Batbayar, Batdavaa
Loading...
Товч нэр
Batbayar, Batdavaa
Бүтэн нэр
Batbayar Batdavaa
Латин нэр
Batbayar Batdavaa
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нарийн навчит цахилдагт агуулагдах флавоноидын хавдрын эсрэг нөлөөг in vitro болон in vivo нөхцөлд судалсан дүн(2024-01-21); ;Ч.Жадамба ;Э.Сурмаажав ;А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хорт хавдар өвчний Хавдрын эсрэг тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлуудын нөлөө 60 орчим хувь нь бага болон дунд орлоготой улсуудад тохиолдож байна. Гистопатологи Монгол улс хорт хавдрын өвчлөлийн түвшин, нас баралтаараа дэлхийд Хавдрын загвар 1 дүгээрт жагсаж байна. Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо, МС-38 Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн “Хавдрын өвчлөлийн сүүлийн 10 жилийн баримт судалгаа”-нд (2020.12.08) мэдээлж буйгаар Монгол Улсад нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн түвшин 2041-2045 онд дунджаар 29.2 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдсан байна. Хорт хавдрын өвчлөл өндөр тохиолдож буй улсууд нь хорт хавдрын зардалд эрүүл мэндийн салбарын төсвийнхөө 5 хүртэлх хувийг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Иймээс Дорнын анагаах ухаанд үрэвсэлт өвчин, хавдар зэрэг эмгэгүүдийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэгддэг Нарийн навчит цахилдаг (Iris Tenuifolia) ургамлаас цэврээр ялгасан флавоноидыг (5’7-дигидрокси-6’2-диметоксиизофлавон) судалгааны ажилдаа сонгон авч хавдрын эсрэг нөлөөг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Нарийн навчит цахилдагт агуулагдах флавоноидын хавдрын эсрэг нөлөөг in vitro болон in vivo нөхцөлд судлах. Арга, аргачлал: Хулганы бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эс (MC38)-ийг эсийн бүрэн тэжээлт орчин Dulbecco›s Modified Eagle Medium (DMEM)-д СО2-ийн 5% чийгшилтэй, 37°С хэмд өсгөвөрлөсөн. Флавоноидын хавдрын эс хордуулах, эсийн ургалтыг саатуулах үйлдлийг судлахдаа MTT шинжилгээний аргыг ашигласан. C57BL/6 үүлдэрийн 17-20 гр жинтэй, 15 эм хулганад хэвлийн баруун талын арьсанд 1х106 тунгаар МС38 эсийг тарьж хавдрын эмгэг загвар үүсгэн, хяналтын бүлэг (хавдартай эмчилгээгүй), эмчилгээний I бүлэг (хэвлийн хөндийн эмчилгээ тарьсан), эмчилгээний II бүлэг (арьсанд эмчилгээ тарьсан) болгон хуваасан. Флавоноидыг 20мг/кг тунгаар эмчилгээний бүлэгт, Phosphate Buffer Saline (PBS)-ээр хяналтын бүлэгт 10 хоног үйлчилсэн. Туршилтын төгсгөлд сүүлийн тунг үйлчилсэнээс хойш 24 цагийн дараа хулгануудыг зохих журмын дагуу егүүтгэж, хавдрын эд, элэг, бөөр, дэлүүг тусгаарлан авч 10%-ийн саармагжуулсан параформальдегидийн уусмалд бэхжүүлэн, гистологийн шинжилгээнд бэлдсэн. Гистологийн бэлдмэлийг гематоксилин-эозин будгаар будсан ба микроскопт (Biobase) харж эмгэг өөрчлөлтүүдийг үнэлсэн. Үр дүн: Нарийн навчит цахилдгаас цэврээр ялгасан флавоноидын (5’7-дигидрокси-6’2-диметоксиизофлавон) 2.5 µМ концентрацид хавдрын эсийн 2.5%, 5 µМ - 7%, 10 µМ -13.4%, 20 µМ -14.1%, 40 µМ - 15.9%, 60 µМ - 29.5%, 80 µМ - 33.7%, 100 µМ -56.8% тус тус үхүүлж байв. Нийт 3 бүлгийн хулганыг зохих журмын дагуу егүүтгэн эд, эрхтнийг гистологийн шинжилгээгээр харьцуулан шинжлэхэд хяналтын болон эмчилгээний I, II бүлгийн хавдрын эдэд тархмал үхжил, судасжилт, задарсан нейтрофиль эсүүд ижил илэрсэн. Нийт 3 бүлгийн хулганад бөөр дэлүүний эдэд эмгэг өөрчлөлт, хавдрын үсэрхийлэл илрээгүй. Дүгнэлт: Нарийн навчит цахилдаг (Iris Tenuifolia)-аас цэврээр ялгасан флавоноидын 98.4 µМ концентраци нь нийт хавдрын эсүүдийн 50%-ийг үхүүлж байсан ба Туршилтын амьтанд үүсгэсэн хавдрын эмгэг загварт хийсэн эмчилгээгээр хавдрын эсрэг нөлөө ажиглагдаагүй боловч элэгний эдэд үрэвслийн эсрэг нөлөөтэй байв.
