Lkhagvasuren, Nasantsengel
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Nasantsengel
Бүтэн нэр
Lkhagvasuren Nasantsengel
Латин нэр
Lkhagvasuren Nasantsengel
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шизофренийн эмнэлзүйн шинжүүдийг позитив ба негатив хам шинжийн үнэлгээ (PANSS)-ний сорилоор үнэлсэн нь(2025-10-20) ;Н.Оюунчимэг; Ж.СарантуяаҮндэслэл: Шизофренийн негатив болон позитив шинжүүд хэмээх онцлох шинж тэмдгүүд хослон илэрдэг эмнэлзүйтэй, архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн хүнд эмгэг юм. Шизофрени голдуу өсвөр болон залуу насанд эхэлж хүний танин мэдэхүй, сэтгэхүй, сэтгэл хөдлөл зэрэг сэтгэцийн үйл ажиллагаа өөрчлөгдөн улмаар өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа болон нийгэмтэй дасан зохицох чадвар алдалтад хүргэдэг эмгэг юм. Шизофренийн оношилгоо, эмчилгээний явцыг үнэлэхэд позитив болон негатив шинжийн үнэлэх сорил (PANSS)-ыг өргөн хэрэглэдэг ба шинж тэмдэгийн хүндийн зэргийг тогтоодог. Уг сорилыг солиорлын шинж тэмдэгээр илэрдэг эмгэгүүдийг үнэлэх алтан стандарт гэж нэрлэдэг ба энэхүү үнэлгээний аргачлалыг ашиглан хийгдсэн судалгааны ажил олдохгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Шизофренийн эмнэлзүйн шинжүүдийг позитив ба негатив хам шинжийн үнэлгээ (PANSS)-ний сорилоор үнэлж, тэдгээрийн хүндийн зэргийг тогтоох. Арга, аргачлал: Бид сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 оны 12 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд амбулаторийн идэвхтэй хяналтад хянагдаж буй шизофренитэй 102 хүнийг хамруулж, агшингийн загвараар гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 20-66 насны 102 хүн хамрагдсанаас 51% (n=129) нь эмэгтэй, дундаж нас 40.0±12.0 жил байлаа. Позитив, негатив болон сэтгэцийн ерөнхий шинжүүдийн зэргийн дундаж нь хөнгөн болон дунд зэрэгт 21–24%, негатив шинжүүдийн маш хүнд зэрэг 23% байна. Энэ үзүүлэлт нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэл буурах, нийгмээс тусгаарлагдах, амьдралын идэвх сулрах зэрэг шинжүүд шизофренийн хүнд шатанд хүчтэй илэрдэг болохыг харуулж байна. Позитив шинжүүдийн хувьд хөнгөн болон дунд зэрэгт 15–24% байсан ба энэ нь өвчний эхэн үед хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд тод илэрдэг боловч өвчин хүндрэх явцад харьцангуй буурдаг байна. Сэтгэцийн ерөнхий шинжүүдийн хувьд 12–22% байсан нь бүх зэрэгт тогтвортой илэрсэн. Дүгнэлт: Шизофренийн эмнэлзүйн эхэн үед позитив шинжүүд давамгай, харин өвчний хүнд шатанд негатив шинжүүд давамгайлж, сэтгэцийн ерөнхий шинжүүд бүх зэрэгт тогтвортой илэрч буй нь тодорхойлогдлоо.
