Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын ажлын байрны шуугианы өртөлт, сонсгол буурах эмгэгийн судалгаа
    (2021-09-01)
    О.Алтансүх
    ;
    ; ; ;
    Э.Золжаргал
    Үндэслэл: Уул уурхайн салбарын ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 16%-ийг ажлын байрны шуугианаас үүдэлтэй сонсгол бууралт эзэлдэг байна. 2020 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн нийт 10069 тохиолдол бүртгэгдсэний 412 нь шуугианы гаралтай сонсгол бууралтаар хөдөлмөрийн чадвар алдсан байна. Зорилго: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын ажлын байрны шуугианы өртөлт, түүнээс шалтгаалсан сонсгол бууралтыг судлах. Судалгааны арга: Судалгааг ретроспектив болон агшингийн загвараар гүйцэтгэсэн. Ажлын байрны шуугианыг testo-815, testo-816 багажаар, хувь хүний шуугианы өртөлтийг Casella Noise Dosemeter багажаар хийж гүйцэтгэв. 2020 оны ажилчдын аудиометрийн шинжилгээний үр дүнг боловсруулав. Үр дүн: 2009-2020 онуудад хийгдсэн нийт 3506 шуугианы дундаж түвшин 82±9.69 децибелль (дБА), голч нь 83дБА, нийт хэмжилтийн 35.3% нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Ган бөөрөнцгийн цех (88дБА), Засвар угсралтын цех (87дБА) тус тус шуугианы түвшин өндөр байна(p<0.0001). 2018-2020 онуудад хийгдсэн хувь хүний шуугианы хэмжилтээр Баяжуулах үйлдвэр (108дБА), Ил уурхай (106дБА), Засвар угсралтын цех (89дБА), Ган бөөрөнцгийн цех (93.1дБА) тус тус хамгийн их өртөж байна. Ажилчдын эрүүл мэндийн хугацаат үзлэгийн аудиометрийн шинжилгээний үр дүнгээр 937 ажилтан сонсголын эрхтэн системийн өөрчлөлттэй гэж оношлогдож 64.8% нь хоёр чихний, 14.7% нь нэг чихний сонсгол бууралттай байна. Дүгнэлт: Эрдэнэт үйлдвэрийн ажилчмд ажлын байрны шуугианы нөлөөнд өртөж, ажилчдын 14.2% нь сонсгол бууралттай гэж оношлогдсон тул сонсголын эрхтэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.