Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гурван хэмжээст хэвлэх технологиор түнхний үе солих мэс заслын судалгаа
    Үндэслэл: Түнхний үений дутуу хөгжил нь элбэг тохиолддог төрөлхийн 3 хэмжээст хэвлэх гажиг бөгөөд Хятад улсын насанд хүрэгсдийн дунд түнхний үений технологи дутуу хөгжилтэй олон сая хүн байгаа нь Нийгмийн эрүүл мэндийн Түнхний үений дутуу тулгамдсан асуудлын нэг болоод байна. Түнхний үений дутуу хөгжил хөгжил болон түнхний үений сүрьеэгийн үед хийдэг үндсэн эмчилгээ бол Түнхний үе солих түнхний үеийг бүтнээр нь солих мэс засал бөгөөд бид гурван хэмжээст мэс засал хэвлэх технологи ашиглан түнхний үе солих болон энгийн аргаар түнхний үе солих мэс заслын аргуудыг харьцуулан судлах зорилгоор энэхүү тулгамдсан сэдвийг сонгож авсан болно. Зорилго: Түнхний хүнд хэлбэрийн гажигтай өвчтөнд Гурван хэмжээст хэвлэх технологи ашиглан түнхний үе солих болон энгийн аргаар түнхний үе солих мэс заслын үр дүнг харьцуулан судлах. Арга, аргачлал: Түнхний үений дутуу хөгжил болон түнхний үений сүрьеэтэй нийт 107 өвчтөний 51 өвчтөнд нь гурван хэмжээст хэвлэх технологи ашиглан түнхний үе солих хагалгаа, 56 өвчтөнд ердийн түнхний үе солих хагалгаа хийж үр дүнг нь харьцуулан судалсан. Хоёр бүлгийн мэс засал үргэлжилсэн хугацаа, мэс заслын үеийн цус алдалт, хүндрэл, мэс заслын дараа үений үйл ажиллагаа сэргэх хугацаа, мэс заслын дараах 12 сарын доторх Harris-ын үнэлгээ, мэс заслын дараах дунд чөмөгний хүзүүний урагш муруйлтын өнцөг (FNA), хоёр бүлгийн өвчтэй түнхний өнцгийн хэмжээний зөрүү зэрэгт статистик судалгаа хийсэн. Үр дүн: Бид түнхний үений дутуу хөгжлөөс шалтгаалсан түнхний гажгийн Crowe ангиллыг үнэлсэн КТ-ийн шинжилгээ болон Гурван хэмжээст загварын ангилсан байдлыг харьцуулсан судалсан ба бүрэн хийгдсэн гурван хэмжээст хэвлэсэн загвар нь мэс заслын явцад үнэлсэн Crowe ангилалтай бүрэн тохирч байсан. Гурван хэмжээст загвар ашиглаж хагалгаа хийсэн нийт 51 өвчтөний түнхний дутуу хөгжилтэй 24 (47.1%) өвчтөнд Crowe II шат 5, Crowe III шат 8, Crowe IV шат 11 өвчтөнд байгааг тогтоосон нь Гурван хэмжээст загварын ашиглаж тогтоосон үе шаттай тохирч байсан. Харин түнхний үений сүрьеэтэй 27 (52.9%) өвчтөнд хагалгаа хийсний дараа ясны сүрьеэтэй 9, үе мөчний сүрьеэтэй 18 өвчтөн байгааг тогтоосон. Мэс заслын өмнөх түнхний үений сүрьеэгийн үе шатыг тогтооход гурван хэмжээст хэвлэсэн загвар нь гурван хэмжээст КТ-ийн аргаас давуу талтай байна. Гурван хэмжээст түнх солих 51 өвчтөний загварчилсан мэс заслын төлөвлөгөө болон гурван хэмжээст түнх солих мэс заслын явцад илэрсэн түнхний сүүжний тогооны хиймэл суулгацын байрлал, хэмжээ, дунд чөмөгний хиймэл суулгацын байрлал, хэмжээ зэрэг нь бүрэн тохирч байна. Дүгнэлт: Гурван хэмжээст хэвлэсэн загвар ашиглан тогтоосон түнхний хүнд хэлбэрийн гажгийн үе шат болон өвчтөн тус бүрт тохирсон хагалгааны өмнөх төлөвлөгөө зэрэг нь түнхний үе солих бодит хагалгааны үед бүрэн батлагдаж, хагалгааны үргэлжлэх хугацаа ба хүндрэлийг бууруулж байна.