Ganbold, Tsatsral
Loading...
Товч нэр
Ganbold, Tsatsral
Бүтэн нэр
Ganbold Tsatsral
Латин нэр
Ganbold Tsatsral
Албан тушаал
Судлаач
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Respirable Dust and Respirable Crystalline Silica Concentration in Workers of Copper Mine, Mongolia(Scientific Research Publishing, 2022-01-01) ;Altansukh Otgonnasan; ;Oyu Tsogtbayar; Introduction: Prosperity in the mining industry in Mongolia has led to an increase in the number of mining workers, resulting in an increase in occupational exposures and the prevalence of occupational diseases and disabilities. The aim of this study was to assess the personal exposure of workers to respirable dust (RD) and respirable crystalline silica (RCS). Method: A cross-sectional study was conducted at the Erdenet Copper Ore Mining and included 581 personal samples of RD and 324 samples of RCS, collected in 2018-2020. Results: The study results revealed that the geometric mean (GM) of RD was 0.35 mg/m3 (95% CI 0.32 - 0.39). The RD concentration in 5.9% (n = 34) of all the samples exceeded the permissible exposure level (PEL) (3 mg/mg3). The GM of RCS was 0.012 mg/m3 (95% CI 0.010 - 0.016). In total, 12.0% (n = 39) of all RCS sample concentrations exceeded the PEL (0.1 mg/m3). Conclusion: Steel smelters, blasters, welders, and maintenance laborers were exposed to RD, while crushers, operators, drilling machinists, and maintenance laborers were exposed to RCS. Therefore, regular monitoring of the work environment, risk-based health examinations for dust-exposed workers, efficient support for dust mitigation, reduction measures at the source, and engineering controls are needed. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийн судалгаа(2021-11-01) ;Э.Дөлгөөн; ; ; Г.ЖаргалсайханУлаанбаатар (УБ) хотын агаарын бохирдол буурч байгаа хэдий ч анхаарал татсан асуудал хэвээр байна. Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар (2008) УБ хотын агаарын нийт тоосны хэмжээ ДЭМБын зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл 50 дахин их байсан. Зорилго: УБ хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Нийт 45 зохицуулагч цагдаа, зам талбайн үйлчлэгч, шатахуун түгээгч нарыг судалгаанд хамруулан, Монгол Улсын (МУ) MNS6657:2017 стандартыг ашиглаж, ажилчдын амьсгалын түвшинд 2018 оны 11-12-р сарын хооронд хувь хүний сорьц цуглуулсан. Үр.дүн: Ажилтнуудаас амьсгалын түвшинд цуглуулсан угаарын хийн дундаж хэмжээ 1.1 мг/ м3 байна. Зохицуулагч цагдаа нарын угаарын хийн дундаж хэмжээ 2.3 мг/м3 (±2.9), шатахуун түгээгчдэд 0.6 мг/м3 (±4.3), зам талбайн үйлчлэгчдэд 1.0 мг/м3 (±2.3) тус тус тодорхойлогдсон ба хамгийн их нь 6.8 мг/м3 буюу зохицуулагч цагдаад, хамгийн бага нь 0.5 мг/м3 буюу зам талбайн үйлчлэгч нарт хэмжигдсэн. Мэргэжил хооронд ялгаатай буюу зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байна (p=0.006). Дүгнэлт: Ажиллагчдын амьсгалын түвшинд угаарын хийн агууламж стандартад заасан ЗДХ-с бага байсан боловч зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байгаа нь автомашины замтай илүү ойр ажилладагтай холбоотой байж болзошгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн угаарын хийн өртөлт, эрүүл мэндийн нөлөө(2021-11-01) ;С.Насантогтох; ;Э.