Battumur, Ichinkhorloo
Loading...
Товч нэр
Battumur, Ichinkhorloo
Бүтэн нэр
Battumur Ichinkhorloo
Латин нэр
Battumur Ichinkhorloo
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд сахуу, татран өвчний эсрэг дархлал тогтцын түвшин тодорхойлсон дүн(2022-06-12) ;Ц.Сайнбаяр1.; ;Т.Халиунаа ;Б.ОюунсувдМ.ГансмааҮндэслэл: Сахуу өвчин нь Corynebactarium бактериар үүсгэгддэг. Сахуу өвчний үүсгэгч нь хамар, залгиурын салстаар гадаад орчинд гарч, агаар дуслаар болон ахуйн хавьтлаар эрүүл хүнд халдварладаг бол татран өвчин Clostridium tetani бактериар үүсгэгддэг, гэмтсэн арьс салст, бохирдсон шархаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм. 2017-2019 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын “Тарилгатай халдварт өвчний дархлал тогтоц, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгаагаар татран өвчний эсрэг биеийн титр 26-аас дээш насны оролцогчдын 66.66%-д нь, 36-аас дээш насанд 52.26%-д нь бага байсан бөгөөд 35-аас дээш насны хүмүүс, ялангуяа газар тариалан, уул уурхай зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс, төрөх насны эмэгтэйчүүдийг сахуу, татран өвчний вакцины нэг тунгаар давтан дархлаажуулах шаардлагатай хэмээн дүгнэсэн байна.15 Иймээс 7-27 насны хүүхэд, залуучуудын дархлал тогтцын түвшин тогтоож, харьцуулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Арга, аргачлал: Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 7-27 насны 352 оролцогчдоос авсан захын цусны ийлдсэнд фермент холбоот урвалын аргаар сахуу, татран өвчний эсрэг биеийн титр тодорхойлох шинжилгээ хийв. Үр дүн: Нийт судалгаанд оролцогчдын 99% нь татран өвчний эсрэг дархлаатай, 1% нь дархлаагүй байхад сахуу өвчний эсрэг дархлал тогтоц 96%-д илэрсэн, 4%-д дархлал тогтоц илрээгүй байна. Үүнээс татран өвчний эсрэг дархлал тогтоц хамгийн их буюу 91%-д IgG-ийн хэмжээ ≥0.11 ОУН/ мл буюу хэвийн хэмжээний болон урт хугацааны дархлаатай байна. Дүгнэлт: 15-22 настай хүн амын 55%-д татран өвчний урт хугацааны дархлаатай, 28.2% нь сахуу өвчний урт хугацааны дархлаатай байна.
