Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зүрхний хэмийн хэлбэлзлийн спектр шинжилгээ ба хүчдэлийн толгой өвдөлт хоорондын уялдаа холбоог судалсан нь
    (2024-05-13) ;
    Т.Ганцэцэг
    ;
    Б.Энхжин
    ;
    ;
    Ж.Цолмон
    Үндэслэл: Хүчдэлийн толгой өвдөлт (ХТӨ) нь хүн амын дунд хамгийн Ургал мэдрэлийн түгээмэл тохиолддог анагаах ухаан, био-анагаахын салбарт ихээхэн тогтолцоо, стресс судлагдсан эмгэгүүдийн нэг хэдий ч ХТӨ, ургал мэдрэлийн тогтолцооны Хүчдэлийн толгой үйл ажиллагааны тэнцвэрт байдал (УМТТБ) хоорондын хамаарал өвдөлт одоог хүртэл бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийг ЗХХСШээр үнэлж, ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийн алдагдалд ХТӨийн шууд ба шууд бус нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү нэг агшны судалгааг 2020 оны 7-9 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотын хүн амыг санамсаргүй түүврээр хамруулан хийсэн. Таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулж гарын үсгээр судалгаанд оролцохыг баталгаажуулсны дараа судалгааны протоколын дагуу асуумж, эмчийн үзлэг, зүрхний хэмийн хэлбэлзлийн спектрийн шинжилгээ (ЗХХСШ) гэсэн дарааллаар сургагдсан эмч нарын баг судалгааны датаг цуглуулсан. Сэтгэл гутрал, сэтгэл түгшлийг илрүүлэх асуумж, Питтсбургийн нойрны чанарын үнэлгээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын амьдралын чанарыг үнэлэх богино асуумж зэрэг монгол хэлэнд орчуулагдан, валидаци хийгдсэн асуумжуудыг ашигласан. ХТӨ болон УМТТБ хоорондын хамааралд эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг судлахын тулд хоёр хүчин зүйлийн логистик регресс ба ерөнхий шугаман регрессийн медиаторын шинжилгээнүүдийг ашигласан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсан (n=217) оролцогчдын дундаж нас 41.8±11.5 жил, тэдгээр оролцогчдоос 117 буюу 53.9% ХТӨ-ийн түүхтэй байсан ба нас, хүйс ижилсүүлсэн тархалтыг тооцоход 43% байв. ЗХХСШ үзүүлэлтүүд ХТӨ-тэй болон эрүүл бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байдал ажиглагдаагүй. Симпатовагийн тэнцвэрийг илтгэх LF/HF (бага давтамж өндөр давтамжийн харьцаа) сэтгэл түгшилтэй хамааралтай байв. ХТӨ нь стрессийн түвшинтэй хамааралтай байв. Хоёр хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр ХТӨ-тэй байх нь стресстэй байх магадлалыг нэмэгдүүлж, ЗХХСШ-ний RMSSD (зэргэлдээх NN интервалуудын хоорондын ялгааны квадратын нийлбэрийн язгуур квадрат) ба pNN50 (NN50ийг NN-ийн нийт тоонд хуваасан) үзүүлэлтүүдийн тоон утга багассанаар эдгээр хуьсагчууд ХТӨ-ий бие даасан нөхцөлдүүлэгчид болж байна. Дүгнэлт: ХТӨ болон ургал мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хоорондын хамааралд стрессийн түвшин дам нөлөө үзүүлснээр хамааарал илүү хүчжиж байгааг харуулж байна. Толгой өвдөлт нь стресстэй, ахимаг настай, эмэгтэйтэйчүүдэд парасимпатик идэвхжил буурахад хүргэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Heart rate variability and tension-type headache: A population-based cross-sectional study
    BACKGROUND: The relationship between tension-type headache (TTH) and autonomic functions is poorly understood, although TTH is one of the most prevalent disorders in the general population. The aim of this study was to investigate the direct and indirect effects of TTH on the autonomic functions measured by heart rate variability (HRV). METHODS: This population-based cross-sectional study was carried out in the general population of Ulaanbaatar between July and September in 2020. After physical examination, trained researchers applied structured interviews to examine the remote history of TTH and mental distress, followed by a recording of HRV to detect autonomic activity. Psychological factors and the quality of life were measured using Hospital Anxiety Depression Scale (HADS), Pittsburgh Sleep Quality Index (PSQI), and the World Health Organization Quality of Life-Brief (WHOQOL-BREF). Binary logistic regression and GLM mediation model analysis were used to examine the effects of risk factors on the associations between TTH and autonomic functions. RESULTS: Among participants (n = 217, mean age=41.8 ± 11.5 years), a total of 117 (53.9%) participants had a remote history of TTH. The age and sex-adjusted prevalence was 43%. Groups did not differ statistically in the HRV indices. LF/HF (ratio of low-frequency to high frequency), the index of sympathovagal balance, was correlated with the HADS anxiety. TTH was associated with mental distress. Binary logistic regression analysis confirms the relationship suggesting that TTH was associated with increased likelihood of mental distress, and decreasing RMSSD (root mean square of the sum of the squares of differences between adjacent NN intervals) and pNN50 (NN50 divided by the total number of NN intervals) were the independent predictors of TTH. GLM mediation model indicated that the relationship between TTH and RMSSD was mediated by mental distress. CONCLUSIONS: The present study suggests that mental distress is a critical factor in the association between TTH and autonomic dysfunction. Additionally, our findings demonstrate the influence of age and gender on TTH. These results highlight the need to understand the mechanisms underlying pathophysiology to facilitate targeted and efficacious prevention and management approaches for TTH.
    Scopus© Citations 5