ЭрдэнэчимэгУлаанбаатар хотод 2019 оны хавраас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглон шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн хэдий ч хүн амын дунд угаарын хийн хордлогын тохиолдолд 2.8 дахин нэмэгдсэн. Тиймээс шахмал түлшний хэрэглээтэй холбоотой гэр хорооллын айлуудын дотоод орчны агаарт угаарын хийн концентрацийг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 41 өрхөд эрүүл ахуйн хэмжилт хийж, асуумж судалгаа авсан. Дотоод орчны агаарт угаарын хийн концентрацийг тодорхойлох хэмжилтийг айлын гал тогооны хэсэг хүний амьсгалын түвшинд буюу 1-1.5 метрийн өндөрт байрлуулж нийт 41 айлд дунджаар 22.6 цагийн турш хэмжилт хийсэн. Угаарын хий (CO)-н хэмжилтийг MNS 4991:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын бүсийн агаар дахь хорт бодисын концентрацыг хэмжих аргачлалд тавих шаардлагын дагуу идэвхгүй өнгө үзүүлэгч шилэн гуурс хэрэглэн хэмжилтийг мг/м3 нэгжээр илэрхийлсэн. Цагт жинлэсэн дундаж концентрацийг ДЭМБ-ын удирдамжид заасан хүлцэх хэмжээтэй харьцуулан дүгнэсэн. Хэмжилт хийгдсэн 41 айлын дотоод орчны агаарт угаарын хий (СО) хэмжилтийг хийхэд дунджаар 13.37±8.9 мг/м3 гарсан ба хүлцэх хэмжээнээс 2.3 дахин их гарсан. Байшин сууцанд энгийн зуух ашигладаг айлууд угаарын хийн өртөлтөнд илүүтэй өртөж байна. Судалгаанд хамрагдсан айлуудын 19.5 хувьд нь гэр бүлийн хэн нэгэн гэртээ угаарын хийнд хордсон тохиолдол гарч байжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын ажлын байрны шуугианы өртөлт, сонсгол буурах эмгэгийн судалгаа(2021-09-01) ;О.Алтансүх; ; ; Э.ЗолжаргалҮндэслэл: Уул уурхайн салбарын ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 16%-ийг ажлын байрны шуугианаас үүдэлтэй сонсгол бууралт эзэлдэг байна. 2020 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн нийт 10069 тохиолдол бүртгэгдсэний 412 нь шуугианы гаралтай сонсгол бууралтаар хөдөлмөрийн чадвар алдсан байна. Зорилго: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын ажлын байрны шуугианы өртөлт, түүнээс шалтгаалсан сонсгол бууралтыг судлах. Судалгааны арга: Судалгааг ретроспектив болон агшингийн загвараар гүйцэтгэсэн. Ажлын байрны шуугианыг testo-815, testo-816 багажаар, хувь хүний шуугианы өртөлтийг Casella Noise Dosemeter багажаар хийж гүйцэтгэв. 2020 оны ажилчдын аудиометрийн шинжилгээний үр дүнг боловсруулав. Үр дүн: 2009-2020 онуудад хийгдсэн нийт 3506 шуугианы дундаж түвшин 82±9.69 децибелль (дБА), голч нь 83дБА, нийт хэмжилтийн 35.3% нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Ган бөөрөнцгийн цех (88дБА), Засвар угсралтын цех (87дБА) тус тус шуугианы түвшин өндөр байна(p<0.0001). 2018-2020 онуудад хийгдсэн хувь хүний шуугианы хэмжилтээр Баяжуулах үйлдвэр (108дБА), Ил уурхай (106дБА), Засвар угсралтын цех (89дБА), Ган бөөрөнцгийн цех (93.1дБА) тус тус хамгийн их өртөж байна. Ажилчдын эрүүл мэндийн хугацаат үзлэгийн аудиометрийн шинжилгээний үр дүнгээр 937 ажилтан сонсголын эрхтэн системийн өөрчлөлттэй гэж оношлогдож 64.8% нь хоёр чихний, 14.7% нь нэг чихний сонсгол бууралттай байна. Дүгнэлт: Эрдэнэт үйлдвэрийн ажилчмд ажлын байрны шуугианы нөлөөнд өртөж, ажилчдын 14.2% нь сонсгол бууралттай гэж оношлогдсон тул сонсголын эрхтэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
