Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Өрхийн эмч нарын хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтанд хамрагдсан байдлын судалгаа
    (2021-04-06)
    А.Энхбилэг
    ;
    ;
    Үндэслэл: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын хүртээмжийг өргөжүүлэхэд хатуу хүчин чармайлт шаардагдана хэмээн үздэг. Үүний нэг арга хэлбэр нь хүүхдийн өвчний цогц менежментийн (ХӨЦМ) төгсөлтийн дараах сургалтанд эмч нарыг хүртээмжтэй, тогтвортой хамруулах явдал байдаг. Зорилго: Өрхийн эмч нарын 5 хүртэлх насны хүүхдэд тусламж үзүүлсэн жилээс хамаарч буй зарим үзүүлэлт, ХӨЦМ-ийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдалтын байдлыг үнэлэх. Арга аргачлал: Уг судалгааг 2020 оны 07-10 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 32, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 62 их эмчийг хамруулан гүйцэтгэсэн болно. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 20(32.3%) нь 3-с дээш жил 5 хүртэлх насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн бол 42(67.7%) нь 3 ба түүнээс бага жил байна. Сургалтанд хамрагдсан давтамж хоорондын хугацааг авч үзэхэд тогтвортой бус буюу багадаа 1 жилийн хамгийн ихдээ 6 жилийн завсарлагатай сургалтанд хамрагдсан байна. Дүгнэлт: Cудалгаанд оролцогчдын 49% зөвхөн нэг л удаа сургалтанд хамрагдсан ба нэгээс олон удаа хамрагдсан тохиолдолд сургалт хоорондын хугацаа тогтвортой биш байна. ХӨЦМ-ийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан давтамж ба эмчийн өөрийгөө үнэлэх үнэлгээ сул хамааралтай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн хүндэрсэн хэлбэрийн үед цагаан эсийн үзүүлэлтүүдийн хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судалсан үр дүн
    (2021-04-06) ;
    Ц.Одгэрэл
    ;
    Ч.Эрдэнэцэцэг
    ;
    ;
    Л.Ганбаяр
    Үндэслэл: Яаралтай тусламжийн албанд хэвлийн цочмог өвдөлтийн улмаас хандаж буй мэс заслын шалтгаант эмгэгийг мухар олгойн цочмог үрэвсэл тэргүүлдэг ч, оношилгооны алдаа хүүхдэд 3.8-15 хувь, насанд хүрэгчдэд 5.9-23.5 хувь байна. Эмнэлзүйн шинжүүдтэй хамт лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд оношилгоо, шийдвэр гаргахад онцгой ач холбогдолтой байдаг. С-урвалж уураг, лейкоцит, нейтрофиль зэрэг өргөн хэрэглэгддэг үзүүлэлтүүдээс гадна ийлдсийн натрийн концентраци, нейтрофил-лимфоцитийн харьцаа, зэрэг шинэ үрэвслийн маркеруудыг мухар олгойн хүндэрсэн хэлбэрийг ялган оношлоход ашиглаж байна. Гэсэн хэдий ч зөвхөн биомаркеруудад түшиглэн шийдвэр гаргах нь боломжгүй хэвээр байна. Бид энэ удаагийн судалгаагаар захын цусны цагаан эсийн үзүүлэтүүдийн хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн хүндэрсэн хэлбэрийг оношлох чадамжийг өвчин үргэлжилсэн хугацаагаар үнэлэхийг зорилоо. Арга аргачлал: Уг судалгааг 2020 оны 6 сараас 9 сарын хооронд ЭХЭМҮТөвийн ерөнхий мэс заслын тасагт мухар олгойн цочмог үрэвсэл оношоор мэс засал хийгдсэн 18-с доош насны нийт 186 тохиолдолыг хамруулав. Судалгаанд оролцогчдыг эмгэг судлалын шинжилгээний үр дүнгээс үндэслэн хүндрэлтэй (үхэжсэн, үхжиж цоорсон+) болон хүндрэлгүй(улайсан,идээлсэн) хэмээн 2 бүлэг болгов. Үр дүн: Нийт 186 хүүхэд хамруулснаас 119 эрэгтэй, дундаж нас 10.21±1.22 байв. Хоёр бүлгийн нас, хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй (p=0.243) (p=0.491). Нийт тохиолдолд цагаан эс, нейтрофил эс, эозинофил эсийн оношлох чадамж хамгийн өндөр байна. Дүгнэлт: Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлтэй ба хүндрэлгүй хэлбэрийн үед цагаан эсийн үзүүлэлтүүд үндсэн ба тогтвортой ялгааг харуулж байна. Бид илүү хүчтэй маркеруудийг сонгон авч оношилгооны тохиромжтой цаг хугацааг тодорхойлох судалгаануудыг хийх шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвсэлийн үеийн хэт авиан шинжилгээний хоёрдогч шинжүүдийн оношийн идэвхийг дүгнэсэн нь
    (2020-04-13)
    Ч.Эрдэнэцэцэг1.
