Ganburged, Ganjargal
Loading...
Товч нэр
Ganburged, Ganjargal
Бүтэн нэр
Ganburged Ganjargal
Латин нэр
Ganburged Ganjargal
Албан тушаал
Судлаач
ORCID
20 results
Now showing 1 - 10 of 20
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Perception of and Attitudes on Malocclusion: A Literature Review(Taiwan Association of Orthodontists, 2021-09-20); ;Cheng, Hsin-Chung; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Arnett Facial Soft-tissue Cephalometric Analysis Norms for Mongolian Children(Mongolian National University of Medical Sciences, 2020-06-25); ; ; ; Keiji MoriyamaObjectives: This study aimed to determine norms cephalometric norms of Mongolian children and compare their development in boys and girls between 6 and 15 years of age. Methods: Lateral cephalograms were performed on 541 subjects (225 male and 316 females) having normal occlusion between the ages of 6 to 15 years.All radiographs were digitized on a computer using a cephalometric software program. A total of 6 angular, 38 linear measurements were measured by a radiologist for skeletal hard and soft tissue analysis. Results: Mx-ocdusal plane angle, Md1 to Md occlusal plane angle. Nasolabial angle decreased with age. Mx1, Mx occlusal plane angle, and overbite were stable with age. In contrast, the other measurements typically increased with age. No statistically significant gender differences were observed. Some distinct ethnic differences were found between Caucasians and Mongolian children with Mongolian children having thinner and shorter lips compared to Caucasians. Conclusions: No significant differences were observed in any of the dentoskeletal factors representing hard tissue to hard tissue measurements. Results were similar to those found in Caucasian males and females. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Facial Soft Tissue Profile Analysis in Mongolian Children(Mongolian National University of Medical Sciences, 2020-12-29); ; ; ; Objectives: The present study aimed to evaluate the specific variables of facial soft tissue changes in Mongolian children using angular and linear measurements. Methods: We studied the lateral cephalograms of 541 subjects (228 male and 313 females) having normal occlusion between the ages of 6 and 15 years. Two orthodontists read all radiographs to determine their cerebral vertebral maturation index (CVMI). The radiographs were digitized and cephalometric measurements were made. Results: The Gl'-Sn-Pg' angle for all participants was 170.2 ± 5.4°. The Nasofrontal Gl’-N’-Tn’ angle was 147.2 ± 7.6° for all participants. It decreased with CVMI stage for girls (p = 0.000). The Nasofacial angle Tn- N'- Pog' angle averaged 20.4 ± 7.7° for all participants. The Nasomental angle N'- Tn-Pog' angle on averaged 144.9 ± 4.3° for all participants. It decreased with the CVMI stage for girls (p = 0.000). The Mentocervical Tn-Pog Me-NTP angle was significantly larger in boys than girls (107.8 ± 8.6° vs. 105.3 ± 7.8°, p = 0.001). The Nasolabial angle Ls-Sn-Col angle averaged 100.8 ± 10.6° for all subjects. It decreased with the CVMI stage for both boys (p = 0.043) and girls (p = 0.021). The distance between the E line and TUL was significantly larger in boys than girls (1.7 ± 2.1 vs. 1.2 ± 2.0 mm, p = 0.004). It also significantly decreased with the CVMI stage for both boys (p = 0.033) and girls (p = 0.000). The space between the E line and TLL averaged 1.9 ± 2.0 mm for all subjects. It did not differ by gender. However, it decreased with the CVMI in both boys (p = 0.022) and girls (p = 0.006). Conclusions: We have provided important results for comparing cephalometric soft-tissue values in Mongolian children in this study. These results provide a valuable guide for orthodontic diagnosis and treatment in our country. