Р.Оюунтөгс
Loading...
Товч нэр
Р.Оюунтөгс
Бүтэн нэр
Рашсүрэн Оюунтөгс
Латин нэр
Rashsuren Oyuntugs
Албан тушаал
Дадлагажигч багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн шугаман үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн(2019-11-18) ;Г.Уянга; ;Д.Мөнхбаатар ;З.СүнжидмааҮндэслэл: Хүний хэлэн доорх яс (os hyoideum) нь их бие, бага, их эврээс тогтсон тах маягийн хэлбэртэй өнчин ясны ангилалд багтдаг ба зажлах, залгих, амьсгалах үйлд оролцдог. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн шугаман үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох. Материал арга зүй: Монгол хүний хөвч ясны шугаманд үзүүлэлтийг 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний хажуугийн телерентген зургийг түүвэрлэн, зургийг 1.5 i-Dixel One Volume Viewer программ ашиглан ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Монгол хүний хэлэн доорхи яс эмэгтэй хүйсэнд урт болон өндрийн хэмжээ нь эрэгтэй хүйстэй харьцуулахад жижиг бөгөөд дээр болон урагш байрлалтай байлаа. Дүгнэлт: Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүд нас ахих тусам аажим ихсэж мөн эр, эм хүйст харьцангуй ялгаатай байна. эмнэлгийн практикт ашиглаж байна. Ийм ч учраас эмнэлзүйд хэлэн доорхи ясны булчин холбоосны бүтэц үйлийн алдагдлаар зажлах, залгих болон нойрон дунд амьсгал тасалдах хам шинж (obstructive sleep apnea), хахах (dysphagia) зэрэг олон тооны шинж тэмдгүүд илэрдэг байна.7 Харин манай оронд энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн шугаман үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох Зорилт: 1. Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүдийг насны бүлгээр харьцуулан судлах 2. Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүдийг хүйсээр харьцуулан судлах Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн НАСС-ын Нүүр Амны Дүрс Оношлогооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Ингэхдээ 2014-2019 оны хооронд тус тасагт хажуугийн телерентген зураг авахуулсан 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн насны 3 бүлэгт хуваав.8 (I:11-20, II:21-30, III:31-40) Зургийг 1.5 i-Dixel One Volume ViewerJ. Morita программд өсгөлтийн харьцаа (magnification factor) 1:1 байхаар оруулж хэлэн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн өнцгийн үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн(2019-11-18) ;Г.Уянга; ;Д.Мөнхбаатар ;З.СүнжидмааҮндэслэл: Хүний хэлэн доорх яс (os hyoideum) нь анатоми бүтцийн хувьд 3-4-р нугаламын харалдаа байрлах ба зажлах, залгих, амьсгалах үйлд чухал ач холбогдолтой оршдог. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох. Материал арга зүй: Монгол хүний хөвч ясны өнцгөн үзүүлэлтийг 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний хажуугын телерентген зургийг түүвэрлэн, зургийг 1.5 i-Dixel One Volume Viewer программ ашиглан ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Хөвч ясны өнцгийн үзүүлэлт нас болон хүйсэнд харьцангуй ялгаатай үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Хэлэн доорхи яс нь эрэгтэй хүйсэнд доор байрлалдаг ба нас ахих тусах цагийн зүүний эсрэг эргэсэн байрлалтай болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Cone-Beam Computed Tomography-ийн зурагт хоншоор эрүүний шүдний сурвалж хоорондын зайг тодорхойлсон дүн(2019-11-18); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй Дэлхий нийтэд нүүр амны гажиг заслын (НАГЗ) эмчилгээнд орчин үеийн эмчилгээний шинэ аргууд эмнэл зүйн практикт өргөн нэвтэрч үүнээс улбаалан эмчилгээний төрөл олширч, чанар сайжирч байна.1 Манай оронд рентген шинжилгээний аргуудыг ашиглан өвчин эмгэгийн явц, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан олон тооны судалгааны ажлууд байгаа боловч Монгол хүний хоншоор эрүүний ясны морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT аргаар тодорхойлсон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Зорилго: зорилт: Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг АШУҮИСийн НАСЭ-ийн Нүүр Амны Дүрс Оношилгооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Шүдний сурвалж хоорондын зайг хэмжихдээ шалгуур үзүүлэлтийг хангасан CBCT зургийн Axial зүслэгт хоншоорын I, II бага араа, I их араа шүдний медиал дисталь ь талд, эрүүний II бага араа, I их араа шүднүүдийн медиал, дисталь ь талд шугаман хэмжилт хийсэн. Хэмжилтийг хийхдээ шүдний паалан ясжмаг эдийн заагаас сурвалж тийш 3, 5, 7 мм-ийн зайтай Choi H (2014) нарын аргаар хацар талын сурвалжийн хооронд, медиал дисталь ь чиглэлд, 2 сурвалжийн хамгийн ойр хэсэгт, урд шүдний нягт ялтаснаас арын шүдний нягт ялтасны хооронд шугаман хэмжилт хийв. Дүгнэлт: Хоншоорын шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн байна. Хоншоорт соёо-I бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн өргөн байна. Эрүүний шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн бол их араа шүдтэй харьцуулахад бага араа шүдний сурвалж хоорондын зай өргөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Assessment of bifid and trifid mandibular canals using cone-beam computed tomography(2014-01-01); ;Jin-Woo Choi ;Won-Jeong HanKim Eun-KyungPURPOSE: To investigate the prevalence of bifid and trifid mandibular canals using cone-beam computed tomography (CBCT) images, and to measure their length, diameter, and angle. MATERIALS AND METHODS: CBCT images of 500 patients, involving 755 hemi-mandibles, were used for this study. The presence and type of bifid mandibular canal was evaluated according to a modified classification of Naitoh et al. Prevalence rates were determined according to age group, gender, and type. Further, their diameter, length, and angles were measured using PACSPLUS Viewer and ImageJ 1.46r. Statistical analysis with chi-squared and analysis of variance (ANOVA) tests was performed. RESULTS: Bifid and trifid mandibular canals were found in 22.6% of the 500 patients and 16.2% of the 755 sides. There was no significant difference between genders and among age groups. The retromolar canal type accounted for 71.3% of the identified canals; the dental canal type, 18.8%; the forward canal type, 4.1%; and the trifid canal type, 5.8%. Interestingly, seven cases of the trifid canal type, which has been rarely reported, were observed. The mean diameter of the bifid and trifid mandibular canals was 2.2 mm and that of the main mandibular canal was 4.3 mm. Their mean length was 16.9 mm; the mean superior angle was 149.2°, and the mean inferior angle was 37.7°. CONCLUSION: Bifid and trifid mandibular canals in the Korean population were observed at a relatively high rate through a CBCT evaluation, and the most common type was the retromolar canal. CBCT is suggested for a detailed evaluation of bifid and trifid mandibular canals before mandibular surgery.Scopus© Citations 67