    ;
    ;
    С.Бурмаа
    ;
    ;
    Үндэслэл: Хэвлийн өвдөлттэй яаралтай тусламж авч байгаа хүүхдүүдийн ихэнх хувийг мухар олгойн цочмог үрэвсэл сэжиглэгдсэн хүүхдүүд эзэлж байна.1-4 Хүүхдийн мухар олгойн үрэвслийн ойролцоогоор 30% нь оношийн алдаанд хүрч байна.1,5 12 ба түүнээс бага насныханд анхдагч үзлэгийн оношийн алдаа нь 28-57% байдаг.3 Иймд оношийн алдааг бууруулахын тулд зайлшгүй шаардлагатай багажийн шинжилгээний аргууд болох хэт авиан шинжилгээ, компьютерийн томографийн аргыг хэрэглэх явдал юм. Бид энэхүү судалгаагаараа хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдахгүй, онош эргэлзээтэй үед хоёрдогч шинжүүд тус тусдаа болон хоршиж оношлогоонд хэрхэн үр дүнтэй ашиглагдаж болохыг харуулахыг зорилоо. Арга аргачлал: Уг судалгааг 2019 оны 5 сараас 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгойн цочмог үрэвсэл хэмээн сэжиглэгдэн, хэт авиан шинжилгээ хийлгэсэн хүүхдүүдээс мэс ажилбарт орсон 480 тохиолдлыг хамруулсан ба 18-с бага насны, мухар олгой харагдахгүй байсан нийт 226 тохиолдолыг сонгон авлаа. Оношийг эмгэг судлалын шинжилгээнд үндэслэн дүгнэв. Хоёрдогч шинж бүрийн болон хамтатган тус бүрийн өвөрмөц болон мэдрэг чанар, эерэг таамаглах утга, сөрөг таамаглах утгыг тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 10.58 (1.6-18), хүйсийн хувьд 269 (56%) эрэгтэй, 211 (44%) эмэгтэй, хүйсийн харьцаа 1.3:1 байв. Хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдсан 254, харагдаагүй 226 тохиолдол байсан ба харагдаагүй тохиолдлын эмгэг судлалын оношоор МОЦҮ батлагдсан 190 хүүхэд, батлагдаагүй 36 хүүхэд байв. Олгой харагдаагүй 226 тохиолдлоос 202 тохиолдолд хоёрдогч шинж илэрсэн, 24-т нь илрээгүй үүнээс 2 хүүхэд МОЦҮ-тэй байв. Харин хоёрдогч шинж дангаараа илэрсэн үед эерэг таамаглах утга 90.2% 2 шинж илэрсэн тохиолдолд 94.9%, 3 ба түүнээс дээш шинж илэрсэн тохиолдолд 100% байна. Дүгнэлт: ХАШ-ний хоёрдогч шинжүүдээс нэг шинж илэрсэн үед МОЦҮ-ийг оношлох боломж 90%-аас дээш, цаашид илэрч буй шинж нэмэгдэх тусам үрэвсэлтэй болохыг харуулах утга ихсэж, 3 шинж илэрсэн тохиолдолд МОЦҮийг оношлох боломж 100% байна.