Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллын харьцуулсан судалгаа
    (2026-05-22)
    А.Цэрэнсугир
    ;
    ; ;
    Д.Түвшинжаргал
    ;
    Үндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) нь танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтол болон тархины бүтцийн өөрчлөлтөд нөлөөлдөг архаг бодисын солилцооны эмгэг юм. Соронзон резонанст томографийн (СРТ) шинжилгээгээр илрэх тархины цагаан бодисын гиперинтенсив голомт (ЦБГГ) нь тархины жижиг судасны эмгэгийг илтгэх дүрс оношилгооны чухал маркер болдог. Гэсэн хэдий ч манай улсын хүн амд ЧШХШ2-той өвчтөнүүдийн ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон аргаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллыг үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулах. Арга, аргачлал: Энэхүү аналитик агшингийн, ретроспектив харьцуулсан судалгаанд АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт 2019-2025 онд тархины СРТ хийлгэсэн 40 ба түүнээс дээш насны оролцогчдыг хамруулсан. ЧШХШ2 бүлэгт онош батлагдсан, хяналтын бүлэгт чихрийн шижин болон предиабетгүй оролцогчдыг оруулсан. Томоохон бүтцийн эмгэгтэй, дүрсийн чанар хангалтгүй, автомат боловсруулалт амжилтгүй, эсвэл клиник мэдээлэл дутуу тохиолдлыг хассаны дараа анхан шатанд сонгосон 283 оролцогчоос 257-г эцсийн шинжилгээнд хамруулсан (ЧШХШ2: 71, хяналт: 186). СРТ-ийн 3D T1-weighted MPRAGE болон T2-FLAIR дүрсийг Neurophet AQUA программ (version 3.1)-аар боловсруулж, нийт, гүний, ховдол орчмын Фазекас оноог үнэлсэн. Нас, хүйсээр засварласан эрэмбэт логистик регрессийн шинжилгээг SPSS 25.0 программаар хийж, p<0.05-ийг статистик ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Эцсийн шинжилгээнд 257 оролцогч (ЧШХШ2=71, хяналт=186) хамрагдсан. Бүлгүүдийн хооронд хүйсийн (p=0.046), насны ангиллын (p<0.001) тархалт ялгаатай байсан. ЧШХШ2 бүлэгт нийт ба гүний Фазекас оноо хяналтын бүлгээс өндөр байсан (нийт Фазекас aOR 10.81; 95% CI, 5.2022.49; гүний Фазекас aOR 8.21; 95% CI, 4.32-15.60; хоёуланд p<0.001). Нас ахих тусам нийт (aOR 1.07; 95% CI, 1.03-1.11; p=0.001) болон гүний (aOR 1.04; 95% CI, 1.00-1.08; p=0.037) Фазекас оноо нэмэгдэх хандлагатай байсан бөгөөд эмэгтэй хүйс нийт (aOR 1.95; 95% CI, 1.043.63; p=0.036) болон гүний (aOR 1.95; 95% CI, 1.08-3.51; p=0.026) Фазекасын өндөр ангилалтай холбоотой байв. Дүгнэлт: ЧШХШ2-той насанд хүрэгчдийн тархины ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон СРТ боловсруулалтаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулахад ЧШХШ2 нь тархины нийт болон гүний Фазекас оноо өндөр байхтай статистик ач холбогдол бүхий хамааралтай болох нь тогтоогдлоо. Энэхүү хамаарал нь нас, хүйсээр засварласны дараа ч хадгалагдсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюунд суурилсан СРТ-ийн боловсруулалт нь ЧШХШ2-той холбоотой тархины ЦБГГ-ын ачааллыг объектив, тоон, стандартчилсан аргаар үнэлэхэд тохиромжтой арга зүй байж болохыг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,