Ankhbayar, Bayartsetseg
Loading...
Товч нэр
Ankhbayar, Bayartsetseg
Бүтэн нэр
Ankhbayar Bayartsetseg
Латин нэр
Ankhbayar Bayartsetseg
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, МОЦҮ-ийн зарим эрсдэлт хүчин зүйл, өвчлөл, хүндрэлийн судалгааҮндэслэл: МОЦҮ нь хүүхдийн хэвлийн мэсзаслын яаралтай эмгэгийн тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Судлаачдынхаар 1000 нярайд 2-4 байгаа ч ихэвчлэн 5-аас дээш аль ч насанд элбэг тохиолддог1. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт 5 жилийн хугацаанд МОЦҮ оношоор эмчлэгдсэн 4675 хүүхдийн өвчний түүх, эмнэлзүй, эмгэгсудлалын оношлогооны материалд ретроспектив аргаар хийв. Гундобины ангилаар 0-3, 4-7, 8-11, 12 болон түүнээс дээш настай гэж бүлэглэн үзлээ. Судалгааны үр дүнг SPSS 20.0 программийг ашиглан тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын хүйсийн харьцааг судлахад эмэгтэй хүүхэд 48 хувь (n=2244), эрэгтэй 52 хувь (n=2431)-ийг эзэлж байна. МОЦҮ-ийн хүндрээгүй буюу улайсан хэлбэр нь 20 хувь (n=607), идээлсэн 41 хувь (n=1247), үрэвсээгүй 39 хувь (n=1185) тохиолджээ. Эмгэгсудлалын шинжилгээнд МОЦҮ-ийн хүндэрсэн тохиолдлуудын 60 хувь (n=982) үхэжсэн, 40 хувь (n=654) үхжиж цоорсон хэлбэртэй байв. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (P≤0.05). Эмгэгсудлалын шинжилгээний хэмжилтээс үзэхэд мухар олгойн өргөн нь үрэвслийн явцтай хамааралтай байна (P≤0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 0-3 насны бүлэгт мухар олгойн үрэвсэл 2 хувь тохиолдож байхад 8аас дээш насны хүүхдүүдэд (87 хувь) давтамж нь ихэсч байна. (P≥0.05). Хүйсний хувьд эмэгтэй хүүхэд 48 хувь, эрэгтэй хүүхэд 52 хувийг эзэлж байна. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. (P≤0.05). Өвчний явц даамжрах тутам мухар олгойн гадна өргөн нь нэмэгдэж байна (P≤0.05).
