэл (ЧГ-27) нь элэгний эмгэг, ялангуяа элэгний архины бус өөхний өвчинд өргөн хэрэглэгддэг монгол эм боловч элэгний өөхлөлтөд эмийн нөлөө үзүүлэх туршилтын судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жорын биологийн идэвхт бодисыг тодорхойлж, туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд уламжлалт анагаах ухааны системийн фармакологийн мэдээллийн сан, Чиннадгүнсэл болон эмийн жорын эмийн түүхий эдийн материалыг ашигласан. Сүлжээний фармакологийн аргууд нь уламжлалт анагаах ухааны эмийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгах, фармакологийн шинжилгээг судлах, шинэ эм зохион бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид судалгаандаа туршилтын амьтдад элэгний өөхний өвчний загварыг бий болгож, Чиннадгүнсэлийн нөлөөг судалсан. Үр дүн: Архины бус элэг өөхлөх өвчин түлхүүр үгээр GeneCard (https:// www.genecards.org/), OMIM (https://www.omim.org/)-г ашиглан мэдээллийг хайж, татаж авах, эрэмбэлэх, нэгтгэн дүгнэж, Genecard болон бусад мэдээллийн сангаас нийт 1316 өвчний зорилтот авсан. Нимгэн давхаргын хроматографийн чанарын генийг шинжилгээгээр фенолын нэгдлүүд фенолын хүчил, флавоноид агуулагдаж байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жор нь флавноид, фенолт нэгдэл агуулж байна. Туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлахад архины бус элэг өөхлөх өвчний анагаах эмт бодис уургийн хамаарлыг судлан тогтоов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэгдэж ирсэн Чиннадгүнсэлийн хорон чанарын судалгааны үр дүн(2023-05-22) ;Вэн жун; ;Э.БаярмааҮндэслэл: Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь нийлэг химийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад эрүүл аюулгүй бөгөөд аливаа өвчин эмгэгийг эмчлэхэд илүү үр дүнтэй байдаг тухай цөөнгүй судалгаанд дурдсан байдаг. Эрт дээр үеэс байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь монголын уламжлалт анагаах ухааны чухал эх сурвалж болж, янз бүрийн өвчнийг эмчилж байсан. Гэсэн хэдий ч анагаахын шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж байгаа тул уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг бүх ургамлыг шууд хэрэглэхээс өмнө тухайн бүтээгдэхүүн хүний биед хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох шаардлагатай байна. Эдгээр уламжлалт эмийн жорыг орчин үед өвчин эмгэгийн эмчилгээнд хэрэглэхээс өмнө хор судлалын шинжилгээ хийх шаардлагатай. Иймд Чиннадгүнсэлийг элэгний эмгэгүүд ялангуяа архины бус элэг өөхлөх өвчний үед өргөн хэрэглэж байгаа боловч эмийн үйлдлийн талаарх туршилт судалгааг хийгээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэгдэж ирсэн чиннадгүнсэлийн хорон чанарын судалгаа хийж үр дүнг тооцох Арга, аргачлал: Судалгааны ажлыг туршилт судалгааны загвараар УАУТХ-ийн Эрдэм шинжилгээний төвийн эм судлалын лабораторид 2019-2020 онд хийж гүйцэтгэв. Бид Монголжин хошууны монгол эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн Чиннадгүнсэл (багцын дугаар:M13060377) найрлагын 40%-ийн идээшмэл бэлтгэн судалгаандаа хэрэглэсэн. Уг судалгааг “Амьтанд туршилт хийх биоанагаахын судалгааны ёс зүйн удирдамж”-ийг мөрдлөг болгон ашиглав. (Эрүүл мэндийн сайдын 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 223 тоот тушаалын 3-р хавсралт). Үр дүн: Чиннадгүнсэлийн 40%-ийн идээшмэлийг В.Б.Прозоровский (1978) нарын аргаар цагаан хулганы хэвлийн хөндийд тарих замаар хурц хорон чанарыг тодорхойлоход LD50=12.9 (11 - 15) гр/кг буюу хоргүй байна. Энэ нь К.К.Сидоровын ангиллаар хурц хорон чанаргүй байв. Идэвхт тун нь И.П.Западнюк (1983) нарын аргаар ED=258 (172 - 516) мг/кг байна. Архаг хорон чанарын судалгаанд Чиннадгүнсэл жорыг 172 мг/кг, 258 мг/кг, 516 мг/ кг тунгаар 60 хоногийн турш өдөр бүр амаар уулгаж биеийн ерөнхий төлөв байдал, жин, арьс салстын байдал зэргийг хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад төдийлөн ялгаа илрээгүй бөгөөд амьтны биеийн жин болон цул эрхтний жинг харьцуулахад статистик ялгаа илрээгүй (p>0.05). Дүгнэлт: 1. Чиннадгүнсэлийн идээшмэл нь хурц хорон чанарын судалгаагаар хорон чанар багатай буюу хоргүй байна. 2. Архаг хорон чанарын судалгаагаар Чмнадгүнсэлийн идээшмэл нь элэг, зүрх, бөөрний үйл ажиллагаа болон бүтцэд сөрөг нөлөө үзүүлдэггүй буюу хорон чанар багатай байна.
