Munkhkherlen, Erkhbilguun
Loading...
Товч нэр
Munkhkherlen, Erkhbilguun
Бүтэн нэр
Munkhkherlen Erkhbilguun
Латин нэр
Munkhkherlen Erkhbilguun
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүст судасны уян чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон дүн(2022-06-12); ; ; ;Б.БаярчимэгБ.ХонгорзулҮндэслэл: Шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ) нь 2013 оны судалгаагаар Монгол улсын хүн амын дунд 71.1%-ийн тархалттай байсан бөгөөд үрэвслийн медиаторууд, ШТЭҮ үүсгэж буй бактериуд, өөх тосны нэгдлүүд нь судасны ханыг гэмтээдэг болохыг invivo болон invitro судалгаагаар тодорхойлсон байдаг. Зорилго: Шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүсийн гүрээний артерийн судасны уян чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлон судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан аналитик, тохиолдол-хяналтын судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Тохиолдлын бүлэгт 40-60 насны ШТЭҮтэй, хяналтын бүлэгт насаар ижилсүүлэн ШТЭҮ-гүй, харьцангуй эрүүл 15 хүнийг тус тус хамруулав. Шүдний тулгуур эдийн байдлыг эмнэлзүйн холбоосын түвшин, амны хөндийн дэлгэмэл рентген зураг, захын цусан дахь өөх тосны агууламжийг биохимийн анализатороор, гүрээний судасны ханын дотор-дунд давхаргын зузаан (Д-ДДЗ)-ыг хэт авиан оношилгооны аппарат шугаман үүсгэн бүртгэгчээр хэмжив. Үр дүн: Гүрээний судасны Д-ДДЗ-ы дундаж хэмжээ ШТЭҮ-тэй хүмүүст 0.84±0.01 мм, ШТЭҮ-гүй хүмүүст 0.72±0.02 мм, захын цусан дахь нийт холестерол (НХ), триглицерид (ТГ), бага нягттай липопротейн (БНЛП)ий дундаж агууламж статистик ач холбогдол бүхий ялгаатай их байна (p=0.037). Дүгнэлт: ШТЭҮ-тэй хүмүүсийн захын цусан дах НХ, ТГ, БНЛП-ий дундаж агууламж, гүрээний судасны Д-ДДЗ эрүүл хүмүүстэй харьцуулахад өндөр (p<0.03) байгаа бөгөөд судасны уян чанар багасгах магадлал 2.09 дахин их (95% CI=1.22-3.59, p<0.007) байна.