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CBCT Evaluation of Cortical Bone Thickness for Orthodontic Mini-Screw(Mongolian National University of Medical Sciences, 2021-10-03); ;Erdenebulgan Batmunkh; ; Sunjidmaa ZolzayaObjectives: This study aimed to assess mandibular and maxillary cortical bone thickness using a cone beam computer tomogram (CBCT) image to determine the safe zone to insert mini-screws. Methods: In this three factorial design study, we included 100 subjects divided into age group 1 (age 16-44 yrs.) and age group 2 (age 26-42 yrs.) that had taken a CBCT in the Department of Orthodontics, School of Dentistry, Mongolian National University Medical Sciences (MNUMS) from 2014-2021 We used CBCT images in the 100 subjects that were obtained with DENTRI (HDXWILL, Seoul, Korea) using OnDemand3D software for linear measurements. Results: The maxillary cortical bone thickness was heavier in the male gender at the premolar region level of 5 mm in age group I. Maximum maxillary cortical bone thickness as measured 7 mm from the Cemento-Enamel Junction (CEJ) between the 1st premolar and 2nd premolar was 0.99 mm, and the mandibular cortical bone thickness as measured 7 mm from the CEJ between the 1st molar and 2nd molar was 2.11 mm. Conclusion: This suggests that the maxillar and mandibular molar teeth cortical bone thickness on the buccal side of 7mm from the CEJ is considered to be the safest position to implant mini screws in cortical bone. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн(2020-04-13); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Хамар тагнайн суваг (canalisnasopalatinus) нь хоншоорын шүдтэй болон шүдгүй эсэхээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг судалж тодорхойлох нь гажиг заслын эмчилгээ, хэсгийн мэдээ алдуулалт хийх, хоншоорын үүдэн хэсэгтимплантийн суулгац хийх үе шат, үүдэн шүдийг хөдөлгөх, зэрэгт урьдчилан оношилгоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр оношилгоо,эмчилгээний төлөвлөгөөг өнөө цагт нүүр ам судлалын практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологийн нэг болох конус цацрагт компьютер томографийн буюу Cone-Beam Computed Tomography (CBCT) аппаратаар авсан зурагт үндэслэн хамар тагнайн сувгийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлж, тухайн хэсгийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалах зэргээр нарийн төлөвлөлт боловсруулалт хийж байгаа боловч одоогоор манай улсад энэ талаар бүрэн судлагдаж шийдэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан 2014-2020 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр ам судлалын эмнэлгийн (НАСЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт конус цацрагт компьютер томографийн (CBCT) аппаратаар (HDX, WILL, DENTRI,.. Seoul, Korea) авагдсан16-48 насны эр, эм хүйсийн 100 шинжлүүлэгчийн хэсгийн (Free FOV) болон бүтэн (16см*8см) хэмжээс бүхий компьютер томографи зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэж 5 төрлийн шугаман хэмжилт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 100 шинжлүүлэгчийн хамар тагнайн сувгийн урт, голчын хэмжээ, үүдэвчийн түүшийн ясны зузааныг хэмжихэд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд 16.49±2.8 мм бол эмэгтэйчүүдэд 16.20±2.9 мм, сагиттал хавтгайд үүдэвчийн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.04±0.9 мм, эмэгтэйчүүдэд 