Jargalsaikhan, Badamtsetseg
Loading...
Товч нэр
Jargalsaikhan, Badamtsetseg
Бүтэн нэр
Jargalsaikhan Badamtsetseg
Латин нэр
Jargalsaikhan Badamtsetseg
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туберкулины арьсны сорил болон интерферон гамма ялгаралтын шинжилгээгээр сүрьеэгийн халдварыг илрүүлж, харьцуулан судалсан дүн(2019-11-18) ;А.Мөнхзаяа ;Г.Гантунгалаг ;Б.Хулан ;О.БатбаярСүрьеэгийн халдвартай хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй, халдвар тараах эрсдэлгүй боловч тодорхой хугацааны дараа 5-10% нь идэвхтэй сүрьеэд шилждэг. Иймд сүрьеэгийн халдварыг сүрьеэтэй өвчтний гэр бүлийн хавьталд туберкулины арьсны сорил (ТАС) болон интерферон гамма ялгаралтын шинжилгээ (ИГЯШ)-ээр илрүүлж, аргуудыг харьцуулан судлахыг зорилоо. Судалгаанд Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн сүрьеэгийн диспансерт 2017 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд сүрьеэ өвчтэй оношлогдсон 204 өвчтөний өрхийн хавьтал болох 280 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдад ТАС, ИГЯШ, цээжний гэрлийн шинжилгээ хийж гүйцэтгэв. Өрхийн хавьтлуудын дундах сүрьеэгийн халдварын түвшин ТАС-оор 57.1% (160/280), ИГЯШ-ээр 48.2% (135/280) тус тус өндөр илэрсэн. Цээжний гэрлийн шинжилгээнд 71.4% (200/280) нь хамрагдсанаас 75% (150/200) нь ямар нэг өөрчлөлтэй байсан ба тэдгээрээс хэвийн бус-цэр авах шаардлагатай 11 (7.3%) тохиолдлоос цэрний сорьц цуглуулан, түрхэц болон өсгөвөрлөх шинжилгээнд хамруулахад 1 (0.7%) тохиолдол түрхэц эерэг болох нь тогтоогдсон. Туберкулины арьсны сорил, ИГЯШ хоёр аргын хоорондын нийцлийг тодорхойлоход Cohen-ий K (каппа) коеффициент нь 0.38 буюу сул нийцэлтэй, тохирсон хувь 68.9% байв.
