Shinebaatar, Erkhembayar
Loading...
Товч нэр
Shinebaatar, Erkhembayar
Бүтэн нэр
Shinebaatar Erkhembayar
Латин нэр
Shinebaatar Erkhembayar
Албан тушаал
Судлаач
ORCID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Association of KCNJ11rs5219 gene polymorphism among people with type 2 diabetes mellitus in Mongolia(Elsevier BV, 2021-04); ; ;Erdenetsogt, Purevdulam; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг чихрийн шижин хэвшинж 2-той холбон судлах нь(2021-04-06) ;Э.Солонго ;Э.Пүрэвдулам; ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Геномтой холбоотой хийгдэж буй (Genome-wide association studies (GWAS)) судалгаануудаас харахад KCNJ11 генийн зарим полиморфизм нь чихрийн шижин хэвшинж 2-ыг үүсэхэд нөлөөлдөг байна. KCNJ11 ген нь инсулины ялгаралтыг зохицуулахад оролцдог АТФ мэдрэг калийн сувгийн уураг Kir6.2-ийг кодолдог. KCNJ11 генийн rs5219 полиморфизм нь 23-р кодон дээр гуаниныг аденин болгосноор глутамины хүчил лизин аминхүчил болж өөрчлөгдөнө. Ингэснээр инсулины шүүрэл дарангуйлагдаж, цусан дахь глюкозын хэмжээ ихэсч улмаар чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-ыг KCNJ11 генийн rs5219 полиморфизмтой холбон судлах. Материал, арга зүй: Бидний судалгаа тохиолдол-хяналтын судалгааны загвараар хийгдсэн ба ЧШХШ-2-той 52 хүн, харьцангуй эрүүл 52 хүн нийт 104 хүн хамрагдсан. Биохимийн үзүүлэлтүүдийг цусны ийлдэснээс Respons-910 биохимийн бүрэн автомат анализатор ашиглан тодорхойлсон. Бүхэл цуснаас глюкозжсон гемоглобиныг БНСУ-ын “SD A1cCare” хагас автомат анализатораар, геномын ДНХ-г БНХАУ-ын Hualikexi компанийн “Quick Prep Universal Genome DNA Kit” цомог ашиглан ялгасан. KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг өвөрмөц праймер ашиглан ОХУП-ПГУ-ын (RFLP-PCR) аргаар бай дарааллыг олшруулаад бүтээгдэхүүнийг BanII рестрикцийн эсгэг ашиглан зүсэж, гель электрофорезд гүйлгэн үр дүнг тодорхойлов. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 23.0 программ ашиглан хийсэн. Үр дүн: Биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицеридийн хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). ЧШХШ-2-той хүмүүст К аллель болон КК генотипийн давтамж илүү өндөр байв (p<0.05). Дүгнэлт: KCNJ11 генийн rs5219 полиморфизмын К аллель болон KK генотипийн давтамж тохиолдлын бүлэгт өндөр байгаа нь чихрийн шижин хэвшинж 2-т илүү өртөмхий байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүст ABCC8 генийн rs1801261 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан нь(2022-04-28) ;Б.Нямжав ;Э.Пүрэвдулам; ;Э.СолонгоЖ.МөнхцэцэгҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) болон үүнээс үүдэлтэй хүндрэлүүд нь эрүүл мэндийн салбарт тулгарж буй томоохон асуудал болоод байна. Нойр булчирхайн β-эсийн АТФ хамааралт калийн суваг нь Kir6.2 болон SUR1 гэсэн уургуудаас тогтдог бөгөөд калийн суваг нь инсулины ялгаралтад нөлөөлдөг. Сульфанилмочевин суваг уургийг (SUR1) ABCC8 ген кодлодог бөгөөд энэ генийн зарим полиморфизмууд нь чихрийн шижин хэвшинж 2-ийг үүсэхэд нөлөөлдөг байна. Судлаачдын үзэж буйгаар ABCC8 генийн rs1801261 полиморфизм нь ЧШХШ2 үүсэхэд нөлөөлдөг байх магадлалтай хэмээн үзэж байна. Арга, аргачачлал: Энэхүү судалгааг тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 89 өвчтөн, хяналтын бүлэгт 89 хүнийг сонгон авч глюкозжсон гемоглобин, өлөн үеийн цусны глюкоз, нийт холестерин, триглицерид, их