Jargalsaikhan, Miyegombo
Loading...
Товч нэр
Jargalsaikhan, Miyegombo
Бүтэн нэр
Jargalsaikhan Miyegombo
Латин нэр
Jargalsaikhan Miyegombo
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ил уурхайн хүнд даацын машин, механизмын операторын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркертай холбон судалсан дүн(2025-05-05); ;А.Энхдөлгөөн; ;Н.ЭрдэнэчамбаЭ.ЭрдэнэчимэгҮндэслэл: Зарим улс орнуудад хийгдсэн судалгаагаар яс, булчингийн эмгэгийн тогтолцооны өвчлөл мэргэжлээс шалтгаалах нийт өвчлөлийн 23.1%-иас 47.1%-ийг эзэлж байсан. Хүнд даацын машин механизмын хэсэг болох Дамп болон тракторын операторуудыг бүх биед дамжих доргионгүй нөхцөлд ажилладаг ажилтнуудтай харьцуулахад бүсэлхий нурууны өвдөлт 2 дахин их илэрсэн болохыг судлаач нар тогтоосон. Мөн доргионд цочмог байдлаар өртөхөд судасны агшилт, судасны үрэвсэл үүсдэг болохыг эрдэмтэд судалсан байна. Тиймээс хүнд даацын машин, механизмын операторуудын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркеруудтай холбон судалсан судалгаа хомс байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүнд даацын машин, механизмын жолооч нарын бүсэлхий нурууны өвдөлт болон зарим биомаркеруудтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг зорилтот түүврийн аргаар 25-35 насны эрэгтэйчүүдийг хамруулсан ба эдгээр нь хүнд даацын машин механизмын жолоочоор гурваас доошгүй жил ажилласан, сүүлийн 24 цагийн дотор архи согтууруулах ундаа хэрэглээгүй, БЖИ 18.5-28.9 кг/м2, өмнө араг яс, булчингийн эмгэгээр оношлогдоогүй, судалгааны үеэр халдварт, халдварт бус өвчнөөр өвчлөөгүй 15 оролцогчдыг сонгосон. Судалгаанд оролцогчдын цусны сорьцод Интерлейкин-6 (IL-6), Хавдар үхжүүлэгч хүчин зүйл (TNF-α) биомаркеруудыг фермент холбох эсрэг биеийн урвалын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын БЖИ нь 25.89±3.23 кг/ м2 байсан бөгөөд бүх биед дамжих доргионы өртөлт өндөр буюу 53.3% (n=8) нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Бүсэлхий нурууны өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар 86.67% (13), сүүлийн 7 хоногоор 80% (12) илэрсэн. TNF-α нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэг болон доргионы өртөлтөөс хамааран өөрчлөлт илэрсэнгүй. Харин бүх биед дамжих доргионд өртсөний 24 цагийн дараа IL-6 үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байв. (p=0.027) Дүгнэлт: Бүх биеийн доргионд өртсөн ажиллагсдад бүсэлхий нурууны өвдөлтийн тархалтын хувь өндөр, доргионы хурдатгалаас үл хамааран IL-6 нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэгт аажим нэмэгдэх хандлагтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүнд даацын машин, мехнизмын операторуудын яс, булчингийн өвдөлтийг судалсан дүн(2024-11-07); ;А.Энхдөлгөөн; ;Н.ЭрдэнэчамбаЖ.МөнхцэцэгҮндэслэл: Хөгжиж буй орнуудын яс булчингийн эмгэгт өртсөн ажилтнуудын 16% нь доод мөчдийн эмгэг, 45% нь хүзүү болон дээд мөчдийн эмгэг, 39% нь нурууны эмгэг эзэлж байгааг ДЭМБ-ийн тайлан, мэдээнд дурдсан байна. МУ-ын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын II байранд 23.1%-иар мэдрэл, мэдрэлийн ёзоор ба сүлжээний өвчин эзэлж байгаа ч үүнээс доргионы шалтгаант мэргэжлээс шалтгаалах өвчин оношлогдож буй тоо тодорхойгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хүнд даацын машин механизмын жолооч нарын дунд бүх биед дамжих доргионд өртөлтийг яс, булчингийн өвдөлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд ил уурхай олборлолтын 122 хүнийг судалгаанд хамруулж машин, механизмын ерөнхий мэдээлэл, бүх биед дамжих доргионы хурдатгалыг хэмжиж, яс болон булчингийн өвдөлтийг асуумжийн аргаар цуглуулж STATA15.0 программ дээр статистикийн дүн шинжилгээг хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчийн дундаж нас 41.6±7.04 жил, бүх биед дамжих доргионтой нөхцөлд 15.4±7.9 жил ажилласан байв. Машины төрлөөр харьцуулан таамаглалыг шалгахад дэгээт өргөгчийн оператор 2.05 м/ с2, автоградерын оператор 1.94 м/с2, бульдозерын оператор 2.67 м/ с2, краны оператор 2.05 м/с2, бусад тоног төхөөрөмжийн операторууд 1.67 м/с2 доргионы хурдатгалд өртсөн ба энэ нь ЗДХ (0.86м/с2)-ээс 1.9өөс 3.1 дахин их хэтэрсэн үзүүлэлтэй байсан бөгөөд статистик бүхий ач холбогдолтой байсан. (p<0.05) Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн өртөлтийн ЗДХ буюу 21 м/с1.75-тэй харьцуулахад бульдозерын оператор хэтэрсэн үзүүлэлтэй байгаа бөгөөд статистик бүхий ач холбогдолтой байна (p<0.05). Яс, булчингийн өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар хамгийн өндөр нь бүсэлхий нуруунд 76.23%, сүүлийн 7 хоногт бүсэлхий нуруунд 62.3% буюу өвдөлтийн хувь өндөр байгааг тус тус тодорхойлсон. Дүгнэлт: Операторуудад бүх биед дамжих доргионд хурдатгал өндөр хэмжигдсэн бөгөөд бүсэлхий нурууны өвдөлт үүсэхэд нөлөөлж байж болзошгүй байна.
