Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Мансууруулах бодис хэрэглэгчдийн дундах бэлгийн эрсдэлт зан үйл ба түүнтэй холбоотой зарим хүчин зүйлс
    (2026-04-28)
    Н.Билгүүн
    ;
    Д.Хонгорзул
    ;
    ;
    Ж.Даваалхам
    ;
    Үндэслэл: Мансууруулах бодисын хэрэглээ нь бэлгийн эрсдэлт зан үйл, бэлгийн замаар дамжих халдварын эрсдэл, тухайлбал ХДХВ болон тэмбүүгийн халдварт өртөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг сэтгэц нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Олон улсын болон үндэсний хэмжээнд хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад, мансууруулах бодис хэрэглэгчид нь мансуурсан үедээ аливааг шүүн тунгаах, эрсдэлт нөхцөлд дүгнэлт хийх чадвар буурсанаас хамгаалалтгүй болон тохиолдлын бэлгийн хавьталд орох, олон хавьтагчтай байх, цусаар эсвэл бэлгийн замаар дамжих халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн бэлгийн эрсдэлт зан үйлийн талаар мэдээлэл хомс тул энэхүү эрсдэлт бүлгийн хүн амын дундах бэлгийн эрсдэлт зан үйл болон түүнтэй холбоотой хүчин зүйлсийг тодорхойлох нь уг судалгааг хийх үндэслэл болсон билээ. Зорилго: Мансууруулах бодис хэрэглэгчдийн дундах бэлгийн эрсдэлт зан үйлийн түвшинг тогтоож, түүнд нөлөөлж буй хүн амзүй болон зан үйлийн хүчин зүйлсийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго чиглэсэн болно. Арга, аргачлал: Судалгааг аналитик агшингийн загвараар гүйцэтгэж, 181 оролцогчийг хамруулав. Мэдээллийг цуглуулахдаа урьдчилан боловсруулсан удирдамжийн дагуу зохион байгуулсан ганцаарчилсан ярилцлагын явцад хагас бүтэцчилсэн асуумж болон мансууруулах бодисын хэрэглээний эмгэгийг үнэлэх DAST (Drug Abuse Screening Test) сорилыг ашигласан болно. Мөн БЗДХ-ыг илрүүлэх лабораторийн түргэвчилсэн шинжилгээг ашиглалаа. Үр дүнг SPSS 27 программ ашиглан боловсруулсан ба хүчин зүйлсийн хамаарлыг χ² тест, Пирсоны корреляци болон олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр баталгаажууллаа. Судалгааны ёсзүйн асуудлыг журмын дагуу шийдвэрлэсэн болно (№24-25/05-02). Үр дүн: Нийт оролцогчийн 12.2%-д бэлгийн эрсдэлт зан үйл илэрсэн бөгөөд бэлгийн эрсдэлт зан үйлийн нийлбэр онооны дундаж 8.13±4.40 байв. Статистик шинжилгээгээр хүйс, гэр бүлийн байдал (хамтран амьдрагчгүй байх), анхны бэлгийн хавьталд бэлгэвч хэрэглээгүй байдал нь эрсдэлт зан үйлтэй шууд хамааралтай байлаа (p<0.05). Ялангуяа согтууруулах ундаа болон мансууруулах бодисын хавсарсан хэрэглээ нь бэлгийн эрсдэлийг үлэмж нэмэгдүүлж байв. Тухайлбал, согтууруулах ундааны нөлөөнд бэлгийн хавьталд орох давтамж болон сүүлийн нэг жилийн бэлгийн хавьтагчийн тоо (r=0.24, p<0.01) нь эрсдэлт зан үйлийн оноог урьдчилан таамаглах статистикийн ач холбогдол бүхий эерэг үзүүлэлт болж байна. Дүгнэлт: Мансууруулах бодис хэрэглэгчдийн бэлгийн эрсдэлт зан үйл нь зөвхөн бодисын хэрэглээнээс гадна архины хамаарал болон бэлгийн соёлын дутмаг байдлаас (хамгаалалтгүй хавьтал, олон хавьтагч) ихээхэн хамаарч байна. Иймд эрсдэлийг бууруулах интервенцийг боловсруулахдаа бодисын хамаарал болон бэлгийн эрүүл мэндийн зөвлөгөөг цогцоор нь хүргэх, БЗДХ-ын илрүүлэгт тогтмол хамруулах стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.