Erdenetsogt, Uugangerel
Loading...
Товч нэр
Erdenetsogt, Uugangerel
Бүтэн нэр
Erdenetsogt Uugangerel
Латин нэр
Erdenetsogt Uugangerel
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хавдрын болон хэвийн эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан нь(2023-02-16) ;О.Энххишиг; ; ;Д.ЭнхмааҮндэслэл: Судлаачдын тэмдэглэсэнээр хавдрын эсрэг эмийн бодисын 60% нь ургамлын гаралтай байдаг бөгөөд сонгомлоор хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах эмийн бодисын судалгаа эрчимтэй хийгдэсээр байгааг дурьджээ. Апигенин-7-О-глюкозид нь үрэвслийн эсрэг, исэлдэлтийн эсрэг, апигенин-6-С-глюкозид хавдрын эсрэг үйлдэлтэй талаар мэдээлэл байгаа боловч эдгээрийг хавдрын ба хэвийн эсийн өсгөвөрт харьцуулан судалсан баримт хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хавдрын RAW264.7 лейкемийн эс ба хулганын хэвлийн хөндийн макрофаг эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судлалаа. Арга, аргачлал: Тус судалгааг харьцуулсан туршилт судалгааны загварын дагуу vitro орчинд хулганын хэвлийн хөндийн макрофаг эс болон хавдрын RAW 264.7 эсийн өсгөвөрт харьцуулан судлав. Дэгжин шиваантиг (Pyrethtum pulchrum) ургамлаас цэврээр нь ялган авсан Апигенин-7-О (А7О) болон апигенин-6-С-глюкозидыг (А6С) диметилсульфоксидод уусгаж туршилтад хэрэглэв. Эдгээр бодисын дараалсан тунгаар эсэд үйлчилж 24 цагийн дараа эсийн өсгөвөрт үзүүлэх нөлөөг МТТ урвалжаар амьд эсийн харьцангуй үзүүлэлтийг тооцлон гаргасан. Эсийн өсгөврийг 50% саатуулах идэвх IC50-ийг онлайн тооцоолуураар бодсон бөгөөд хавдрын эсийн өсөлтийг саатуулах сонгомол индекс (Selectivity Index -SI)-ийг тооцохдоо хавдрын эсийн өсгөврийг саатуулах IC50-ийг анхдагч хэвийн эсийн өсгөврийг саатуулах IC50-тай харьцуулан бодож гаргав. Үр дүн: А6С 10 мкМ-ээс дээш тунгаар харин А7О нь 2.5 мкМээс дээш тунгаар RAW264.7 хавдрын эсийг үхүүлж, А6С нь 200 мкМ-ээс дээш тунгаар, А7О-глюкозид 100 мкМ-ээс дээш тунгаар хэвлийн макрофаг эсийг тус тус үхүүлж байгааг тодорхойллоо. Хавдрын эсийн өсөлтийг 50% саатуулах идэвхийг тооцоход IC50 (А6С)=80 мкМ, IC50 (А7О)=14.31 мкМ байлаа. Хэвлийн хөндийн макрофаг эсийн өсөлтийг 50% саатуулах идэвх харьцангуй их буюу 184.2-228.2 мкМ байсан нь энэхүү бодисууд бага тунгаар хавдрын эсийг үхүүлж харин хэвийн эсийг үхүүлэхгүй байгааг тодорхойллоо. Хавдрын эсийн өсөлтийг саатуулах сонгомол индексийг бодоход SI(А6С)=2.85, SI(А7О)=13.1 байсан бөгөөд үүнээс харахад А7О илүү идэвхтэй байна. Дүгнэлт: Апигенин7-О болон 6-С-глюкозид хавдрын эсийн өсөлтийг сонгомлоор саатуулах үйлдэлтэйг тодорхойллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Лейкемийн эсийн өсгөврийг саатуулах апигетрины үйлдлийн судалгаа(2025-05-05); ;О.Энххишиг; ;Б.ӨлзийсайханҮндэслэл: Хавдрын эсрэг үйлдэлтэй бага молекулт нэгдлийн судалгаа хавдрын эсэд сонгомол нөлөөтэй эсэх, эсийг үхүүлж буй үхлийн төрөл, идэвхжүүлж буй дохио дамжилтын зам, бай молекул, үйлчлэх механизмийг тайлбарлах зэрэг олон үе шаттай хийдэг. Хавдрын эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай нэгдлүүдээс флавоноид нь ялган авахад хялбар бөгөөд хоол хүнсэнд ихээр агуулагддаг. Түгээмэл тархсан флавоноидын төлөөлөгч апигетрин буюу апигенин-7-О-глюкозид нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд өмнөх судалгаагаар хавдрын эсрэг сонгомол индекс 13.1 байсан. Лейкемийн эсийн өсгөврийг саатуулах сонгомол үйлдлийн механизм тодорхойгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Лейкемийн эсийн өсгөврийн саатуулах апигетрины үйлдлийг судлах. Арга, аргачлал: Эсийг апоптозоор үхүүлж буй эсэхийг урсгал эс тоолох аргаар, каспаз уургийн хориглогч ашиглан каспазын замын оролцоог үнэллээ. Үр дүн: Лейкемийн RAW264.7 эсийг 30 мкМ апигетринээр үйлчлэж 24, 48 цаг өсгөвөрлөсний дараа апоптозыг илрүүлэх Annexin V, PI цомгоор будаж урсгал эс тоолуураар шинжлэхэд апоптозид орсон эс илэрсэнгүй. Апигетринээр үйлчлэхээс 30 минутын өмнө панкаспаз ингибитор Z-VAD-аар үйлчилж 24 цаг өсгөвөрлөсний дараа МТТ урвалжаар амьд эсийн тоог харьцуулан шинжлэхэд апигетрины RAW264.7 эсийн өсгөврийг саатуулах үйлдлийг панкаспаз ингибитор бууруулахгүй байлаа. Эерэг хяналтын бүлэгт эсийг апоптозоор үхүүлдэг доксорубициныг ашигласан бөгөөд энэ бүлэг эсийн апоптоз илэрсэн төдийгүй каспаз ингибитор эсийн өсгөвөр саатуулах идэвхийг бууруулж байлаа. Иймд апигетрин цитотоксик бус харин цитостатик буюу эсийн мөчлөгийг саатуулах үйлдэлтэй байх магадлалтай. Цаашид апигетринээр үйлчилсэн RAW264.7 эс мөчлөгийн аль үед байгааг тодорхойлж, эсийн мөчлөгт оролцдог дохио дамжилтын замыг судлах шаардлагатай. Дүгнэлт: Апигетрин RAW264.7 лейкемийн эсийн өсгөврийг каспаз уургийн оролцоогүйгээр мөн апоптозын бус замаар саатуулж байна.
