Ankhbayar, Bayartsetseg
Loading...
Товч нэр
Ankhbayar, Bayartsetseg
Бүтэн нэр
Ankhbayar Bayartsetseg
Латин нэр
Ankhbayar Bayartsetseg
Албан тушаал
Судлаач
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The Effect of Environmental Factors on the Incidence of Complicated Appendicitis in Mongolian Paediatric Population(Scientific Research Publishing, 2021-01-01); ; ; ;Ganbayar LuuzanIntroduction: Acute appendicitis (AA) in children is the primary cause of urgent surgery in pediatric patients. Diagnosis of AA continues to be a challenge, especially in the youngest children, who often present with abdominal pain accompanied by nonspecific signs. As epidemiological data on the relationship between acute appendicitis and environmental factors are relatively few and the issue is still controversial, we conducted this study which compared two groups of patients with complicated and noncomplicated appendicitis in a sample of patients admitted to a MNCMCH. The aim of this study was to determine the risk factors for complications in acute appendicitis in the paediatric population. Methods: Our study was performed on 1003 children admitted for suspected acute appendicitis and underwent appendectomy at the MNCMCH, Ulaanbaatar Mongolia, between January 2019 and December 2019. The diagnosis was based on the results of pathological examination. The two groups of complicated (gangrenous and perforated) and noncomplicated (catarrhal and phlegmonous) acute appendicitis were compared. Results: 1003 pediatric patients (≤18 years old) were suspected of having acute appendicitis and subsequently underwent surgery. From a total of 967 patients, 56% (n = 542) were male, 44% (n = 425) were female (gender ratio was 1.3:1). The histological examination noted that 33.1% were uncomplicated, 66.9% were complicated. While the incidence of acute appendicitis was higher during winter, the highest incidence of complicated appendicitis was observed equally in winter and autumn without significant association (p = 0.541). The months of December and March were marked by the highest incidence of AA. The highest incidence of complicated appendicitis was observed during the month of December (45%) with statistically significant difference (p < 0.001). Our study of the incidence of family history, allergy and family members was noted in complicated and noncomplicated group with statistically significant difference (p < 0.001). Conclusions: Pediatric acute appendicitis incidence is increased in winter months in Mongolia. Preventive measures to decrease morbidity and mortality associated with this disease can be taken during the winter seasons from December to March. However, further large-scale studies are needed to support this conclusion. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Usefulness of the Pediatric Appendicitis Score and Neutrophil to Lymphocyte Ratio for Assessing the Complicated Appendicitis in Children(Scientific Research Publishing, 2020-01-01); ; ; ;Ganbayar LuuzanIntroduction: Acute appendicitis (AA) is a common surgical disease which occurs in almost all age groups, and especially in childhood. Acute appendicitis is one of the most common causes of acute abdomen. The lifetime occurrence of this disease is approximately 7%, with perforation rate of up to 20%. In spite of the well-known classical symptoms