Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон иргэдийн гарын атгалтын хүчийг тодорхойлсон дүн
    Үндэслэл: Монгол улсад ХБӨ-ний тархалтын болон эмнэл зүйн судалгаанууд хийгдсэн хэдий ч чихрийн шижингээр оношлогдсон иргэдийн гарын атгалтын хүчийг хэмжсэн судалгаа хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ) оношлогдсон иргэдийн гарын атгалтын хүчийг хэмжих. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн бөгөөд ЧШХШ 2 оношлогдсон 40-с дээш насны 347 оролцогчдыг хамруулсан. Судалгааны мэдээ материалыг олон улсын саркопени нийгэмлэгийн гаргасан удирдамжын дагуу гарын атгалтын хүчийг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 347 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас нь 59.87±8.93 жил байв. Судалгаанд хамрагсадын 59.9% нь (n=208) эмэгтэйчүүд, 40.1% нь (n=139) эрэгтэйчүүд эзлэж байв. Судалгаанд хамрагсадын 81.3% нь АД ихсэлттэй, 42.1% нь зүрх судасны өвчтэй, 36.0% нь нүдний эмгэгтэй, 28.2% нь бөөрний эмгэгтэй, 26.8% нь үе мөчний эмгэгтэй байв. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн гарын атгалтын хүчний (ГАХ) дундаж хэмжээ баруун гарт 36.27±21.76 кг, зүүн гарт 33.50±21.41 кг, харин эмэгтэйчүүдийн баруун гарт 23.28±14.31 кг, зүүн гарт 22.14±15.10 кг байв. Насны бүлгээр нь авч үзэхэд эрэгтэйчүүдэд баруун ГАХ нь 40-49 насны бүлэгт хамгийн их буюу 32.23±9.33 кг, харин эмэгтэйчүүдэд 40-49 насны бүлэгт хамгийн их буюу 20.66±5.62 кг байв. Баруун гар болон зүүн гарны ГАХ-ний дундаж хэмжээ нь насны бүлэгтэй харьцуулахад судлахад ялгаатай байсан бөгөөд нас ахих тутамд гарын атгалтын хүч буурч байв. Судалгаанд хамрагсадын ГАХ-ийг ЧШӨ-ний хувьсагчдын хооронд хүйсээр харьцуулан судлахад эрэгтэйчүүдийн ГАХ нь насны бүлэгтэй статистик ач холбогдолтой байв (p<0.02). Харин эмэгтэйчүүдэд ГАХ нь жирэмсэн үедээ ЧШӨ-өөр өвдөж байсантай статистик ач холбогдолтой байв (р<0.024). Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2 оношлогдсон иргэдийн гарын атгалтын хүч эмэгтэйчүүдэд бага байв.