Б.Дамдиндорж
Loading...
Товч нэр
Б.Дамдиндорж
Бүтэн нэр
Болдбаатар Дамдиндорж
Латин нэр
Boldbaatar Damdindorj
Албан тушаал
Ректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амелобластомагийн эсийн нэвчилтэд Notch дохио дамжих замын дарангуйлагчийн үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-12-05) ;Буянбат (Baoyinbatu) ;Урьхан (Wurihan) ;Baolidao; Ц.СарнайҮндэслэл: Хавдрын үүсэл, хөгжлийг тайлбарласан олон онол байдаг ба энэ нь олон үе шаттай үйл явц юм. Энэ нь ургалт, өсөлт, шилжилт хөдөлгөөн, нэвчилт, үсэрхийлэл, ангиогенез зэрэг үйл ажиллагааг хянадаг олон генээс хамаардаг. Амелобластома нь одонтогенийн хучуур эдийн хавдар бөгөөд түүний 80% нь эрүүнд тохиолддог ба ихэвчлэн өвдөлтгүйгээр эрүүг тэлж нүүрний гажиг үүсгэдэг. Хэдийгээр амелобластома нь хоргүй хавдар боловч энэ нь хэсэг газрын инвазив хавдар ба мэс засал эмчилгээний дараах дахилт нь 90% хүртэл тохиолддог байна. Мөн хорт хавдарт шилжих боломжтой байдаг. Судлаачдын судалгааны үр дүнгээс харахад амелобластомагийн үед эсэд ургалт, нэвчилт явагддаг. Aмелобластомагийн одоогийн стандарт эмчилгээнд яс тайралт мэс засал багтдаг бөгөөд үүнийг хавдрын байршлаас хамааран захын доод эрүү, сегментчилсэн эрүүний мэс засал, хэсэгчилсэн дээд эрүүний мэс засал эсвэл нийт эрүүний тайралт гэж хуваадаг. Хэдийгээр эдгээр мэс заслын эмчилгээ нь тодорхой үр дүнтэй боловч үр дүн нь ихэвчлэн эрүүний гажиг үүсэх, нүүрний хэлбэрийн гажиг үүсгэдэг. Тиймээс эмчилгээний тодорхой стратегийг идэвхтэй эрэлхийлэх шаардлагатай байна.Сүүлийн үеийн судалгаагаар хэвийн бус дохио дамжих замын идэвхжүүлэлт ба амелобластомагийн нэвчилтийн талаар холбон судалж эхэлж байна. Дохио дамжих замын элемент, зорилтот ген ба молекулын биет хоорондох нарийн төвөгтэй харилцан үйлчлэл нь янз бүрийн дохио дамжих зам дахь хавдрын эсийн өсөлт, апоптоз болон бусад гол эмгэгийн үзэгдлүүдийг зохицуулдаг. Бусад судлаачдын судалгааны үр дүнгээс харахад амелобластома эсийн нэвчилтийг дэмжихэд Notch дохио дамжих зам чухал болохыг харуулсан байна. Гэсэн хэдий ч Notch дохио дамжих зам ба түүнтэй холбоотой уураг нь амелобластома эсийн нэвчилтэд үзүүлэх нөлөө тодорхойгүй хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Амелобластомагийн эсийн нэвчилтэд Notch дохио дамжих замын дарангуйлагчийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС Эрдмийн сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлэгт туршилт судалгааны баазыг түшиглэн тоон судалгааны арга, туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. FLI-06-аар Notch дохио дамжих замыг дарангуйлсны дараах AB эсийн нэвчилтэд үзүүлэх нөлөөг Transwell аргаар судалсан. Судалгаанд ашигласан амелобластомагийн шугаман эсийг Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлгийн туршилт судалгааны баазаас авч ашигласан болно. Notch дохио дамжих замын дарангуйлагч FLI-06-г Шанхай хотын Absin Bioscience Inc. ( Absin® CAS: 313967-18-9 ) -аас худалдаж авсан. Үр дүн: Transwell (Lower chamber)-ийн эсийг нил ягаан талстын будгаар (Amethyst dyeing) будсны дараа микроскопоор ажиглахад FLI-06-аар дарангуйлсан AB эсийн тоо нь хяналтын бүлэгтэй харьцуулахад бага байлаа. Хяналтын бүлгийн эсийн нэвчилтийг 100% гэж тооцоолон туршилтын бүлэгтэй харьцуулахад, туршилтын бүлгийн эсийн нэвчилт нь 25% байсан. Амелобластомагийн эсийн нэвчилтийн идэвхжил нь 1.37 ± 0.06 %, нэвчилтийн эсийн тоо нь 137.20±25.55 байсан бол амны хөндийн салст бүрхэвчийн хэвийн эсийн нэвчилтийн идэвхжил нь 0.12±0.01 %, нэвчилтийн эсийн тоо нь 80.40 ± 3.36 байсан.FLI-06-аар дарангуйлсны дараах AB эсийн тоо нь 34.60±6.95 байж, энгийн өсгөвөрлөх орчинг ашигласан хяналтын бүлэгийн эсийн тоо 137.20±25.55 байв. Дүгнэлт: Notch дохио дамжих замыг FLI-06-аар дарангуйлснаар амелобластома эсийн нэвчилтийг бууруулж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Notch дохио дамжих замын дарангуйлагчийн амелобластомагийн эсийн ургалтад үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-12-05) ;Буянбат (Baoyinbatu) ;Урьхан (Wurihan) ;Baolidao; Ц.