Lkhagvasuren, Battuvshin
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Battuvshin
Бүтэн нэр
Lkhagvasuren Battuvshin
Латин нэр
Lkhagvasuren Battuvshin
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний хэмийн хэлбэлзлийн спектр шинжилгээ ба хүчдэлийн толгой өвдөлт хоорондын уялдаа холбоог судалсан нь(2024-05-13); ;Т.Ганцэцэг ;Б.Энхжин; Ж.ЦолмонҮндэслэл: Хүчдэлийн толгой өвдөлт (ХТӨ) нь хүн амын дунд хамгийн Ургал мэдрэлийн түгээмэл тохиолддог анагаах ухаан, био-анагаахын салбарт ихээхэн тогтолцоо, стресс судлагдсан эмгэгүүдийн нэг хэдий ч ХТӨ, ургал мэдрэлийн тогтолцооны Хүчдэлийн толгой үйл ажиллагааны тэнцвэрт байдал (УМТТБ) хоорондын хамаарал өвдөлт одоог хүртэл бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийг ЗХХСШээр үнэлж, ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийн алдагдалд ХТӨийн шууд ба шууд бус нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү нэг агшны судалгааг 2020 оны 7-9 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотын хүн амыг санамсаргүй түүврээр хамруулан хийсэн. Таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулж гарын үсгээр судалгаанд оролцохыг баталгаажуулсны дараа судалгааны протоколын дагуу асуумж, эмчийн үзлэг, зүрхний хэмийн хэлбэлзлийн спектрийн шинжилгээ (ЗХХСШ) гэсэн дарааллаар сургагдсан эмч нарын баг судалгааны датаг цуглуулсан. Сэтгэл гутрал, сэтгэл түгшлийг илрүүлэх асуумж, Питтсбургийн нойрны чанарын үнэлгээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын амьдралын чанарыг үнэлэх богино асуумж зэрэг монгол хэлэнд орчуулагдан, валидаци хийгдсэн асуумжуудыг ашигласан. ХТӨ болон УМТТБ хоорондын хамааралд эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг судлахын тулд хоёр хүчин зүйлийн логистик регресс ба ерөнхий шугаман регрессийн медиаторын шинжилгээнүүдийг ашигласан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсан (n=217) оролцогчдын дундаж нас 41.8±11.5 жил, тэдгээр оролцогчдоос 117 буюу 53.9% ХТӨ-ийн түүхтэй байсан ба нас, хүйс ижилсүүлсэн тархалтыг тооцоход 43% байв. ЗХХСШ үзүүлэлтүүд ХТӨ-тэй болон эрүүл бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байдал ажиглагдаагүй. Симпатовагийн тэнцвэрийг илтгэх LF/HF (бага давтамж өндөр давтамжийн харьцаа) сэтгэл түгшилтэй хамааралтай байв. ХТӨ нь стрессийн түвшинтэй хамааралтай байв. Хоёр хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр ХТӨ-тэй байх нь стресстэй байх магадлалыг нэмэгдүүлж, ЗХХСШ-ний RMSSD (зэргэлдээх NN интервалуудын хоорондын ялгааны квадратын нийлбэрийн язгуур квадрат) ба pNN50 (NN50ийг NN-ийн нийт тоонд хуваасан) үзүүлэлтүүдийн тоон утга багассанаар эдгээр хуьсагчууд ХТӨ-ий бие даасан нөхцөлдүүлэгчид болж байна. Дүгнэлт: ХТӨ болон ургал мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хоорондын хамааралд стрессийн түвшин дам нөлөө үзүүлснээр хамааарал илүү хүчжиж байгааг харуулж байна. Толгой өвдөлт нь стресстэй, ахимаг настай, эмэгтэйтэйчүүдэд парасимпатик идэвхжил буурахад хүргэж байна.
