Д.Мягмарцэрэн
Loading...
Товч нэр
Д.Мягмарцэрэн
Бүтэн нэр
Дашцэрэн Мягмарцэрэн
Латин нэр
Dashtseren Myagmartseren
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын 6-17 насны “Эрт илрүүлэг үзлэг”-т хамрагдсан хүүхдүүдийн бодисын солилцооны хамшинжийн тархалтыг судалсан нь(2023-05-22) ;П.Ариунзаяа; ;Г.ЭрдэнэтуяаЛ.БаярмагнайҮндэслэл: 2020 оны байдлаар дэлхий хүн амын дундах бодисын солилцооны хамшинжийн (БСХШ) тархалтын хувь ойролцоогоор 2025% байна. Бүс нутгуудыг хооронд нь харьцуулан үзэхэд Ази тивд 12-37%, Европ тивд 12-26% тархалттай байна. 2020 оны байдлаар нийт хүүхдүүдийн 2%, өсвөр үеийнхний 3% нь БСХШ-тэй, улс орон бүс нутгуудад ялгаатай байна. Монгол улсад бүх насны хүн амын дунд илүүдэл жин, таргалалтын тархалт өндөр байна. Хүүхэд, өсвөр үеийн дундах БСХШ-ийн тархалт, шалтгаан ,нөлөөлөх хүчин зүйлсийг судлан тогтоосноор урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний чадамжийг дээшлүүлэн, эрт илрүүлэгийн түвшинг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: Улаанбаатар хотын 6-17 насны хүүхдүүдийн дундах БСХШ-ийн тархалтыг тогтоох, БЖИ болон артерийн даралт хоёрын хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн 6-17 насны хүүхдийг статистикийн хувь тэнцүүлсэн аргаар байшин хороолол, гэр хороолол тус бүрээс судалгаанд хамрагдсан байхаар тооцон нийт 622 хүүхдийг хамруулан аналитик судалгааны аргын агшингийн загвараар гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 6-17 насны хүүхдүүдийн дундах БСХШийн тархалтыг тогтоох судалгааны шалгуур үзүүлэлтийн дагуу ОУЧШХ, ДЭМБ, Күүк судалаачийн шалгуурын дагуу судалгааны үр дүнгээс түүвэрлэлт хийхэд ОУЧШХ, ДЭМБ-ын шалгуурыг хангасан 5(0.8%) тохиолдол, Күүкийн шалгуурыг хангасан 6 (1%) тохиолдол байв. 1317 насныхан 60% нь БСХШ-ийн 2 хүртэлх эрсдэлтэй байна. (p>0.001). Дүгнэлт: Улаанбаатар хотын 6-17 насны хүүхдүүдийн дунд бодисын солилцооны хамшижийн тархалт 1% байгаа нь тодорхойлогдлоо. Хүүхдийн амьдарч буй нөхцөл нь жингийн илүүдэл болон таргалалттай хамааралтай байгаа ба хүйсийн хувьд ялгаатай байдал ажиглагдаж байна. Биеийн жингийн илүүдэл, таргалалт нь эрэгтэй хүүхдэд харьцангуй их тархалттай байгаа нь тус тус тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхэд, өсвөр насныхны дундах халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-05-22) ;П.Ариунзаяа ;А.Ууганбаяр ;П.Солонго ;Б.АнандашириБ.ТуяажаргалҮндэслэл: 2017-2021 онуудад 2-19 насны хүүхдийн таргалалтын тархалт 19.7% буюу 14.7 сая орчим хүүхэд, 2-5 насныхны дунд 12.7%, 6-11 насныхны хувьд 22.2% байсан байсан байна. Мөн дэлхийн нийтээр шүдний цоорол (шүд цоорох өвчин-ШЦӨ буюу амны хөндийн эмгэг) нь хамгийн түгээмэл тохиолддог халдварт бус өвчин бөгөөд өвдөлт, халдвар зэргээр хүндэрч шүдийг авахад хүргэдэг, амьдралын чанарт нөлөөлдөг өвчин юм. 2010 оноос хойш Монгол улсад хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин эрс нэмэгдсэн ба дээрх асуудал бага наснаас эхэлж байна. 2018 онд 5 хүртэлх насны 6 хүүхдийн нэг, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан байна. Зорилго: Хүүхэд өсвөр үеийнхний дундах халдварт бус өвчний зарим эрсдэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн агшингийн загвараар гүйцэтгэж, 6–17 насны 622 хүүхдийг хамруулсан. Оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжиж БЖИ-ийг тооцоолсон бөгөөд амны хөндийн үзлэгээр DMFT индексийг тодорхойлсон. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг нас, хүйсийн өсөлтийн муруйд тулгуурлан үнэлж, хэвийн жин, илүүдэл жин, таргалалт гэж ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жин ба таргалалтын түвшинг үнэлэхэд 10.29% (n=64) нь илүүдэл жинтэй, 9.97% (n=62) нь таргалалттай байв. Илүүдэл жин эмэгтэй хүүхдүүдэд илүү түгээмэл байсан бол таргалалтын тархалт эрэгтэй хүүхдүүдэд харьцангуй өндөр байлаа (p<0.001). Шүдний цоорлын түвшинг үнэлэхэд оролцогчдын 37.6% (n=234) нь шүдний цооролгүй (DMFT=0), 48.1% (n=299) нь бага зэргийн (DMFT=1-2), 14.3% нь дунд болон хүнд зэргийн (DMFT≥3) цооролтой байв. Шүдний цоорлын нийт тархалт 62.38% байсан бөгөөд насны бүлгээр ялгаатай байж, 6-9 насанд хамгийн өндөр (69.9%), 15-17 насанд бага (46.1%) байгаа нь ач холбогдол бүхий байна. (p<0.001) Биеийн жингийн ангилал болон шүдний цоорлын хоорондын хамаарлыг үнэлэхэд DMFT=0 бүлэгт хэвийн жин давамгай (50.0%) байсан бол DMFT=1-2 бүлэгт хэвийн жингийн хувь 60.54% болж өссөн байна. Нас, хүйсийг тохируулсан логистик регрессийн шинжилгээгээр биеийн жингийн түвшин нь шүдний цооролтой статистикийн ач холбогдол бүхий холбоогүй байсан боловч 6–9 насны хүүхдүүд шүдний цооролтой байх магадлал өндөр байв (OR=0.39, 95% CI: 0.24-0.63, p<0.001) Дүгнэлт: 1.Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн дундаас илүүдэл жин, таргалалт нь хүүхдүүдийн дунд зонхилж байгаа бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байна. Эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байна. (p<0.001). 2. Судалгаанд оролцогчдын дунд цоорлын тархалт 90.7 хувь, эрчим 6.4 (маш их) байна. Цоорлын тархалт эрчмийг насны бүлгээр авч үзвэл 6-10 насанд хамгийн өндөр буюу тархалт 93.5 хувь, эрчим 7.3 байна.
