Baban, Nurbyek
Loading...
Товч нэр
Baban, Nurbyek
Бүтэн нэр
Baban Nurbyek
Латин нэр
Baban Nurbyek
Албан тушаал
Судлаач
ORCID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны сувгийн нарийсалтай үйлчлүүлэгчдэд зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2024-12-21); ; ; Үндэслэл: Багана нурууны сувгийн нарийсал нь мэдрэлийн мэс засал судлалын нэн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд хөгжил багатай орнуудад багана нурууны сувгийн нарийсал илүү их тохиолдож байна. Өнөө үед дундаж наслалт тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ эмгэгийн хоёрдогч шалтгаантай багана нурууны сувгийн нарийсал ихэнх хувийг эзэлж байна. Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны мэс засал эмчилгээний үр дүнг үл харгалзан дахин мэс засал хийх тохиолдол байсаар байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бүсэлхий багана нурууны сувгийн нарийслын улмаас дурангийн мэс заслын хийлгэсэн хүмүүсийн дундах мэс заслын үр дүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг асуумж судалгааны аргаар эмнэлэгт суурилсан агшингийн загвараар Грандмед эмнэлэгт 2019-2023 оны хооронд бүсэлхийн багана нурууны сувгийн нарийсал оношоор багана нурууны суваг чөлөөлөх дурангийн мэс засал (PSLD-Percutaneous Stenoscopic Lumbar Decompression) хийлгэж онош нь батлагдсан, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 97 үйлчлүүлэгчийг хамруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 46 (47.42%) нь эрэгтэй, дундаж нас 53±21.7 жил, 51 (52.58%) нь эмэгтэчүүд байсан ба дундаж нас 58±16.6 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 73.2% (n=71) нь илүүдэл жинтэй, 21.5% нь амьдралын хэв маягтай холбоотой буюу суугаа ажил хийдэг, дасгал хөдөлгөөн бага хийдэг (17.2%), 15.8% хүнд юм байнга өргөдөг зэрэг эрсдэлт хүчин зүйлст өртдөг үйлчлүүлэгч байгаа нь тогдорхойлогдлоо. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 80.4% (n=78) нь 2 ба түүнээс дээш хүчин зүйлст хавсарч өртсөн байв. Мөн 57.73% нь 1-5 жилийн дараа мэс засал эмчилгээ хийлгэсэн байлаа. Дүгнэлт: Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны сувгийн нарийслийн улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн дунд биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний идэвхигүй амьдралын хэв маяг хамгийн их тохиолдож байна.
