Б.Цэрэнцоо
Loading...
Товч нэр
Б.Цэрэнцоо
Бүтэн нэр
Бямбаа Цэрэнцоо
Латин нэр
Byambaa Tserentsoo
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэт мэдрэгшлийн болон ужгирсан ханиалгад зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ын нөлөөг судалсан эмнэл зүйн судалгааны үр дүн(2023-11-03) ;Х.Алтанбулаг; Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд уушги бол дотоод түшмэл амьсгалын эрхтэн тогтолцооны төв бөгөөд таван цул эрхтний дотроос гадаад орчинтой шууд харьцдаг цорын ганц эрхтэн юм. Ханиалга нь дотрын өвчний элбэг тохиолддог шинжийн нэг бөгөөд ялангуяа уушгины өвчний хамгийн чухал шинж тэмдэг юм. Хэт мэдрэгшлийн ханиалга нь ихэвчлэн эозинофиль эсийг хамарсан амьсгалын замын архаг үрэвслийн шалтгаантай байдаг. Халдварын дараах ханиалга нь амьсгалын дээд болон доод замын хучуур эдийн үйл ажиллагаа алдагдан үрэвссэнтэй холбоотой үүсдэг. 2021 онд Монгол улсад нийт 258,788 хүн амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр өвчилснөөс Улаанбаатар хотод 108,483 хүн бүртгэгдсэн байна. Зорилго: Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн Дарав-5-ын амьсгалын замын хэт мэдрэгшлийн шалтгаант болон халдварын дараах ханиалгад үзүүлэх нөлөө, түүнийг стандарт эмийн эмчилгээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлэг болон АШУҮИС-ийн Төв Эмнэлгүүдийг түшиглэн хийсэн. АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 2 сарын 17-ны өдрийн хурлаас судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг авсан. Судалгаанд 18-аас дээш насны 130 хүнийг хамруулав. Судалгаанд хамруулах шалгуур: Асуумжид амьсгалын замын хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй ба амбулаторийн картанд уушгины халдварын шалтгаант өвчин оношлогдсон түүхтэй бөгөөд одоо ханиалгаж байгаа зовуурьтай. Ханиалгалт нь 14 хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилсэн, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн байна. Судалгаанаас хасах шалгуур: Цээжний рентген болон КТ зурагт уушгины хавдар ба идэвхтэй хэлбэрийн сүрьеэ оношлогдсон, жирэмсэн болон бусад хавсарсан өвчин эмгэгтэй (чихрийн шижин, уушгины фиброз), судалгаанд хэрэглэгдэх эмэнд харшилтай хүмүүс байна. Судалгаанд оролцогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр асуумжийн хуудас бөглүүлсэн. Судалгааг санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны (СХЭТС) аргаар санамсаргүй түүвэрлэлтээр эмчилгээний 4 бүлэгт хуваан судалгааны нээлттэй арга (Open Label) ашиглан хийлээ. Үйлчлүүлэгчдийг амьсгалын замын хэт мэдрэгшлийн шалтгаант ханиалгатай болон халдварын дараах ужгирсан ханиалгатай гэсэн 2 бүлэгт хуваав. Бүлэг тус бүрийг дахин Дарав-5 болон стандарт эмчилгээний гэсэн 2 бүлэгт хуваав. Туршилтын I бүлгийн хэт мэдрэгшлийн шалтгаант ханиалгатай бүлэгт: 1. Зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ыг хоолны өмнө нэг аяга (150 мл) бүлээн усанд (700С буюу 1480F) нэг цайны халбага (5 гр) хийн хутгаад өглөө 11 цаг, орой 17 цагт 7 хоног 2. Амьсгалын замын хэт мэдрэгшлийг бууруулах Мастик ЛС эмийг 15 мг-аар орой 21 цагт 7 хоног тус тус уулгав. Туршилтын II бүлгийн халдварын дараах ужгирсан ханиалгатай бүлэгт: 1. Зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ыг хоолны өмнө нэг аяга (150мл) бүлээн усанд (700С буюу 1480F) нэг цайны халбага (5 гр) хийн хутгаад өглөө 11 цаг, орой 17 цагт 7 хоног 2. Стандарт эмчилгээг (антибиотик болон ханиалга дарах) 7 хоног тус тус хийв. Эмчилгээний дараа эмнэлзүйд гарсан өөрчлөлтийг харьцуулан судлав. Үр дүн: Зөгийн балаар баяжуулсан Дарав-5 нь хэт мэдрэгшлийн ханиалга болон халдварын дараах ханиалгатай хүмүүст адилхан үйлчилж байв. Харин зөгийн балаар баяжуулсан Дарав-5 болон стандарт эмийг хэрэглэх үед өдөрт ханиалгах ханиадны давтамжийг статистик ач холбогдол бүхий бууруулж байна. Зөгийн балаар баяжуулсан дарав-5-ын хэрэглэсэн бүлгийг стандарт эмийн бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байхгүй хэдий ч эмчилгээний хувь 5.4%-иар илүү байв. Дүгнэлт: Зөгийн балаар баяжуулсан Дарав-5 нь харшлын болон халдварын дараах ханиалга намдаах үйлдлээр стандарт эмийн бүлэгтэй ижил үйлдэл үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын талаар Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулах нь(2021-03-13) ;Б.