Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ангиотензин хувиргагч ферментийн генийн полиморфизм ба артерийн гипертензийн хамаарлыг судалсан нь
    (2026-09-15)
    Б.Золзаяа
    ;
    ; ; ;
    Ө.Цолмон
    Үндэслэл: Манай оронд артерийн гипертензийн уламжлалт эрсдэлт хүчин зүйлийн судалгаа олон байдаг боловч удмын эрсдэлт хүчин зүйл өнөөг хүртэл судлагдаагүй байна. Зорилго: Ангиотензин хувиргагч ферментийн генийн I/D полиморфизмыг тодорхойлж, генотип ба артерийн гипертензийн эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү тохиолдол хяналтын судалгааг 2018 оны 10-р сараас 2019 оны 8-р сарын хооронд хийж гүйцэтгэв. Тохиолдлын бүлэгт артерийн гипертензитэй 100 үйлчлүүлэгч, хяналтын бүлэгт артерийн гипертензигүй 50, нийт 150 хүнийг хамруулав. Асуулгын ба үзлэгийн аргаар зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлов. Артерийн даралт ≥130/80 мм.МУБ эсхүл цусны даралт бууруулах эм ууж байгаа үйлчлүүлэгчдийг артерийн гипертензитэй гэж үзэв. Генетикийн шинжилгээг Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторид хийв. Эхлээд геномын ДНХ-г захын цусны лимфоцитоос (QIAamp Blood DNA mini kit (Qiagen) ашиглан үйлдвэрлэгчийн зааврын дагуу ялгав. Дараа нь ангиотензин хувиргагч ферментийн гений 16-р интрон дахь устгалын генотипийг дараах праймеруудыг ашигласан хоёр үе шаттай PCR урвалаар полиморфизмыг тодорхойлов: урд праймер 5’CTGTAAGCCACTGCTGGAGAGCCACT 3’,хойд праймер 5’GGCGCACGTAGGCATGCAGGTTGAG3’. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг Эрүүл Мэндийн Яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооноос авсан (тогтоол №62, 2018.06.19) авсан. Ангиотензин хувиргагч ферментийн генийн аллелийн давтамжийг Hardy–Weinberg-ийн тэнцвэрийг ашиглан тодорхойлов. P утга < 0.05 тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. Үр дүн: Нийт 150 оролцогчийн 64 (42.7%) нь эрэгтэй, 86 (57.3%) нь эмэгтэй байсан. Дундаж нас 44.2±11.7 жил байв. Нийт оролцогчдын 44.0% нь II, 39.3% нь ID, 16.7% нь DD генотиптэй байв. Ангиотензин хувиргагч ферментийн генотипийн тархалтын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Тохиолдлын ба хяналтын бүлэгт ангиотензин хувиргагч ферментийн генийн I аллель 0.54 ба 0.49 байсан бол D аллель 0.33 ба 0.42% байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан Монгол хүмүүсийн дунд ангиотензин хувиргагч ферментийн генийн I аллель давамгайлсан ба ID, DD генотип нь артерийн гипертензитэй хамааралгүй болох нь тогтоогдов.