Togtokhbaatar, Khuselt-Od
Loading...
Товч нэр
Togtokhbaatar, Khuselt-Od
Бүтэн нэр
Togtokhbaatar Khuselt-Od
Латин нэр
Togtokhbaatar Khuselt-Od
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 Хулганад үүсгэсэн хавдрын загварт SD101 CpG ODN, бага тунгийн Циклофосфамид эмчилгээ туршсан дүн(2023-04-24); ;Х.Доржсүрэн ;Б.Өлзийсайхан; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтны уушгинд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэн судалсан дүн(2025-05-05) ;Д.Анужин ;Б.Маналжав ;М.Барсболд ;Ч.АлтанчимэгБ.ОтгонсүрэнҮндэслэл: Өнөө үед бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар (БШГХХ) нь дэлхий дахинд түгээмэл тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, хорт хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаарт орж байна. БШГХХ нь элэг (50%), уушги (10-15%), хэвлийн гялтан хальс (4%), яс (10.723.7%), тархи (0.3-6%) болон нугас руу ихэвчлэн үсэрхийлдэг ба нийт тохиолдлын 35% нь анхдагч голомтоос тархахаас өмнө, 36% нь ойролцоох тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн үедээ, 23% нь алсын эд, эрхтэнд үсэрхийлсний дараа оношлогддог байна. Манай оронд туршилтын хулганад хорт хавдрын анхдагч загвар үүсгэсэн судалгааны ажил цөөнгүй байгаа ч туршилтын хулганы уушгинд хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: C57BL/6J хулганад MC38 хавдрын эсийн шугаман өсгөвөр ашиглан бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИСийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг авсны (хурлын тэмдэглэл №2023/3-09) үндсэн дээр лабораторид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөн хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Туршилтын амьтны төвд үржүүлсэн C57BL/6J эрэгчин хулгана, хулганы MC38 бүдүүн шулуун гэдэсний хавдрын эсийн шугаман өсгөвөр ашиглав. Туршилтын хулганы сүүлний венд 0.25*106 MC38 эсийг (n=12) тарьж хавдрын үсэрхийллийн загвар үүсгэж, гистологи шинжилгээгээр дүгнэсэн. Үр дүн: Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлсэн байдлыг судлахад хулганы уушгины эдийн хэвийн бичил бүтэц алдагдсан, гиперхроматик будагдсан, плеоморфик эс шигүү нэвчиж уушгины хэвийн бүтцийг алдагдуулсан голомттой харагдаж байв. Элэг, дэлүү, бөөр, бүдүүн гэдэсний гистологи бүтцэд өөрчлөлт ажиглагдсангүй. Дүгнэлт: Хулганы сүүлний венээр бүдүүн шулуун гэдэсний аденокарцинома MC38 эс тарихад уушгинд холбогч эдэн дэвсгэр бүхий гиперхроматик будагдсан, плеоморфик эс шигүү нэвчиж булчирхайлаг бүтэц бүхий хавдрын үсэрхийлэл үүсэж байна.