Халиун ;А.Батжаргал; ; Үндэслэл: Мөлхөө холтсон цэцэг нь анемонин, протоанемонин, ранункулин, изоранункулин, β-ситостерол, флавоноидын бүлгийн флавон глюкозид, тритерпен сапониний ангиллын бодисуудыг агуулдаг бөгөөд ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг нөлөө үзүүлэх зэрэг олон үйлдэлтэй нь судлагдсан тул Уламжлалт анагаах ухаан болон Угсаатны анагаах ухаан дахь хэрэглээг тодруулах нь зүйтэй юм. Зорилго: Мөлхөө холтсон цэцэг ургамал агуулсан жор найрлагууд, тэдгээрийн үйлдлийг Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга болон задлан шинжилж, нэгтгэн дүгнэх аргуудаар хийлээ. Үр дүн: Мөлхөө холтсон цэцэг буюу “Жэцасэрво” (Төвөд нэр) нь “Эм таних ухаан” зохиолд хүйтэн бэтгийг анагаах, “Хөх бидэр” зохиолд хоолой хаагдах бадган, төмөр хагт бадган өвчнийг анагаах чадалтай гэж тэмдэглэгджээ. Мөн аюулхайн бадган, хоолой хаагдах бадган, төмөр хагт бадган, халуун, хүйтэн бэтэг өвчнүүдийн үед дангаар болон нийлмэл жор болгон хэрэглэх тухай “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс”, “Маш гайхамшигт хуримын сан”, “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Увдисын үндэсний нэмсэн арга оршивой” зэрэг сурвалж зохиолуудад тэмдэглэсэн байдаг.8-10 Дүгнэлт: Мөлхөө холтсон цэцэг буюу Ranunculus repens L. ургамлын Уламжлалт анагаах ухаанд баримталж ирсэн эмчилгээний арга, өвчний заалтын талаар сурвалж зохиолуудаас тодруулан харьцуулан судлахад төстэй байдлаар тэмдэглэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд элэгний үрэвсэлд хэрэглэж ирсэн чинтан жорын судалгааны зарим үр дүнгээс(2022-06-12) ;Дай юу жи ;Б.Халиун ;Вэнжун ;БүрэнбаярҮндэслэл: Манай орны хүн амын дунд элэг, цөсний эмгэг хүн амын өвчлөл, эндэгдлийн томоохон шалтгаан болдог бөгөөд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн дотор хордлогын шалтгаант элэгний үрэвсэл зонхилон тохиолдож байна. Манай улсад 2020 оны байдлаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг 10 000 хүн амд 341.4 бүртгэгдсэн ба үүнээс элэгний эмгэг 23.2% эзэлж, нас баралтын 10 шалтгааны нэгд элэг, цөсний өмөн орсон байна. Монгол анагаах ухааны сурвалж зохиолуудад чинтанг элэгний цусан халууныг арилгах чадалтай бөгөөд элэг орчмоор өвдөх, элэг томрох, элгэнд цус дэлгэрсэн, нүд шарлахад хэрэглэдэг талаар тэмдэглэсэн байдаг. Зорилго: Хордлогын шалтгаант элэгний үрэвсэлд Чин тангийн үзүүлэх нөлөөг судлахаар сонгон авлаа. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар АШУҮИС, МАУОУС, ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны судалгааны төвийг түшиглэн хийж гүйцэтгэв. Чинтанг Өвөр Монголын олон улсын Монгол Эмнэлгийн Хорооны Монгол эм найрлагын төвөөс хангасан. Туршилт судалгааг (KM) үйлдвэрийн 40 цагаан хулганыг (20±2 г) санамсаргүй байдлаар сонгон авч, эрүүл бүлэг, эмгэг загварын бүлэг, хяналтын бүлэг, туршилтын бүлэг гэж 4 бүлэгт (n=10) хувааж хорон чанарын судалгаа болон фармакологийн зарим үзүүлэлтүүдийг судалсан. Үр дүн: Уламжлалт чинтан жор нь хорон чанар багатай буюу LD50≥5 г/кг байв. Харин гематоксилин эозин (H&E) будгаар будсан элэгний эдийн микроскопын зургийг хооронд нь харьцуулахад эрүүл бүлэгт ямар ч гэмтэл илрээгүй. Харин эмгэг загварын бүлэгт их хэмжээний гэмтэл илэрсэн бөгөөд үр дүнг туршилтын бүлэг, эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад эвдрэлийн талбай мэдэгдэхүйц бага буюу буурсан байсан. Мөн туршилтын бүлэг болон эерэг хяналтын бүлгийн хооронд элэгний коэффициент, ALT, AST, SOD, MDA-ийн утга статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан боловч эерэг хяналтын бүлгийн AST/ALT дундаж нь туршилтын бүлгийнхээс бага байв. Дүгнэлт: Уламжлалт чинтан жор нь хорон чанар багатай байв. Уламжлалт чинтан нь элэг хамгаалах илт нөлөөтэй буюу антиоксидант идэвхийг нэмэгдүүлж байна.