СарнайҮндэслэл: Амелобластома (AB) нь одонтоген хучуур эдийн хавдар юм. Амелобластомагийн 80% нь эрүүнд тохиолддог ба ихэвчлэн өвдөлтгүйгээр эрүүг тэлж нүүрний гажиг үүсгэдэг. Амелобластомийн үед ихэвчлэн бүрэн остеотоми хийж эмчилж байгаа ба түүнийг эрүүний захын хэсэгчилсэн, хоншоорын болон бүрэн тайралт гэж гурав ангилдаг. Эдгээр мэс заслын арга нь эрүүний гажиг үүсгэж, нүүрийг гэмтээдэг тул гэмтэл бага учруулах үр дүнтэй эмчилгээний аргыг анагаах ухаанд эрэлхийлсээр байна. Амелобластомагийг эмчлэх шинэ эм гарган авахад хорт хавдрын эсийн ургалтыг молекулын түвшинд хориглох механизмыг судлах хэрэгцээ зүй ёсоор тулгардаг. Сүүлийн жилүүдэд амелобластомагийг дохио дамжих замын хэвийн бус идэвхжилтээс үүсдэг болохыг тогтоосон. Дохио дамжуулах олон замын зохицуулах хүчин зүйлс, бай ген, молекул хоорондын харилцан үйлчлэл нь хавдрын эсийн үржил, апоптозд оролцдог. Өмнө нь хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад дохио дамжуулах гол замыг саатуулах нь эмнэл зүйд эмгэг жамын эмчилгээ болохоос гадна хавдрын тайрах хэсгийг сонгох зэрэгт ач холбогдолтой юм. Тиймээс амелобластомагийн үе дэх эсийн ургалтад Notch дохио дамжих замын үзүүлэх нөлөөг молекулын түвшинд судлах нь эмгэг жамын эмчилгээнд чухал ач холбогдолтой. Notch дохио дамжих замын олон хүчин зүйлүүд өөр өөр хавдрыг дэмжих эсвэл дарангуйлахад чухал үүрэгтэй оролцдог болохыг тогтоосон судалгаанууд цөөнгүй хийгдсэн ба Notch дохио дамжих зам нь CDK1, Cyclin D1, HES-1 болон COX-2-ыг зохицуулах замаар хавдрын эсийн ургалтыг дэмждэг байна. БНХАУ-ын судлаач Ли Вен Чао болон Baolidao нарын судалгааны баг AB-ийн ургалтай холбоотой хүчин зүйлсийг сүүлийн арван жилийн турш судалж COX-2, Survivin, Akt, PI3K зэрэг хүчин зүйлүүд нь AB-ийн ургалтад оролцох үүргийг тогтоосон ба амелобластомагийн анхдагч эсийг амжилттай өсгөвөрлөсөн. Гэвч Notch дохио дамжих зам нь AB эсийн ургалтад хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой судлагдаагүй байна. Зорилго: Notch дохио дамжих замын дарангуйлагчийн амелобластомагийн эсийн ургалтад үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлэгт туршилт судалгааны баазыг түшиглэн тоон судалгааны арга, туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. AB эс дэх Notch1, Сyclin D1, CDK1 генын экспрессийг бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээний аргыг ашиглан илрүүлэв. FLI-06-аар дарангуйлсны дараах AB эсийн ургалтад үзүүлэх нөлөөг эс тоолох (CCK8) аргаар судалсан. Судалгаанд ашигласан амелобластомагийн шугаман эсийг Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлгийн туршилт судалгааны баазаас авч ашигласан болно. Notch дохио дамжих замын дарангуйлагч FLI-06-г Шанхай хотын Absin Bioscience Inc. ( Absin® CAS: 313967-18-9 )-аас авч хэрэглэв. Үр дүн: Судалгаанд бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээд AB эс дэх Cyclin D1-ийн экспресс нь амны хөндийн салст бүрхэвчийн хэвийн эс дэх экспрессээс 7.01 дахин их, CDK1-ийн экспресс 2.63 дахин их, Notch1-ийн экспресс 4.95 дахин их байсан. AB эсийн ургалтыг эс тоолох (CCK8) аргаар хяналтын бүлгийн эсийн ургалтыг 100% гэж тооцоолж туршилтын бүлэгтэй харьцуулахад 5.0μM концентрацтай FLI-06-ийг нэмсэн бүлэгт эсийн ургалт нь 53.98% байж, 10.0μM концентрацтай бүлэгт 46.53%, 20.0μM концентрацтай бүлэгт 22.33% байсан. Дүгнэлт: Амелобластома дахь Notch1, Cyclin D1, CDK1-ийн экспресс нь амны хөндийн салст бүрхэвчийн хэвийн эсүүдтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай илэрч Notch дохио дамжих замыг FLI-06-аар дарангуйлснаар амелобластома эсийн ургалтыг бууруулж байгаа нь тодорхойлогдлоо.
