Б.Баясгалантай
Loading...
Товч нэр
Б.Баясгалантай
Бүтэн нэр
Бавуусүрэн Баясгалантай
Латин нэр
Bavuusuren Bayasgalantai
Албан тушаал
Багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нярайн эмгэг шарлалт үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг судалсан үр дүн(2021-11-01) ;А.Гандулам ;Х.Урам ;Л.Баярмагнай ;А.ОтгонжаргалЗ.ГэрэлмааҮндэслэл: Нярайн эмгэг шарлалт нь гүйцэт нярайн 6-10%-д, дутуу нярайн 20% орчимд тохиолддог ба эрт оношилж эмчлээгүй тохиолдолд шарлалт гүнзгийрч цөмөн шарлалт үүсч улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох шалтгаан болдог байна1. Зорилго: Нярайн эмгэг шарлалтын нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоож шинжилгээний өөрчлөлтүүдийг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2018-аас 2019 оны хооронд Нийслэлийн Өргөө амаржих газрыг түшиглэн, нярайн эмгэгийг эмчлэх хэсэгт нярайн эмгэг шарлалтын улмаас хэвтэн эмчлүүлж буй 153 нярайг хамруулан 1:2 харьцаатай хяналтын бүлэг үүсгэн тохиолдол хяналтын судалгаа хийлээ. Үр дүн: Цитомегаловирүсийн архаг халдвар (P=0.005), херпес вирүсийн архаг халдвар (P=0.001), хөхөө оройтож амлах (P=0.023), зунгаг оройтож гарах (P=0.020), дутуу төрөх (P=0.005), нярайн цусны альбумин бага байх (p=0.002), нярайн полицитеми (p=0.005) зэрэг нь нярайн эмгэг шарлалт үүсэхэд эрсдэлт нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: Нярайн эмгэг шарлалт үүсэхэд дутуу төрөлт, ургийн халдвар, уураг багасалт, нярайн полицитеми нь нөлөөлж байгаа тул эдгээр нярайд шарлалтын хяналтыг зэрэг нь тэргүүлэх шалтгаан болж байгаа ба цусанд уураг багасаж шууд бус билирубин давамгай ихсэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмгэг шарлалттай нярайн сийвэнгийн билирубины зөрүүг тодорхойлсон дүн(2022-04-28) ;А.Гандулам ;С.Жулдыз ;З.ГэрэлмааҮндэслэл: Билиметрийн аппаратыг ашиглан арьсан дээр билирубины хэмжээг тодорхойлох нь нярай хүүхдийн шарлалтыг аюулгүй, шуурхай үнэлж эмчилгээг эрт эхлүүлэхэд ач холбогдолтой. Зорилго: Нярайн арьс болон сийвэнд тодорхойлсон билирубины зөрүүг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар 2018-2020 онд нярайн эмгэг шарлалттай 153 хүүхдийг санамсаргүй аргаар түүвэрлэж, арьсны нэг цэгт билиметрийн хэмжилт хийсэн ба нэгэн зэрэг цагт цусны шинжилгээ авч сийвэнд билирубиныг тодорхойлов. Судалгааны ажлын үр дүнг Stata 16 программ ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн арьсанд хэмжсэн билирубины дундаж 246±8 м.моль/л, сийвэнгийн нийт билирубины дундаж 278.8 м.моль/л байсан нь статистик ач хобогдол бүхий ялгаатай (р=0.005) байлаа. Арьсан дээрх билирубины хэмжээг харьцуулахад духны хэсэгт 258±8 м.моль/л, цээжинд 243±7 м.моль/л, нуруунд 238±5 м.моль/л буюу духны хэсэгт хамгийн өндөр (p=0.001) байна. Амьдралын эхний 30 минутын дотор ангир уураг амласан нярай 46.4% (n=71), 30 минутаас 1 цагийн дотор амласан 30.7% (n=47), 1 цагаас хожуу амласан 22.% (n=35) байв. Зунгаг 24 цагаас хойш гарсан нярай 4.6%-ийг эзэлж байсан ба нярайн шарлалт эмгэгээр явагдахад нөлөөлж (р=0.001) байна. Дүгнэлт: Нярайн арьсанд билиметр ашиглан тодорхойлсон билирубиныг хэмжээ нь сийвэнгийн билирубинаас дунджаар 30±4.2 мк.моль/л-ээр бага байгаа тул нярайн шарлалт эмгэгээр явагдаж, билиметрт өндөр хэмжигдсэн тохиолдолд цусан дахь билирубиныг тодорхойлох шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 seroprevalence in Mongolia: Results from a national population survey(Elsevier BV, 2021-12); ; ;Le, Linh-Vi; BACKGROUND: With the global spread of severe acute respiratory syndrome coronavirus 2 (SARS-CoV-2) in early 2020, Mongolia implemented rapid emergency measures and did not report local transmission until November 2020. We conducted a national seroprevalence survey to monitor the burden of SARS-CoV-2 in Mongolia in the months surrounding the first local transmission. METHODS: During October-December 2020, participants were randomly selected using age stratification and invited for interviews and blood samples at local primary health centres. We screened for total SARS-CoV-2 antibodies, followed by two-step quantitative SARS-CoV-2 IgG serology tests for positive samples. Weighted and test-adjusted seroprevalences were estimated. We used chi-square, Fisher's exact and other tests to identify variables associated with seropositivity. FINDINGS: A total of 5000 subjects were enrolled. We detected SARS-CoV-2 IgG antibodies in 72 samples. Crude seroprevalence of SARS-CoV-2 antibodies was 1·44% (95%CI,1·21-1·67). Population weighted and test-adjusted seroprevalences were 1·36% (95%CI,1·11-1·63) and 1·45% (95%CI,1·11-1·63), respectively. Age, sex, geographical, and occupational factors were not associated with seropositivity (p>0·05). Symptoms and signs within past 3 months and seropositivity were not associated at the time of the survey (p>0·05). INTERPRETATION: SARS-CoV-2 seroprevalence in Mongolia was low in the first year of the pandemic potentially due to strong public health measures, including border restrictions, educational facilities closure, earlier adoption of mask-wearing and others. Our findings suggest large-scale community transmission could not have occurred up to November 2020 in Mongolia. Additional serosurveys are needed to monitor the local pandemic dynamic and estimate how far from herd immunity Mongolia will be following-up with vaccination programme in 2021 and 2022. FUNDING: World Health Organisation, WHO UNITY Studies initiative, with funding by the COVID-19 Solidarity Response Fund and the German Federal Ministry of Health (BMG) COVID-19 Research and development. TRANSLATION: Cyrillic and Traditional Mongolian translation of abstract is available on appendix section.Scopus© Citations 14
