Byambadorj, Bayarlakh
Loading...
Товч нэр
Byambadorj, Bayarlakh
Бүтэн нэр
Byambadorj Bayarlakh
Латин нэр
Byambadorj Bayarlakh
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, VEGF-A генийн полиморфизмуудыг насжилт хамааралт шар толбоны сөнөрөл болон VEGF-ийн эсрэг эмчилгээтэй холбон судалсан дүн(2021-11-01) ;Т.Сувд; ;А.Ариунзаяа; Ж.СарантуяаНасжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС)-ийн нойтон хэлбэр нь 65-аас дээш насны ахмадуудад харааны чадвар бүрэн алдах гол шалтгаануудын нэг болж байна. Судалгаагаар зарим генийн полиморфизмууд НХШТС ба VEGF-ийн эсрэг тарилга эмчилгээнд нөлөөтэй байгааг тогтоосон. Энэхүү судалгаагаар VEGF-А генийн таван полиморфизм (rs833061, rs1413711, rs2010963, rs144854329, rs2146323)ыг НХШТС болон түүний эмчилгээний үр дүнтэй холбон судаллаа. Судалгаанд НХШТС-тэй 161, хяналтын 116 хүн оролцсон. Судалгааны үр дүнд VEGF-A генийн таван полиморфизмын аллель, генотипийн давтамжийг бүлгүүдэд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Харин гаплотип хослолуудыг бүлгүүдэд харьцуулахад C-C-C-Ins-C гаплотип (OR=0.10, 95% CI, 0.005-1.98, p=0.041) НХШТСөөс хамгаалах нөлөөтэй нь тодорхойлогдлоо. VEGF-ийн эсрэг тарилга эмчилгээний үр дүнг полиморфизмын генотип давтамжтай холбон судлахад rs2010963 полиморфизмын G/G генотиптэй хүмүүсийн дунд эмчилгээний дараа харааны чадвар нэмэгдсэн тохиолдол олон байв (p=0.045).