and clinical findings of acute appendicitis, early diagnosis can be sometimes challenging. For the treatment of simple appendicitis (SA) in children, the effectiveness of antibiotic treatment has been reported. We aimed to determine predictive value of combination NLR and PAS in pediatric patients with clinical suspicion of acute appendicitis and complicated appendicitis Methods: Our study was performed on 480 children admitted for suspected acute appendicitis and underwent appendectomy at the MNCMCH, Ulaanbaatar Mongolia, between May 2019 and December 2019. White blood count (WBC), Neutrophil, NLR and PAS were compared between groups. Results: The sensitivity, specificity, PPV, NPV of PAS + NLR for differentiating complicated and noncomplicated appendicitis were 86.8%, 89.4%, 92.1% and 76% respectively. The sensitivity, specificity, PPV, NPV of PAS + NLR for diagnosis of acute appendicitis were 90.5%, 68.1%, 97.68% and 32.6% respectively. Conclusion: In the era of conservative antibiotic-based management of uncomplicated acute appendicitis, we advocate that combination of NLR and PAS is a useful aid in predicting complicated appendicitis. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ultrasound for Appendicitis: Performance and Integration with Clinical and Laboratory Parameters(Mongolian National University of Medical Sciences, 2021-07-01); ; ; ;Ganbayar LuuzanObjective: We aimed to assess the relationship between white blood cell count, pediatric appendicitis score and the measurement of the outer diameter of the appendix. Methods: The study was performed on 480 children admitted for suspected acute appendicitis and underwent an appendectomy at the National Center for Maternal and Child Health, Ulaanbaatar, Mongolia, between May 2019 and December 2019. Clinical diagnosis was performed using the pediatric appendicitis score based on the pre-operative blood test results, including white blood cell count, neutrophil count, lymphocytes count, and neutrophil-lymphocyte ratio. The diameter of the appendix was determined by ultrasound. Results: 516 pediatric patients (≤ 18 years old) were suspected of having acute appendicitis and subsequently underwent surgery. The pediatric appendicitis score and neutrophil-lymphocyte ratio were moderately correlated (r = 0.494), but the neutrophil-lymphocyte ratio and outer diameter of the appendix were poorly correlated (r = 0.169). In patients with an appendix outer diameter of ≤ 6 mm, 44% were inflamed, and 56% were not. Conclusions: Ultrasonic measurement of the outer diameter of the appendix had a 79.8% accuracy. This diagnostic accuracy can be enhanced with the combined usage of the pediatric appendicitis score and the neutrophil-lymphocyte ratio. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, МОЦҮ-ийн зарим эрсдэлт хүчин зүйл, өвчлөл, хүндрэлийн судалгааҮндэслэл: МОЦҮ нь хүүхдийн хэвлийн мэсзаслын яаралтай эмгэгийн тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Судлаачдынхаар 1000 нярайд 2-4 байгаа ч ихэвчлэн 5-аас дээш аль ч насанд элбэг тохиолддог1. