Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн шүд цоорох өвчин болон шүлсний муцин уургийн хамаарлыг судалсан дүн
    (2023-02-16) ; ;
    Б.Өлзийсайхан
    ;
    ;
    Ж.Дэлгэрцэцэг
    Үндэслэл: Хүүхдийн амны хөндийн эмгэгийн дотор шүд цоорох өвчин (ШЦӨ) тэргүүлж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тайлан мэдээнд дурьджээ. Шүлсний уураг нь ШЦӨ-ний эмгэг жамд цоорол үүсгэгч нянгийн өсөлтийг дарангуйлах, паалангийн эрдэсийн солилцоог зохицуулах зэрэг үүрэг гүйцэтгэдэг болохыг судлаачид тэмдэглэсэн бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд энэ чиглэлийн судалгаа судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Манай улсад хүүхдийн ШЦӨ-ний тархалтын судлагаа нилээдгүй хийгдсэн ч ШЦӨ болон муцин уургийн хамаарлыг судалсан судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Хүүхдийн шүд цоорох өвчин болон шүлсний муцин уургийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа 12 настай 190 хүүхдийг таниулсан зөвшөөрлийн дагуу хамруулж, хүүхэд бүрийн амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын 2013 оны зөвлөмжийг баримтлан хийсэн. Эрүүл шүдтэй, ШЦӨ-ийг бүрэн эмчлүүлсэн, 5-аас дээш шүд цоорсон гэсэн 3 бүлэгт шалгуур үзүүлэлтийн дагуу тус бүр 27, нийт 81 хүүхдийг сонгон авч, тэдний тайван үеийн шүлсний ялгарах хурд, шүлсний муцин уургийг (Sunlong Biotech Co.,LTD, Human Mucin-5B, Mucin-7, ELISA Kit, SL1210Hu, SL1211Hu) оношлуур ашиглан АШУҮИС-ийн Эмнэл зүйн эмгэг судлалын лабораторид тодорхойлж тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-23 программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 12 настай 190 хүүхдийн дунд ШЦӨ-ний тархалт 88.6%, эрчим 2.79 ЦЛА/Ш байв. Судалгааны бүлэгт сонгогдсон нийт хүүхдийн тайван үеийн шүлс ялгарах хурдны дундаж 0.34±0.2 мл/ мин байсан ба судалгааны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байлаа. Шүлсний MUC5B уургийн хэмжээ нь 0.35±0.13 нг/мл, MUC7 нь 0.42±0.07 нг/мл байсан ба судалгааны бүлэг тус бүрийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Хүүхдийн ШЦӨ нь шүлс ялгарах хурд, шүлсний MUC5B, MUC7 уургийн хэмжээтэй хамааралтай байна.