Ankhbayar, Bayartsetseg
Loading...
Товч нэр
Ankhbayar, Bayartsetseg
Бүтэн нэр
Ankhbayar Bayartsetseg
Латин нэр
Ankhbayar Bayartsetseg
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрхийн эмч нарын хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтанд хамрагдсан байдлын судалгаа(2021-04-06) ;А.Энхбилэг; Үндэслэл: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын хүртээмжийг өргөжүүлэхэд хатуу хүчин чармайлт шаардагдана хэмээн үздэг. Үүний нэг арга хэлбэр нь хүүхдийн өвчний цогц менежментийн (ХӨЦМ) төгсөлтийн дараах сургалтанд эмч нарыг хүртээмжтэй, тогтвортой хамруулах явдал байдаг. Зорилго: Өрхийн эмч нарын 5 хүртэлх насны хүүхдэд тусламж үзүүлсэн жилээс хамаарч буй зарим үзүүлэлт, ХӨЦМ-ийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдалтын байдлыг үнэлэх. Арга аргачлал: Уг судалгааг 2020 оны 07-10 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 32, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 62 их эмчийг хамруулан гүйцэтгэсэн болно. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 20(32.3%) нь 3-с дээш жил 5 хүртэлх насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн бол 42(67.7%) нь 3 ба түүнээс бага жил байна. Сургалтанд хамрагдсан давтамж хоорондын хугацааг авч үзэхэд тогтвортой бус буюу багадаа 1 жилийн хамгийн ихдээ 6 жилийн завсарлагатай сургалтанд хамрагдсан байна. Дүгнэлт: Cудалгаанд оролцогчдын 49% зөвхөн нэг л удаа сургалтанд хамрагдсан ба нэгээс олон удаа хамрагдсан тохиолдолд сургалт хоорондын хугацаа тогтвортой биш байна. ХӨЦМ-ийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан давтамж ба эмчийн өөрийгөө үнэлэх үнэлгээ сул хамааралтай байна.
