Ganbold, Tsatsral
Loading...
Товч нэр
Ganbold, Tsatsral
Бүтэн нэр
Ganbold Tsatsral
Латин нэр
Ganbold Tsatsral
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн угаарын хийн өртөлт, эрүүл мэндийн нөлөө(2021-11-01) ;С.Насантогтох; ;Э.ЭрдэнэчимэгУлаанбаатар хотод 2019 оны хавраас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглон шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн хэдий ч хүн амын дунд угаарын хийн хордлогын тохиолдолд 2.8 дахин нэмэгдсэн. Тиймээс шахмал түлшний хэрэглээтэй холбоотой гэр хорооллын айлуудын дотоод орчны агаарт угаарын хийн концентрацийг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 41 өрхөд эрүүл ахуйн хэмжилт хийж, асуумж судалгаа авсан. Дотоод орчны агаарт угаарын хийн концентрацийг тодорхойлох хэмжилтийг айлын гал тогооны хэсэг хүний амьсгалын түвшинд буюу 1-1.5 метрийн өндөрт байрлуулж нийт 41 айлд дунджаар 22.6 цагийн турш хэмжилт хийсэн. Угаарын хий (CO)-н хэмжилтийг MNS 4991:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын бүсийн агаар дахь хорт бодисын концентрацыг хэмжих аргачлалд тавих шаардлагын дагуу идэвхгүй өнгө үзүүлэгч шилэн гуурс хэрэглэн хэмжилтийг мг/м3 нэгжээр илэрхийлсэн. Цагт жинлэсэн дундаж концентрацийг ДЭМБ-ын удирдамжид заасан хүлцэх хэмжээтэй харьцуулан дүгнэсэн. Хэмжилт хийгдсэн 41 айлын дотоод орчны агаарт угаарын хий (СО) хэмжилтийг хийхэд дунджаар 13.37±8.9 мг/м3 гарсан ба хүлцэх хэмжээнээс 2.3 дахин их гарсан. Байшин сууцанд энгийн зуух ашигладаг айлууд угаарын хийн өртөлтөнд илүүтэй өртөж байна. Судалгаанд хамрагдсан айлуудын 19.5 хувьд нь гэр бүлийн хэн нэгэн гэртээ угаарын хийнд хордсон тохиолдол гарч байжээ.
