Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нойронд амьсгал тасалдах эмгэгийг эерэг даралтат тогтмол агаараар эмчилсэн дүн
    (2020-02-15) ;
    Б.Дамдинорж
    ;
    Л.Отгонбаяр
    Нойронд амьсгал тасалдах эмгэг (НАТЭ) нь унтаж байх үед амьсгалын дээд зам саатаж, амьсгал тасалдаж, нойр сэрвэгнэж сэрэх, цусанд хүчилтөрөгчийн хэмжээ буурах, архаг эмгэг байдал юм. НАТЭийг оношлогоонд нойрны олон үйлдэлт бичлэг (НОҮБ), эмчилгээнд Эерэг даралтат тогтмол амьсгалын эмчилгээг (ЭДТА) зайлшгүй хэрэглэнэ. 2018 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т Монгол улсад анх удаа Нойр судлалын төв байгуулагдсанаар НАТЭ-г ялган оношлох боломж нээгдсэн юм. Бид нойрны олон үйлдэлт бичлэгээр НАТЭ-ийг оношлон, эрсдэлт хүчин зүйлийг судалж, ЭДТА эмчилгээний үр дүнг дүгнэх зорилгоор агшингийн болон эмнэлэгт суурилсан туршилтхяналтын загвараар судалгаа хийв. Судалгаанд нийт 97 үйлчлүүлэгч хамрагдсанаас 55 (53.4%) нь эрэгтэй 42 (46.7%) нь эмэгтэй, хүйсийн харьцаа 1.1:1 байна. Үйлчлүүлэгчдийн 43% нь НАТЭ-ийн хүндэвтэр болон хүнд зэрэгтэй буюу амьсгал тасалдлын индекс (АХИ) нь 20-оос дээш үзүүлэлттэй байна. НАТЭ бүхий 42 хүнээс ЭДТА эмчилгээнд орж эмчилгээг бүрэн дуусгасан 20 байв. Эдгээрийн 48%-нь тамхины хэрэглээтэй, 52%-нь архины хэрэглээтэй, 78,6% нь жингийн илүүдэлтэй, 25% нь Маланпати индекс 2, 3-р зэрэг буюу амьсгалын дээд замаар агаар ороход саадтай байсан. НАТЭ-тэй 20 хүнээс эмчилгээнд орохын өмнө болон дараа нь 4 төрлийн сорил бөглүүлж эмчилгээний үр дүнг үнэлсэн. Эмчилгээний дүнд өдрийн цагаар нойрмоглох нь эрс багассан байна. Р<0,003. Мөн нойрны чанар сайжирсан ач холбогдолтой байна. Р<0,05.