Togtokhbaatar, Khuselt-Od
Loading...
Товч нэр
Togtokhbaatar, Khuselt-Od
Бүтэн нэр
Togtokhbaatar Khuselt-Od
Латин нэр
Togtokhbaatar Khuselt-Od
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед ийлдсийн VEGF-ийн агууламжийг тодорхойлсон дүн(2024-05-13); ;Ш.Орхонтуул ;С.Энхтуяа; Үндэслэл: Тархины анхдагч хавдрын үеийн өвөрмөц хавдрын маркер ФХЭБУ хомс тул батлах шинжилгээг СРТ (Соронзон резонанст томографи), КT Ийлдэс (Компьютерт томографи) багажийн шинжилгээний тусламжтай хийх ба Глиобластома цаашид мэс заслын үед эдийн биопси авч шинжилдэг. Эдийн биопси Глиома авах нь тархины анхдагч хавдрын оношилгооны стандарт арга ч зарим хавдар мэс заслаар хүрч очих боломжгүй хэсэгт байрладаг. Тархины анхдагч хавдрын үед шинэ судас үүсэх үйл явцад VEGF (судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйл) чухал үүрэгтэй. Судлаач Раду А (2013) нар глиобластомын оноштой нийт 50 хүнийг хамруулсан судалгаандаа VEGF-ийн мРНХ-ийн илрэл нь үхжил ихтэй хэсгийн хавдрын эсэд илүү өндөр байгааг онцолсон байна. Харин манай улсад энэ талаар хийсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдартай эмчлүүлэгчдийн ийлдэс дэх VEGF-ийн агууламжийг тодорхойлж тархины анхдагч хавдрыг илрүүлэх нэмэлт маркер болгон ашиглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурал (№2024/3-03)-аар хэлэлцүүлж авав. Судалгаанд ШУГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдраар оношлогдсон болон харьцангуй эрүүл нийт 84 хүн хамрагдсан. Ийлдсийн VEGF-ийн агууламжийг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд тархины анхдагч хавдартай 57 (67.9%), эрүүл 27 (32.1%) хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 48.57±12.75 жил, хүйсийн харьцаа 47 (56%) нь эмэгтэй, 37 (44%) нь эрэгтэй байв. Ийлдсийн VEGF-ийн агууламж тархины анхдагч хавдартай хүмүүст 30.69-242.60 (голч 41.90) пг/мл, харьцангуй эрүүл хүмүүст 25.74-103.64 (голч 35.03) пг/мл байв. Үр дүнг Манн-Витней Ю Тестээр үнэлэхэд ийлдсийн VEGF-ийн агууламж харьцангуй эрүүл оролцогчидтой харьцуулахад тархины анхдагч хавдартай хүмүүст статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.01) ихэссэн байв. Ийлдсийн VEGF-ийн агууламжийг тархины анхдагч хавдрын зэрэглэлтэй харьцуулан судлахад 4 дүгээр зэрэглэлийн тархины анхдагч хавдрын үед хамгийн өндөр буюу 147.76 (69.28, 237.80) пг/мл тодорхойлогдлоо (p<0.012). Ийлдсийн VEGF-ийн агууламж ба тархины анхдагч хавдрын зэрэглэл хооронд хамаарал бий эсэхийг регрессийн шинжилгээ (R=0.034 p>0.192)-ээр тодруулахад статистик ач холбоглол бүхий хамаарал байсангүй (Спирмены корреляци R=0.122 p>0.3). Ийлдсийн VEGF-ийн агууламжийг тархины анхдагч хавдрын оношийн ангилалтай харьцуулан судлахад глиобластомын үед хамгийн өндөр буюу 147.76 (69.28, 237.80) пг/мл тодорхойлогдлоо (p<0.026). ROC шинжилгээгээр ийлдсийн VEGF-ийн өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлоход өвөрмөц чанар 59.3%, мэдрэг чанар нь 77.2% байлаа. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед ийлдсийн VEGF-ийн агууламжийг тодорхойлох нь оношилгооны ач холбогдолтой байна.
