Б.Баатарсүрэн
Loading...
Товч нэр
Б.Баатарсүрэн
Бүтэн нэр
Батмөнх Баатарсүрэн
Латин нэр
Batmunkh Baatarsuren
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Double flap техник ашиглан ходоодны амсар хэсгийн хавдар тайрах мэс засал хийсэн тохиолдол(2024-04-13); ;М.Эрдэмтүлхүүр ;С.Оюударь ;Д.ХуланK.JungeunУдиртгал: Ходоодны проксимал хэсгийн тайралт бусад ходоод тайрах мэс заслын хэлбэрүүдээс түгээмэл бус хийгддэг нь мэс заслын дараа гарч болох хүндрэлтэй холбоотой байдаг. Проксимал тайралтын дараа түгээмэл илэрдэг хүндрэлд сөөргөөт эзофагит болон анастомозын нарийсал багтдаг. Ходоодны амсар хэсгийн хорт хавдрын үед ходоодыг бүтэн тайрах, D2 бүлгийн тунгалагийн булчирхайнуудыг түүж авах нь эмчилгээний стандарт байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд ходоодны амсар хэсгийг тайрах (проксимал гастрэктоми) хийсэнээр ходоодны үйл ажиллагааг хадгалах улмаар амьдралын чанарт сайнаар нөлөөлж байна гэж үзэх болсон. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч П.Г 51 настай эмэгтэйд ходоодны салстын доод давхарга руу нэвчсэн дунд зэргийн ялгаралтай булчирхайлаг эдийн хавдар оношоор ходоодны проксимал хэсгийн тайрах, Double-flap техник ашиглан ходоод улаан хоолойг залгах мэс засал эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүн: Эмчлүүлэгчид мэс заслын дараах хүндрэл илрээгүй бөгөөд мэс заслын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлэн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Эмчлүүлэгчид мэс заслаас хойш хяналтын үзлэг тогтмол хийгдэж байна. Дүгнэлт: Ходоодны проксимал хэсгийн тайралт хийсний дараа залгалтын нарийсал болон ходоод улаан хоолойн сөөргөө үүсэх зэрэг шинж тэмдгүүд үүсдэг учир double flap залгалтын техник ашигласанаар дээрх хүндрэлүүдээс зайлсхийж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэс заслын дараа үүссэн хэвлийн өмнөд ханын том хэмжээний ивэрхийг биологийн гаралтай тор ашиглан нөхөж эмчилсэн тохиолдол(2024-05-13); ; ;С.ОюударьБ.ДуламсүрэнҮндэслэл: Хэвлийн хөндийн, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны том хэмжээний мэс заслын дараа ивэрхий үүсэх нь нийт ивэрхийн тохиолдлын 10-15%-г эзэлдэг ба үүнээс хэвлийн голын шугамаар үүсэх ивэрхий 3-20% буюу хамгийн их тохиолдож байна.8 Хэвлийн хөндийн том цар хүрээтэй мэс заслууд болох нээлттэй хүрцээр ходоод, гэдэс, элэг, дэлүү болон нойр булчирхай тайрах мэс засал эмчилгээний дараа үүссэн хэвлийн өмнөд ханын том хэмжээний ивэрхий (>10 см) нь эдийн дутагдал, татагдал мөн бүтцийн алдагдал ихээр үүсгэдэгтэй холбоотой мэс заслаар эмчлэхэд хүндрэл учруулдаг. Ивэрхийг өвчтөний өөрийн эдээр болон тор тавьж нөхөх мэс засал эмчилгээний аргууд хэрэглэгдэж байгаа хэдий ч шарх халдварлагдах, ивэрхий дахих, хэвлийн эрхтнүүдийн наалдац, цорго үүсэх зэрэг хүндрэлүүд тохиолдсоор байна. Америкийн нэгдсэн улсад жилдээ 2.5-3 сая долларыг уг өвчний тусламж үйлчилгээнд зарцуулдаг гэсэн тооцоо байгаа ба Монгол Улсад хэвлийн өмнөд ханын хүрцээр хийгдсэн мэс заслын дараа үүссэн ивэрхийг нөхөх мэс засал эмчилгээний үр дүн, өртөг зардлыг тооцсон судалгаа ховор байна. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч 58 настай эмэгтэйн нарийн гэдэсний түгжрэл засах мэс засал эмчилгээний дараа үүссэн хэвлийн өмнөд ханын том хэмжээний ивэрхийг биологийн гаралтай тор ашиглан нөхөх мэс засал эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүн: Эмчлүүлэгчид мэс заслын дараах өвдөлт бага, эмнэлгийн ор хоног цөөн, хүндрэл илрээгүй, гоо сайханы хувьд сэтгэл ханамж өндөр байсан бөгөөд ивэрхийг бүрэн нөхөж эмчилсэн болно. Дүгнэлт: Уламжлалт аргаар ивэрхий засах боломжгүй болсон тохиолдолд биологийн тор ашиглан ивэрхий засах нь эмчилгээний нэг боломжит хувилбар болж байна. Нийлэг эдээс гарган авсан тор ашиглан том хэмжээний ивэрхийг нөхөн эмчилэхэд хүний биед гадны биетийн эсрэг хариу урвал ихээр өрнөж хурц улмаар архаг үрэвслийн нөлөөгөөр хүндрэл гарах нь элбэг байдаг тул биологийн (хүн болон гахайн эдээс гаргаж авсан эсгүйжүүлсэн) гаралтай тор ашигласанаар тухайн торны орчинд фибробласт болон эндотель эсүүд илүү ихээр шилжин байршиж биоматериалыг эзэн биеийн эдэд наалдуулах, коллаген ихээр үүсгэх зэргээр шархны эдгэрэлтийн явцыг дэмждэг байна.
