Dorjjugder, Javzan-Orlom
Loading...
Товч нэр
Dorjjugder, Javzan-Orlom
Бүтэн нэр
Dorjjugder Javzan-Orlom
Латин нэр
Dorjjugder Javzan-Orlom
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний хүндэвтэр тохиолдолд фавипиравир эмийн эмнэлзүй ба шинжилгээний зарим үзүүлэлтүүдэд үзүүлэх үр нөлөөг харьцуулан судалсан үр дүнгээс(2022-06-12); ;Н.Нарангарав; ;Д.ГантуяаҮндэслэл: Ковид-19 өвчний эрт үед вирусийн эмийг эмчилгээнд Шинэ коронавируст хэрэглэснээр өвчний явц даамжирч, хүндрэхээс сэргийлж байгааг халдвар (Ковид-19) судалгааны үр дүн харуулж байна. Түүнчлэн вирусийн эсрэг эмийн Ремдесивир сонголт тодорхойгүй хэвээр байгаа тул судлаачид анхаарал хандуулж Фавипиравир судалсаар байна. Зорилго: Ковид-19 вирусийн халдварын эмнэлзүйн Эмнэлзүйн судалгаа хүндэвтэр явцтай эмчлүүлэгчдэд фавипиравир вирусийн эсрэг эмийн эмчилгээний үр нөлөөг ремдесивир эмтэй харьцуулан судлах зорилго тавилаа. Арга, аргачлал: Судалгааг ХӨСҮТ, УГТЭ болон АШУҮИСийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн хийлээ. Ковид-19 онош батлагдсан, судалгаанд хамруулах шалгуур хангасан, сайн дурын үндсэн дээр судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 150 эмчлүүлэгчдийг судалгаанд хамруулсан. Фавипиравир эмийг туршилтын бүлэгт, ремдесивир эмийг стандарт бүлэгт эмнэлзүйн удирдамжид заасан тунгаар хэрэглэж, эмнэлзүй, зарим шинжилгээний үзүүлэлтүүдээр харьцуулан судаллаа. Үр дүн: Фавипиравир эмийг хэрэглэсэн туршилтын бүлэгт ПГУ-ын шинжилгээнд SARS-Cov-2 вирусийн S, N, E генийн нуклейн хүчлийн өвөрмөц дараалал, С-реактив уураг, ЛДГ зэрэг үрэвслийн зарим маркеруудийн хэмжээ болон эмнэлзүйн шинж тэмдгүүд нь эмчилгээ эхлэхээс өмнөх үеэс, эмчилгээний 5-7 дахь хоног болон эмнэлгээс гарах үед буурч байсан бөгөөд стандарт эм болох ремдесивир эмийн бүлгийнхтэй ижил байлаа. Эмнэлэгт эмчлэгдэж гарснаас хойш 14 дэх хоногт хяналтын үзлэгт эмнэлзүйн тэмдэг, шинжилгээний үзүүлэлт нь фавипиравир бүлэгт ремдесивирын бүлгээс ялгаагүй байв. Хэлцэмж: Ковид19-ын шалтгаант уушгины хатгаатай өвчтөнүүдэд фавипиравир эмчилгээ хийснээр эмнэлзүйн сайжрах хугацааг ойролцоогоор 3 хоногоор богиносгосон ба Ковид-19-ын шинж тэмдгүүд, цээжний зураглал, вирусийн клиренс зэрэг нь фавипиравирын бүлэгт мэдэгдэхүйц эрт сайжирсан гэсэн судалгааны үр дүн байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Иймээс Ковид-19 өвчний эмнэлзүйн хүндэвтэр тохиолдолд фавипиравир эм нь ремдесивир эмтэй дүйхүйц нөлөө үзүүлж байна.
