Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн хоногийн артерийн даралтын хэмнэлийг зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан дүн
    (2020-05-01)
    А.Жавзанхүү
    ;
    Ц.Жаргалсайхан
    ;
    Артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн хоногийн индексийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид судалгаандаа 23-90 насны артерийн гипертензитэй n=71 үйлчлүүлэгч хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын артерийн даралтын хоногийн хэлбэлзлийг GE.TonoportV (USA) автоматаар хэмжих системтэй монитроор, зүрхний зүүн ховдлын бүтцийн үнэлгээг GE.Vivid E95 (USA) зүрхний хэт авиан аппаратаар тодорхойлсон. Статистик боловсруулалтыг SPSS-23 программ дээр хийлээ. Судалгаанд хамрагдагсдын n=36 (50.7%) тохиолдолд шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. Үүний 80.5%-ийг 50-79 насныхан эзлэж байна. Таргалалттай хүмүүсийн 47.4%-д шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. Нийт судалгаанд хамрагдагсдын n=52 (73.2%) тохиолдолд зүрхний хэт авиан шинжилгээний дүнгээр зүүн ховдлын томрол илэрсэн бөгөөд үүний 48.1%-д нь шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. Нийт судалгаанд хамрагдагсдын n=36 (50.7%) тохиолдолд шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. Үүний 41.7%-ийг 60-69 насныхан эзлэж байна. Мөн эрэгтэйчүүдийн n=13 (56.5%) тохиолдолд шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байсан. Шөнийн артерийн даралт хангалттай буухгүй болон тогтвортой ихсэж байгаа тохиолдлын 79.2% нь таргалалттай хүмүүс байна. Нийт судалгаанд хамрагдагсдын зүүн ховдлын томрол илэрсэн тохиолдлын 48.1%-д нь шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    УХТЭ-т хийгдсэн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний үр дүн
    (2020-05-01)
    А.Жавзанхүү
    ;
    Б.Золзаяа
    ;
    ;
    Д.Жаргал
    ;
    Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээг өөрийн эмнэлэгт нутагшуулах, зүрхний хэт авиан шинжилгээг нарийвчлан сайжруулах зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-т 2020 оны 01-р сараас 10 сар хүртлэх хугацаанд улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээ хийгдсэн 17-94 насны нийт n=37 үйлчлүүлэгч хамрагдсан. Шинжилгээг GE. VividE 95.0 (USA) зүрхний хэт авиан аппаратаар хийв. Статистик боловсруулалтыг SPSS-23 программ дээр хийж гүйцэтгэв. УХТЭ-т хийгдсэн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний дийлэнх 32.4%-ийг 60-69 насныхан эзлэж байна. Шинжилгээ хийлгэсэн нийт тохиолдолын n=21 (36.8%) тохиолдол эмэгтэйчүүд эзлэж байна. Судалгаанд хамрагдагсдын 24.3%д тосгуур хоорондын таславчийн цоорхой, 8.1%-д битүүрээгүй зууван цонх, 5.4%-д зүүн тосгуурын чихэвчний бүлэн, үлдсэн хувьд ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго, вегетаци зэрэг эмгэг оношлогдсон байна. Судалгаанд хамрагдагсдын 29.7%-д мэс засал эмчилгээ зөвлөсөн, 8.1%-д тосгуурын жирвэгнэх хэм алдагдалыг засах кардиоверси эмчилгээ хийсэн, 29.7%-д эмийн эмчилгээ зөвлөсөн байна. Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээнд 60-69 насны, эмэгтэй хүмүүс илүү хамрагдсан байна. Шинжилгээний дүгнэлтийн хувьд тосгуур хоорондын таславчийн цоорхой илүү давамгайлж байна. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 29.7%-д мэс заслын эмчилгээ зөвлөсөн.