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт 5 жилийн хугацаанд МОЦҮ оношоор эмчлэгдсэн 4675 хүүхдийн өвчний түүх, эмнэлзүй, эмгэгсудлалын оношлогооны материалд ретроспектив аргаар хийв. Гундобины ангилаар 0-3, 4-7, 8-11, 12 болон түүнээс дээш настай гэж бүлэглэн үзлээ. Судалгааны үр дүнг SPSS 20.0 программийг ашиглан тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын хүйсийн харьцааг судлахад эмэгтэй хүүхэд 48 хувь (n=2244), эрэгтэй 52 хувь (n=2431)-ийг эзэлж байна. МОЦҮ-ийн хүндрээгүй буюу улайсан хэлбэр нь 20 хувь (n=607), идээлсэн 41 хувь (n=1247), үрэвсээгүй 39 хувь (n=1185) тохиолджээ. Эмгэгсудлалын шинжилгээнд МОЦҮ-ийн хүндэрсэн тохиолдлуудын 60 хувь (n=982) үхэжсэн, 40 хувь (n=654) үхжиж цоорсон хэлбэртэй байв. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (P≤0.05). Эмгэгсудлалын шинжилгээний хэмжилтээс үзэхэд мухар олгойн өргөн нь үрэвслийн явцтай хамааралтай байна (P≤0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 0-3 насны бүлэгт мухар олгойн үрэвсэл 2 хувь тохиолдож байхад 8аас дээш насны хүүхдүүдэд (87 хувь) давтамж нь ихэсч байна. (P≥0.05). Хүйсний хувьд эмэгтэй хүүхэд 48 хувь, эрэгтэй хүүхэд 52 хувийг эзэлж байна. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. (P≤0.05). Өвчний явц даамжрах тутам мухар олгойн гадна өргөн нь нэмэгдэж байна (P≤0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоонд PAS болон Alvarado үнэлгээг харьцуулан судалсан ньҮндэслэл: МОЦҮ-ийг эрт оношлон, цаашдын хүндрэлээс сэргийлэх, үрэвсэлгүй мухар олгой авах мэс заслын тоог бууруулахын тулд олон улсад оношлогооны хэд хэдэн онооны системүүдийг эмнэлзүйд нэвтрүүлэн судалж байна1-6 Зорилго: Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоонд PAS болон Alvarado үнэлгээний оношийн идэвхийг үнэлэх Арга, аргачлал: 2019 оны 9 сараас 2019 оны 12 сарын хооронд ЭХЭМҮТ дээр мухар олгой авах мэс засал хийлгэсэн 3-17 настай хүүхдүүдийн өвчний түүхээс эргэн судлах аргаар хийв. Судалгаанд хамрагсдад дээрх хоёр онооны системийг тус бүр тооцон гаргаж, ROC муруйн шинжилгээгээр босго утгыг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд 107 өвчтөнийг хамруулсан ба 89(83.17%) өвчтөнд эмгэгсудлалын шинжилгээгээр онош батлагдсан. Alvarado үнэлгээний дундаж нь МОЦҮ-тэй болон үрэвсэлгүй бүлэгт 6.7 ба 4.2 (P<0.001). PAS үнэлгээний дундаж тус хоёр бүлэгт 7.1 ба 4.8 (P<0.001). ROC муруйн шинжилгээгээр тодорхойлсон босго утга хоёр үнэлгээнд ≥6 байлаа. Дүгнэлт: 1. Alvarado болон PAS үнэлгээ хийж эмгэг судлалын шинжилгээтэй харьцуулан үр дүнг тооцоход мухар олгойн үрэвслийг илтгэх босго оноо 2 үнэлгээнд ≥6 байв. 2. Босго оноог ≥6 үед Alvarado болон PAS үнэлгээний өвөрмөц болон мэдрэг чанарын хувьд ач холбогдол бүхий ялгаагүй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвсэлийн үеийн хэт авиан шинжилгээний хоёрдогч шинжүүдийн оношийн идэвхийг дүгнэсэн нь(2020-04-13) ;Ч.Эрдэнэцэцэг1.; ;С.Бурмаа; Үндэслэл: Хэвлийн өвдөлттэй яаралтай тусламж авч байгаа хүүхдүүдийн ихэнх хувийг мухар олгойн цочмог үрэвсэл сэжиглэгдсэн хүүхдүүд эзэлж байна.1-4 Хүүхдийн мухар олгойн үрэвслийн ойролцоогоор 30% нь оношийн алдаанд хүрч байна.1,5 12 ба түүнээс бага насныханд анхдагч үзлэгийн оношийн алдаа нь 28-57% байдаг.3 Иймд оношийн алдааг бууруулахын тулд зайлшгүй шаардлагатай багажийн шинжилгээний аргууд болох хэт авиан шинжилгээ, компьютерийн томографийн аргыг хэрэглэх явдал юм. Бид энэхүү судалгаагаараа хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдахгүй, онош эргэлзээтэй үед хоёрдогч шинжүүд тус тусдаа болон хоршиж оношлогоонд хэрхэн үр дүнтэй ашиглагдаж болохыг харуулахыг зорилоо. Арга аргачлал: Уг судалгааг 2019 оны 5 сараас 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгойн цочмог үрэвсэл хэмээн сэжиглэгдэн, хэт авиан шинжилгээ хийлгэсэн хүүхдүүдээс мэс ажилбарт орсон 480 тохиолдлыг хамруулсан ба 18-с бага насны, мухар олгой харагдахгүй байсан нийт 226 тохиолдолыг сонгон авлаа. Оношийг эмгэг судлалын шинжилгээнд үндэслэн дүгнэв. Хоёрдогч шинж бүрийн болон хамтатган тус бүрийн өвөрмөц болон мэдрэг чанар, эерэг таамаглах утга, сөрөг таамаглах утгыг тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 10.58 (1.6-18), хүйсийн хувьд 269 (56%) эрэгтэй, 211 (44%) эмэгтэй, хүйсийн харьцаа 1.3:1 байв. Хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдсан 254, харагдаагүй 226 тохиолдол байсан ба харагдаагүй тохиолдлын эмгэг судлалын оношоор МОЦҮ батлагдсан 190 хүүхэд, батлагдаагүй 36 хүүхэд байв. Олгой харагдаагүй 226 тохиолдлоос 202 тохиолдолд хоёрдогч шинж илэрсэн, 24-т нь илрээгүй үүнээс 2 хүүхэд МОЦҮ-тэй байв. Харин хоёрдогч шинж дангаараа илэрсэн үед эерэг таамаглах утга 90.2% 2 шинж илэрсэн тохиолдолд 94.9%, 3 ба түүнээс дээш шинж илэрсэн тохиолдолд 100% байна. Дүгнэлт: ХАШ-ний хоёрдогч шинжүүдээс нэг шинж илэрсэн үед МОЦҮ-ийг оношлох боломж 90%-аас дээш, цаашид илэрч буй шинж нэмэгдэх тусам үрэвсэлтэй болохыг харуулах утга ихсэж, 3 шинж илэрсэн тохиолдолд МОЦҮийг оношлох боломж 100% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мухар олгойн үрэвслийн үед цагаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан нь(2020-04-13) ;Ч.Эрдэнэцэцэг1.; ;С.Бурмаа; Үндэслэл: Мухар олгойн цочмог үрэвсэл нь хэвлийн цочмог өвдөлтийн голлох шалтгаан юм. Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо нь түвэгтэйгээс олгой цоорч хүндрэхээс гадна, үрэвсэлгүй олгой авах нь цөөн биш тохиолддог. Хүүхдийн анатоми, физиологийн онцлог, өөрийгөө илэрхийлэх болон эмчийн үзлэгт хариу өгөх чадвартай холбоотой хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогооны асуудал нь тулгамдсан асуудал хэвээр байна. Зорилго: Энэхүү судалгаагаар бид мухар олгойн цочмог үрэвсэлтэй болон үрэвсэлгүй тохиолдлуудад цусны шинжилгээнд цагаан эсийн зарим үзүүлэлтийг харьцуулан үнэлэх зорилго тавьлаа. Судалгааны арга зүй: Уг судалгааг 2019 оны 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгой авах мэс засал хийгдсэн 18-аас доош насны 480 хүүхдийг хамруулав. Гистологийн шинжилгээний үр дүнгээс үрэвсэлтэй 75% (n=361), үрэвсэлгүй 25% ( n=119) гэсэн 2 бүлэгт хувааж, цусны цагаан эс, нейтрофиль, лимфоцит, нейтрофиль-лимфоцитийн харьцааны дундаж хэмжээ, босго утга, оношийн нарийвчлалыг тооцоолов. Статистик боловсруулалтыг SPSS 20.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 480 хүүхдэд хамрагдсанаас мухар олгойн үрэвсэлтэй 361, үрэвсэлгүй 119 хүүхэд байв. Хоёр бүлгийн нас болон хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна. (p=0.217 ба 0.395). Цагаан эс, нейтрофиль эс, лимфоцит эс, нейтрофиль-лимфоцитийн харьцаа хоёр бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.001). Хүлээн авагчийн онцлог шинж чанарын муруйн шинжилгээнээс муруйн доорх талбайг тооцоход цагаан эс 0.614, нейтрофил эс 0.716, лимфоцит эс 0.217, нейтрофиль-лимфоцитийн харьцаа 0.934 байлаа. Нейтрофиль-лимфоцитийн харьцааны босго утга 4.97, мэдрэг чанар 89.4%, өвөрмөц чанар 83.3% байв. Дүгнэлт: Цусны цагаан эсийн нейтрофиль-лимфоцитийн харьцаа нь хүүхдийн мухар олгойн үрэвсэлтэй, үрэвсэлгүй болохыг оношлох чадвараараа бусад цусны шинжилгээнүүдийн үзүүлэлтүүдээс илүү байна.
