Shinebaatar, Erkhembayar
Loading...
Товч нэр
Shinebaatar, Erkhembayar
Бүтэн нэр
Shinebaatar Erkhembayar
Латин нэр
Shinebaatar Erkhembayar
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүст ABCC8 генийн rs1801261 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан нь(2022-04-28) ;Б.Нямжав ;Э.Пүрэвдулам; ;Э.СолонгоЖ.МөнхцэцэгҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) болон үүнээс үүдэлтэй хүндрэлүүд нь эрүүл мэндийн салбарт тулгарж буй томоохон асуудал болоод байна. Нойр булчирхайн β-эсийн АТФ хамааралт калийн суваг нь Kir6.2 болон SUR1 гэсэн уургуудаас тогтдог бөгөөд калийн суваг нь инсулины ялгаралтад нөлөөлдөг. Сульфанилмочевин суваг уургийг (SUR1) ABCC8 ген кодлодог бөгөөд энэ генийн зарим полиморфизмууд нь чихрийн шижин хэвшинж 2-ийг үүсэхэд нөлөөлдөг байна. Судлаачдын үзэж буйгаар ABCC8 генийн rs1801261 полиморфизм нь ЧШХШ2 үүсэхэд нөлөөлдөг байх магадлалтай хэмээн үзэж байна. Арга, аргачачлал: Энэхүү судалгааг тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 89 өвчтөн, хяналтын бүлэгт 89 хүнийг сонгон авч глюкозжсон гемоглобин, өлөн үеийн цусны глюкоз, нийт холестерин, триглицерид, их нягтралтай липопротейд (ИНЛП), бага нягтралтай липопротейд (БНЛП) тодорхойлж үзэв. Цуснаас ДНХ-ийг ялган авж ABCC8 генийн rs1802161 полиморфизмыг ОХУ-ПГУ-ын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд оролцогчдын насны давтамж 2 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан бол хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын бүлэгт биеийн жингийн индекс (БЖИ), глюкоз, глюкозжсон гемоглобин нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Гомозигот СС генотипийн хувьд тохиолдол болон хяналтын бүлэгт БЖИ, глюкоз, глюкозжсон гемоглобин статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол гетерозигот СТ генотип бүхий ЧШХШ2-оор өвдсөн болон харьцангуй эрүүл хүмүүст глюкоз, глюкозжсон гемоглобин статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). Дүгнэлт: Бидний судалгаанаас харахад БЖИ, глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицерид, ИНЛП хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдолын бүлэгт статистик хамаарал бүхий өндөр байна(p<0.05). ABCC8 генийн rs1801261 полиморфизмын гомозигот гетерозигот генотипийн аль алиных нь үед глюкоз ба глюкозжсон гемоглобин хэмжээ ЧШХШ 2-той бүлэгт өндөр мөн Т аллель болон ТТ генотипийн давтамж тохиолдолын бүлэгт өндөр байгаа нь ЧШХШ 2-т өртөмхий байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ABCC8 генийн RS1799854 полиморфизмыг чихрийн шижин хэвшинж 2-той холбон судлах нь(2021-04-06); ;Э.Пүрэвдулам ;Э.Солонго ;Ж.МөнхцэцэгДэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй хүмүүсийн тоо 463 сая байгаа бөгөөд 2045 онд 700 сая хүрнэ хэмжээх тооцоог олон услын чихрийн шижингийн холбоо мэдээлсэн байна. Нийт чихрийн шижингийн тохиолдлын 90 хувийг 2-р хэв шинжийн чихрийн шижин эзлэх ба нойр булчирхайн бета эсийн инсулин ялгаруулахад оролцдог калийн сувгийн Sur1 уургийг кодолдог ABCC8 генийн зарим полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэхэд нөлөөлдөг байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар ABCC8 генийн rs1799854 полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинжийг үүсгэхэд нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзжээ. Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 93 өвчтөн, хяналтын бүлэгт 93 хүнийг сонгон өлөн үеийн цусанд глюкоз, нийт холестерин, ИНЛП, БНЛП болон триглицерид, глюкозжсон гемоглобин тодорхойлсон. Цуснаас ДНХ-ийг ялган ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг тодорхойллоо. Судалгааны үр дүнгээр биеийн жингийн индекс тохиолдлын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицеридын хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). ЧШХШ-2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмын Т аллель болон ТТ генотипийн давтамж илүү өндөр байв (p<0.05). ABCC8 генийн rs1799854 полиморфизмын T аллель болон TT генотипийн давтамж тохиолдлын бүлэгт өндөр байгаа нь чихрийн шижин хэв шинж 2-т илүү өртөмхий байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах нь(2021-09-01); ;Э.Пүрэвдулам ;Э.Солонго ;Ж.МөнхцэцэгНойр булчирхайн бета эсийн инсулин ялгаруулахад оролцдог калийн сувгийн Sur1 уургийг кодолдог ABCC8 генийн зарим полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэхэд нөлөөлдөг байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар ABCC8 генийн rs1799854 полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинжийг үүсгэхэд нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзжээ. Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 93 өвчтөн, хяналтын бүлэгт 93 хүнийг сонгон өлөн үеийн цусанд глюкоз, нийт холестерин, ИНЛП, БНЛП болон триглицерид, глюкозжсон гемоглобин тодорхойлсон. Цуснаас ДНХ-ийг ялган ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг тодорхойллоо. Судалгааны үр дүнгээр биеийн жингийн индекс тохиолдлын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицерид, ИНЛП-ын хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. ЧШХШ-2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмын Т аллель болон ТТ генотипийн давтамж илүү өндөр мөн С аллелийн доминант загварын хувьд CC генотипийн давтамж статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.05). ТТ генотип болон СС генотипийн бүлэгт холестерины хэмжээ статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.05). СС генотипийн тохиолдын бүлэгт БЖИ, глюкоз, HbA1c, триглицерид, СТ генотипийн тохиолдлын бүлэгт глюкоз, HbA1c, ТТ генотипийн тохиолдлын бүлэгт БЖИ, глюкоз, HbA1c, ИНЛП тус бүр статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.05).