4.02±0.9 мм байна. Харин вертикал хавтгайд үүдэвчийн нүхний голч эрэгтэйчүүдэд 4.18±0.6 мм бол эмэгтэйчүүдэд 4.03±0.7 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.63±1.4 мм, эмэгтэйчүүдэд 4.75±1.2 мм байлаа. Үүдэвчийн түүшийн ясны зузаан нь эрэгтэйчүүдэд 5.89±1.4 мм байхад эмэгтэйчүүдэд 5.69±1 мм байна. Дүгнэлт: 16-48 насны Монгол хүний хамар тагнайн сувгийн дундаж урт 16.3 мм, хоншоорын үүдэвчийн нүхний голч 4.08 мм, хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузаан хамгийн их хонхор хэсгээс хамар тагнайн сувгийн урд хана хүртэл 5.76 мм хүйсийн ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүүр амны гажгийн тархалт(2021-06-10) ;Б.Золзаяа ;Ж.Цолмон; Улаанбаатар хотод хийгдсэн судалгаануудын дүнгээс харахад 1983 онд нүүр амны гажгийн тархалт 64.6%, 2004 онд 87%, 2006 онд 79.5%, 2011 онд 85.9% байгаа нь нүүр амны гажгийн тархалт нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Улаанбаатар хотын хүн амын дундах нүүр амны гажгийн тархалтыг судлах зорилгыг дэвшүүлэв. Амны хөндийн үзлэгээр нүүр амны гажгийг Энглийн ангилал дагуу тэмдэглэн, шүдний байрлалын гажгийг үүдэн бүлгийн шүднүүдийн хоорондын харьцааг шугамаар хэмжин тодорхойллоо. Статистик боловсруулалтыг SPSS 21 программ дээр гүйцэтгэн хийлээ. Судалгаанд оролцогчдын 13-18 насны бүлэгт нүүр амны гажиг 91,8%, 19-29 насанд 94,1% хамгийн өндөр байлаа. Судалгаанд оролцогчдын 52.8% нь Энглийн С1 ангилалын гажиг, 42.1% Энглийн С2 ангилалын гажиг, 5.1% нь Энглийн С3 ангиллын гажигтай байсан бол шүдний байрлалын гажиг 85.1% хувьтай байлаа. Нүүр амны гажгийн тархалтыг тогтоосноор гажгийг эрт үед нь илрүүлэх, оношилгоог нарийвчлан хийх, эмчилгээний төлөвлөгөөг сайжруулах улмаар гажиг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг танин мэдэж нүүр амны гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх нь манай орны нүүр ам судлалын салбар дахь нэн чухал тулгамдсан асуудлуудын нэг болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний гажиг сэтгэл зүйд нөлөөлөх байдал(2021-03-21) ;Б.Золзаяа ;Т.Ганцэцэг ;Б.Энхжин; Ж.ЦолмонДЭМБ-ын мэдээллээс үзэхэд нүүр амны зонхилох эмгэгт шүд цоорох өвчний дараа шүдний байрлалын гажиг орж байна. Шүдний Шүдний гажиг байрлалын гажиг нь хэл болон тагнай тал уруу, орсгой, цөмөрхий эсвэл Шүдний бөөгнөрөл давхар гэх мэт хэлбэрээр ургах нь элбэг тохиолддог. Эдгээр шүдний Шүд хоорондоо байрлалын гажиг нь шүд цоорох, шүдний тулгуур эдийн өвчин үүсгэж, зайтай байх гажиг зажлах механизм, нүүр амны булчингийн тэнцвэрийг алдагдуулж хувь Нүүрний төрх хүний гоо сайханд сөргөөр нөлөөлж таагүй мэдрэмж төрүүлснээр Сэтгэл гутрал сэтгэл ханамжгүй байдал үүсгэж өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх Сэтгэл түгшил үнэлэмжийг бууруулж, сэтгэл түгших зэрэг сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд шүдний байрлалын гажгийн тохиолдлын тоо нь ихэсч байгаа нь гажгийн тархалт, түүний гоо сайхан болоод сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг олон талаас нь судлах шаардлага урган гарч байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний байрлалын гажгуудын сэтгэл зүйд үзүүлэх зарим сөрөг нөлөөг судлах. Арга аргачлал: Судалгаанд агшингийн загварыг ашиглан 2020 оны 5 сараас 2020 оны 11 сарын хооронд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 13-60 насны 436 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаандаа хамруулсан. Шүдний байрлалын гажгийг амны хөндийн эмнэлзүйн үзлэг болон асуумжийн аргаар, сэтгэл гутрал, сэтгэл түгшилийг олон улсад түгээмэл хэрэглэдэг Hospital Anxiety and Depression Scale (HADS) -ийн илрүүлгийн асуумжаар тус