Ganburged, Ganjargal
Loading...
Товч нэр
Ganburged, Ganjargal
Бүтэн нэр
Ganburged Ganjargal
Латин нэр
Ganburged Ganjargal
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн(2020-04-13); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Хамар тагнайн суваг (canalisnasopalatinus) нь хоншоорын шүдтэй болон шүдгүй эсэхээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг судалж тодорхойлох нь гажиг заслын эмчилгээ, хэсгийн мэдээ алдуулалт хийх, хоншоорын үүдэн хэсэгтимплантийн суулгац хийх үе шат, үүдэн шүдийг хөдөлгөх, зэрэгт урьдчилан оношилгоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр оношилгоо,эмчилгээний төлөвлөгөөг өнөө цагт нүүр ам судлалын практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологийн нэг болох конус цацрагт компьютер томографийн буюу Cone-Beam Computed Tomography (CBCT) аппаратаар авсан зурагт үндэслэн хамар тагнайн сувгийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлж, тухайн хэсгийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалах зэргээр нарийн төлөвлөлт боловсруулалт хийж байгаа боловч одоогоор манай улсад энэ талаар бүрэн судлагдаж шийдэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан 2014-2020 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр ам судлалын эмнэлгийн (НАСЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт конус цацрагт компьютер томографийн (CBCT) аппаратаар (HDX, WILL, DENTRI,.. Seoul, Korea) авагдсан16-48 насны эр, эм хүйсийн 100 шинжлүүлэгчийн хэсгийн (Free FOV) болон бүтэн (16см*8см) хэмжээс бүхий компьютер томографи зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэж 5 төрлийн шугаман хэмжилт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 100 шинжлүүлэгчийн хамар тагнайн сувгийн урт, голчын хэмжээ, үүдэвчийн түүшийн ясны зузааныг хэмжихэд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд 16.49±2.8 мм бол эмэгтэйчүүдэд 16.20±2.9 мм, сагиттал хавтгайд үүдэвчийн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.04±0.9 мм, эмэгтэйчүүдэд 4.02±0.9 мм байна. Харин вертикал хавтгайд үүдэвчийн нүхний голч эрэгтэйчүүдэд 4.18±0.6 мм бол эмэгтэйчүүдэд 4.03±0.7 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.63±1.4 мм, эмэгтэйчүүдэд 4.75±1.2 мм байлаа. Үүдэвчийн түүшийн ясны зузаан нь эрэгтэйчүүдэд 5.89±1.4 мм байхад эмэгтэйчүүдэд 5.69±1 мм байна. Дүгнэлт: 16-48 насны Монгол хүний хамар тагнайн сувгийн дундаж урт 16.3 мм, хоншоорын үүдэвчийн нүхний голч 4.08 мм, хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузаан хамгийн их хонхор хэсгээс хамар тагнайн сувгийн урд хана хүртэл 5.76 мм хүйсийн ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Cone-Beam Computed Tomography-ийн зурагт хоншоор эрүүний шүдний сурвалж хоорондын зайг тодорхойлсон дүн(2019-11-18); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй Дэлхий нийтэд нүүр амны гажиг заслын (НАГЗ) эмчилгээнд орчин үеийн эмчилгээний шинэ аргууд эмнэл зүйн практикт өргөн нэвтэрч үүнээс улбаалан эмчилгээний төрөл олширч, чанар сайжирч байна.1 Манай оронд рентген шинжилгээний аргуудыг ашиглан өвчин эмгэгийн явц, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан олон тооны судалгааны ажлууд байгаа боловч Монгол хүний хоншоор эрүүний ясны морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT аргаар тодорхойлсон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Зорилго: зорилт: Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг АШУҮИСийн НАСЭ-ийн Нүүр Амны Дүрс Оношилгооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Шүдний сурвалж хоорондын зайг хэмжихдээ шалгуур үзүүлэлтийг хангасан CBCT зургийн Axial зүслэгт хоншоорын I, II бага араа, I их араа шүдний медиал дисталь ь талд, эрүүний II бага араа, I их араа шүднүүдийн медиал, дисталь ь талд шугаман хэмжилт хийсэн. Хэмжилтийг хийхдээ шүдний паалан ясжмаг эдийн заагаас сурвалж тийш 3, 5, 7 мм-ийн зайтай Choi H (2014) нарын аргаар хацар талын сурвалжийн хооронд, медиал дисталь ь чиглэлд, 2 сурвалжийн хамгийн ойр хэсэгт, урд шүдний нягт ялтаснаас арын шүдний нягт ялтасны хооронд шугаман хэмжилт хийв. Дүгнэлт: Хоншоорын шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн байна. Хоншоорт соёо-I бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн өргөн байна. Эрүүний шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн бол их араа шүдтэй харьцуулахад бага араа шүдний сурвалж хоорондын зай өргөн байна.