нягтралтай липопротейд (ИНЛП), бага нягтралтай липопротейд (БНЛП) тодорхойлж үзэв. Цуснаас ДНХ-ийг ялган авж ABCC8 генийн rs1802161 полиморфизмыг ОХУ-ПГУ-ын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд оролцогчдын насны давтамж 2 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан бол хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын бүлэгт биеийн жингийн индекс (БЖИ), глюкоз, глюкозжсон гемоглобин нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Гомозигот СС генотипийн хувьд тохиолдол болон хяналтын бүлэгт БЖИ, глюкоз, глюкозжсон гемоглобин статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол гетерозигот СТ генотип бүхий ЧШХШ2-оор өвдсөн болон харьцангуй эрүүл хүмүүст глюкоз, глюкозжсон гемоглобин статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). Дүгнэлт: Бидний судалгаанаас харахад БЖИ, глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицерид, ИНЛП хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдолын бүлэгт статистик хамаарал бүхий өндөр байна(p<0.05). ABCC8 генийн rs1801261 полиморфизмын гомозигот гетерозигот генотипийн аль алиных нь үед глюкоз ба глюкозжсон гемоглобин хэмжээ ЧШХШ 2-той бүлэгт өндөр мөн Т аллель болон ТТ генотипийн давтамж тохиолдолын бүлэгт өндөр байгаа нь ЧШХШ 2-т өртөмхий байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндгөвч уйланхайжих хам шинжтэй эмэгтэйчүүдийн андроген, өлөн үеийн глюкоз, лептин дааврын хамаарлыг судалсан дүн(2021-04-06) ;Д.Рэнцэнханд; ;М.Сосорбурам ;Э.ОдхүүД.ӨнөржаргалӨндгөвч уйланхайжих хам шинж нь эмэгтэйчүүдэд андроген даавар, өлөн үеийн глюкоз, лептин дааврыг харьцуулан судалсан юм. Энэхүү судалгааг тохиолдол хяналтын судалгааны загвараар Улаанбаатар хотын 18-35 насны хүмүүсийг хамруулж, асуумж авч антропометрийн хэмжилт хийн, өлөн үеийн глюкоз, лептин дааврын хэмжээг тогтоосон.Үндэслэл: Сүүлийн үед ӨУХШ-тэй эмэгтэйчүүдэд андроген, өлөн үеийн глюкоз, лептин дааврын түвшин нэмэгдэх хандлага ихтэй байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд нь таргалалт болон өөхний солилцооны алдагдал, даралт ихсэлт, чихрийн шижин болон инсулинд дөжрөл зэрэг олон тооны бодисын солилцооны эмгэг, зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөртэй болох нь тогтоогдсон. Сүүлийн үед ӨУХШ-тэй холбоотой судалгаа ихээр хийгдэж судлаачдын анхаарлын төвд байгаа боловч манай орны хэмжээнд энэ чиглэлийн судалгаа хангалтгүй байна. Материал ба аргазүй: Судалгаанд Улаанбаатар хотын Нийслэлийн өргөө амаржих газарт эмчийн үзлэг, хэт авиан шинжилгээ, дааврын шинжилгээгээр ӨУХШ онош батлагдсан 60, эрүүл 30 эмэгтэйг судалгаанд хамруулсан. Үр дүн: ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн ийлдсэнд лептин даавар тодорхойлох судалгаанд хамрагдсан нийт 86 эмэгтэйчүүдээс 30 (34.8%) нь эрүүл, ӨУХШ-тэй БЖИ хэвийн 28 (32.5%) , ӨУХШ-тэй БЖИ илүүдэлтэй 28 (32.5%) эмэгтэйг тус бүр хамруулсан. Нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг насны бүлгээр ангилж үзвэл 20 хүртэлх насны 9 (10.5%), 21-25 насны 23 (26.7%), 26-30 насны 32 (37.2%), 31-35насны 22 (25.6%) байна. Дүгнэлт: ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийг эрүүл эмэгтэйчүүдтэй харьцуулахад өлөн үеийн сахар, лептин дааврын хэмжээ өндөр гарч байна. Мөн ӨУХШ-тэй эмэгтэйчүүдэд андроген даавар илүү ялгарч байна. Лептин даавар нь нас ахих тусам нэмэгдэж хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ABCC8 генийн RS1799854 полиморфизмыг чихрийн шижин хэвшинж 2-той холбон судлах нь(2021-04-06); ;Э.