Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Мансууруулах бодистой холбоотой асуудлын улмаас ял эдэлж буй хоригдогсдын дундах БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний зарим үр дүн
    (2026-04-28)
    Э.Минжмаа
    ;
    Н.Билгүүн
    ;
    Д.Оюунсүрэн
    ;
    ;
    Ж.Даваалхам
    Үндэслэл: Мансууруулах бодисын хэрэглээ нь бэлгийн замаар дамжих халдвар, ялангуяа тэмбүү, ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлтэй нягт холбоотой нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Мансууруулах бодистой холбоотой асуудлын улмаас хорих ангид ял эдэлж буй хүмүүс нь бэлгийн эрсдэлт зан үйл, олон төрлийн бодисын хэрэглээ, эрүүл мэндийн үйлчилгээний хязгаарлагдмал байдлаас шалтгаалан БЗДХ-ын эрсдэл өндөр бүлэгт хамаардаг. Зорилго: Мансууруулах бодистой холбоотой асуудлын улмаас хорих ангид ял эдэлж буй хоригдогсдын дундах мансууруулах бодисын хэрэглээний байдал, БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний үр дүнг тогтооход оршино. Арга, аргачлал: Судалгааг агшингийн аналитик загвараар хийж, 105 хоригдлыг хамруулав. Судалгааг судалгааны багийн боловсруулсан асуумж болон БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг ашиглан судалгааны мэдээлэл цуглуулсан. Өгөгдлийг Microsoft Excel болон SPSS 23 программд боловсруулж, давтамж, хувь, дундаж, стандарт хазайлт, χ² болон Fisher-ийн exact тестийг ашиглан шинжилсэн, p<0.05-ыг статистикийн ач холбогдолтойд тооцлоо. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хоригдлуудын дундаж нас 29.1±8.4 жил, 78.1% нь эрэгтэй, 55.2% нь 25–34 насныхан байв. Оролцогчдын 16.2% нь өмнө нь БЗДХ-т өвчнөөр өвдөж байсан, 19.0% нь сүүлийн 12 сард БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн, 39.0% нь сүүлийн 12 сард БЗДХын шинжилгээ өгсөн, 45.7% нь ял эдэлж байх хугацаандаа БЗДХ-ын шинжилгээнд хамрагдсан, 79.0% нь БЗДХ-ын талаарх сургалтанд хамрагдсан байлаа. БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдагсдын 81 оролцогчийн хариу хүчинтэй байснаас 27 тохиолдолд эерэг байгаа нь 33.3%-тийг эзэлж байв. Мансууруулах бодисыг нэгээс дээш аргаар хэрэглэдэг хүмүүсийн бүлэгт тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээ эерэг байх хувь 41.4% байсан нь нэг аргаар хэрэглэдэг бүлгийн (13.0%)-хээс статистикийн ач холбогдолтой өндөр байв (p=0.018). Мөн өмнө нь БЗДХ-аар өвдөж байсан түүхтэй оролцогчдын 70.0%-д тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан нь БЗДХ-ын түүхгүй бүлгээс 26.6%-иар статистикийн ач холбогдолтой өндөр байлаа (p=0.011). Харин хүйс, нас, боловсрол, гэрлэлтийн байдал, орлогын байдал, тариур хэрэглэх болон сүүлийн 12 сард БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байдалтай статистикийн ач холбогдол бүхий үзүүлэлт илрээгүй. Дүгнэлт: Мансууруулах бодистой холбоотой асуудлын улмаас хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын дунд БЗДХ-ын илрүүлгийг тогтмол хийх, олон төрлийн мансууруулах бодис, олн аргаар хэрэглэгчид болон өмнө нь БЗДХ-аар өвдөж байсан түүхтэй хүмүүст чиглэсэн эрт илрүүлэг, зөвлөгөө, эмчилгээг сайжруулах шаардлагатай байна.