Б.Сэлэнгэ
Loading...
Товч нэр
Б.Сэлэнгэ
Бүтэн нэр
Балжинням Сэлэнгэ
Латин нэр
Baljinnyam Selenge
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн хоногийн артерийн даралтын хэмнэлийг зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан дүн(2020-05-01) ;А.Жавзанхүү ;Ц.ЖаргалсайханАртерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн хоногийн индексийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид судалгаандаа 23-90 насны артерийн гипертензитэй n=71 үйлчлүүлэгч хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын артерийн даралтын хоногийн хэлбэлзлийг GE.TonoportV (USA) автоматаар хэмжих системтэй монитроор, зүрхний зүүн ховдлын бүтцийн үнэлгээг GE.Vivid E95 (USA) зүрхний хэт авиан аппаратаар тодорхойлсон. Статистик боловсруулалтыг SPSS-23 программ дээр хийлээ. Судалгаанд хамрагдагсдын n=36 (50.7%) тохиолдолд шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. Үүний 80.5%-ийг 50-79 насныхан эзлэж байна. Таргалалттай хүмүүсийн 47.4%-д шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. Нийт судалгаанд хамрагдагсдын n=52 (73.2%) тохиолдолд зүрхний хэт авиан шинжилгээний дүнгээр зүүн ховдлын томрол илэрсэн бөгөөд үүний 48.1%-д нь шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. Нийт судалгаанд хамрагдагсдын n=36 (50.7%) тохиолдолд шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. Үүний 41.7%-ийг 60-69 насныхан эзлэж байна. Мөн эрэгтэйчүүдийн n=13 (56.5%) тохиолдолд шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байсан. Шөнийн артерийн даралт хангалттай буухгүй болон тогтвортой ихсэж байгаа тохиолдлын 79.2% нь таргалалттай хүмүүс байна. Нийт судалгаанд хамрагдагсдын зүүн ховдлын томрол илэрсэн тохиолдлын 48.1%-д нь шөнийн артерийн даралт хангалттай буухгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УХТЭ-т хийгдсэн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний үр дүнУлаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээг өөрийн эмнэлэгт нутагшуулах, зүрхний хэт авиан шинжилгээг нарийвчлан сайжруулах зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-т 2020 оны 01-р сараас 10 сар хүртлэх хугацаанд улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээ хийгдсэн 17-94 насны нийт n=37 үйлчлүүлэгч хамрагдсан. Шинжилгээг GE. VividE 95.0 (USA) зүрхний хэт авиан аппаратаар хийв. Статистик боловсруулалтыг SPSS-23 программ дээр хийж гүйцэтгэв. УХТЭ-т хийгдсэн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний дийлэнх 32.4%-ийг 60-69 насныхан эзлэж байна. Шинжилгээ хийлгэсэн нийт тохиолдолын n=21 (36.8%) тохиолдол эмэгтэйчүүд эзлэж байна. Судалгаанд хамрагдагсдын 24.3%д тосгуур хоорондын таславчийн цоорхой, 8.1%-д битүүрээгүй зууван цонх, 5.4%-д зүүн тосгуурын чихэвчний бүлэн, үлдсэн хувьд ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго, вегетаци зэрэг эмгэг оношлогдсон байна. Судалгаанд хамрагдагсдын 29.7%-д мэс засал эмчилгээ зөвлөсөн, 8.1%-д тосгуурын жирвэгнэх хэм алдагдалыг засах кардиоверси эмчилгээ хийсэн, 29.7%-д эмийн эмчилгээ зөвлөсөн байна. Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээнд 60-69 насны, эмэгтэй хүмүүс илүү хамрагдсан байна. Шинжилгээний дүгнэлтийн хувьд тосгуур хоорондын таславчийн цоорхой илүү давамгайлж байна. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 29.7%-д мэс заслын эмчилгээ зөвлөсөн.