тус судалж тусгайлан боловсруулсан карт бөглөж мэдээллээ цуглуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дунд шүдний байрлалын гажгийн зарим үзүүлэлтүүдийн тархалт 85.1% байв. Хувь хүний гоо сайхан нүүрний төрх улмаар үйл зүйд нөлөөлөх шүдний бөөгнөрөл 27%, шүд хоорондоо зайтай байх гажиг 17.2%, overjet (үүдэн шүднүүдийн дагуу чиглэл дэх харьцаа-OJ) хэвийн бус 55.8% байлаа. Сэтгэл гутралыг илрүүлэх асуумжуудын дундаж оноо нь шүдний гажигтай (5.54±2.79) хүмүүст шүдний гажиггүй (4.55±2.64) хүмүүсийнхээс өндөр гарсан нь статистик ач холбогдол (p=0.008) бүхий ялгаатай байсан. Шүдний бөөгнөрөл нь сэтгэл гутралтай байх статистик хамааралтай байсан (p<0.001). Дүгнэлт: Хүн амын дунд шүдний гажгийн зарим үзүүлэлтийн тархалт 85.1%-тай буюу харьцангуй өндөр байгаа нь цаашид хүн амын дунд насны онцлогт нь тохируулж амны хөндийн эрүүл мэнд ба эрүүл ахуйн талаарх мэдлэгийг олгох шаардлага байгааг харууллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын дунд хийсэн шүдний нумын хэв шинжийг тодорхойлох судалгаа(2021-06-10) ;А.АнударОлон зууны туршид шүдний нумын хэлбэрийг шүдний байрлал, гоо сайхан, үйл зүй болон гажиг заслын эмчилгээний урт хугацааны тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдөг тухай судалсаар ирсэн. Нумын хэлбэрийг олон төрлөөр ангилдаг ч эмнэл зүйд дөрвөлжин, парабол, дугуй, V хэлбэр, трапецыг ашигладаг. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын шүдний нумын хэлбэрийг тодорхойлох. Материал, арга зүй: Агшингийн судалгааны аргаар цуглуулсан мэдээ, материалыг ретроспектив загвар ашиглан боловсруулалт хийлээ. Судалгаанд хамрагдах болон хасагдах шалгуурыг үндэслэн 300 хүнийг сонгон авч хоншоор, эрүүний шүдний нумын хэлбэрийг нүүр амны гажиг заслын нарийн мэргэшсэн эмч субъектив байдлаар үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн хоншоорын шүдний нумын хэлбэр 4.6% дөрвөлжин, 50% парабол, 32.3% дугуй, 10.3% V хэлбэр, 2.8% трапец, эрүүний шүдний нумын хэлбэр 5.6% дөрвөлжин, 37.6% парабол, 42.6% дугуй, 11.6% V хэлбэр, 2.6% трапец байв. Улаанбаатар хотын хүн амын хоншоорын шүдний нумын хэлбэрийн зонхилон эзлэх хэлбэр нь парабол, эрүүний шүдний нумын зонхилон эзлэх хэлбэр нь дугуй хэлбэр байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүүхдийн нүүрний зөөлөн эдийн хажуугийн төрхийг судалсан дүн(2021-04-06); ; ;Б.БатбаярҮндэслэл: Монгол хүүхдийн нүүрний төрхийн хэвийн дундаж хэмжээг тогтоох судалгаа манай оронд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд уг үзүүлэлтийг тодруулснаар, нүүр амны гажиг, согог засал, нөхөн сэргээх мэс заслын оношилгоо, эмчилгээнд төдийгүй хүн судлал, шүүх эмнэлэг, эргономик, хиймэл оюун ухааны салбарт чухал баримт болох юм. Зорилго: Монгол хүүхдийн нүүрний хажуугийн төрхийг гавлын хажуугийн рентген зураг (ГХРЗ) дээр судалж, хэвийн дундаж үзүүлэлтүүдийг тогтоох. Судалгааны материал ба арга зүй: Ретроспектив агшингийн судалгааны загвараар, “Монгол хүүхдийн эрүү нүүрний морфологийн өсөлт хөгжилт ба эрүү нүүрний гажиг үүсэх хүчин зүйлийг хэлэлцэх нь” сэдэвт судалгааны ажлын төслийн хүрээнд 2013 онд цугларсан мэдээ, материалд тулгуурлан, 6-15 настай харьцангуй эрүүл 541 (228 эрэгтэй, 313 эмэгтэй) хүүхдийн гавлын хажуугийн рентген зураг дээр нүүрний зөөлөн эдийн өнцгийн хэмжилтийг 11 анатомийн цэг, 1 хавтгай ашиглан судалж, 8 үзүүлэлтийг тодруулахдаа хүзүүний ясны хөгжилтийн үзүүлэлтийн ангиллыг баримтлав. Дүгнэлт: Монгол хүүхдийн нүүрний хажуугийн төрх өсвөр насандаа илүү гүдгэр болж, цаашид нас ахих тусам хавтгай болдог байна. Хүйс хоорондын ялгааны статистик ач холбогдол хэмжилт бүр дээр харилцан адилгүй байв.