Пүрэвдулам ;Э.Солонго ;Ж.МөнхцэцэгДэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй хүмүүсийн тоо 463 сая байгаа бөгөөд 2045 онд 700 сая хүрнэ хэмжээх тооцоог олон услын чихрийн шижингийн холбоо мэдээлсэн байна. Нийт чихрийн шижингийн тохиолдлын 90 хувийг 2-р хэв шинжийн чихрийн шижин эзлэх ба нойр булчирхайн бета эсийн инсулин ялгаруулахад оролцдог калийн сувгийн Sur1 уургийг кодолдог ABCC8 генийн зарим полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэхэд нөлөөлдөг байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар ABCC8 генийн rs1799854 полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинжийг үүсгэхэд нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзжээ. Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 93 өвчтөн, хяналтын бүлэгт 93 хүнийг сонгон өлөн үеийн цусанд глюкоз, нийт холестерин, ИНЛП, БНЛП болон триглицерид, глюкозжсон гемоглобин тодорхойлсон. Цуснаас ДНХ-ийг ялган ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг тодорхойллоо. Судалгааны үр дүнгээр биеийн жингийн индекс тохиолдлын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицеридын хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). ЧШХШ-2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмын Т аллель болон ТТ генотипийн давтамж илүү өндөр байв (p<0.05). ABCC8 генийн rs1799854 полиморфизмын T аллель болон TT генотипийн давтамж тохиолдлын бүлэгт өндөр байгаа нь чихрийн шижин хэв шинж 2-т илүү өртөмхий байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах нь(2021-09-01) ;Э.Солонго ;Э.Пүрэвдулам; ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2-ыг үүсгэхэд эрсдэлт хүчин зүйл болдог ABCC8, INS, TCF7L2, PPARG гэх мэт 70 гаруй ген судлагдсаны нэг нь KCNJ11 ген юм. KCNJ11 ген нь инсулины ялгаралтыг зохицуулахад оролцдог АТФ хамааралт калийн сувгийн уураг Kir6.2-ийг кодолдог. KCNJ11 генийн rs5219 полиморфизм нь 23-р кодон дээр гуаниныг аденин болгосноор глутамины хүчил лизин аминхүчил болж өөрчлөгдөнө. Ингэснээр инсулины шүүрэл дарангуйлагдаж, цусан дахь глюкозын хэмжээ ихэсч улмаар чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг нүүрс ус болон өөх тосны солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах. Материал, арга зүй: KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг өвөрмөц праймер ашиглан ОХУ-ПГУын аргаар бай дарааллыг олшруулаад бүтээгдэхүүнийг BanII рестрикцийн эсгэг ашиглан зүсэж, гель электрофорезд гүйлгэн үр дүнг тодорхойлов. Үр дүн: Триглицеридийн хэмжээ СС генотиптэй харьцангуй эрүүл хүмүүст 1.47±1.06 ммоль/л, СС генотип агуулсан ЧШХШ (чихрийн шижин хэв шинж) 2-той хүмүүст 3.08±3.35 ммоль/л байгаа нь статистикийн үнэн магадтай ялгаатай байна (p<0.05). ИНЛПын хэмжээ гетерозигот СТ генотипын үед 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.05). Харин бусад үзүүлэлтийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: KCNJ11 генийн rs5219 полиморфизмын гомозигот болон гетерозигот генотипын аль алиных нь үед глюкоз болон глюкозжсон гемоглобины хэмжээ тохиолдлын буюу ЧШХШ 2-той хүмүүст илүү өндөр байна. Рецессив гомозигот генотиптэй ЧШХШ 2 бүхий бүлгийн хүмүүст өөх тосны солилцооны үзүүлэлтүүдээс триглицеридын хэмжээ өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах нь(2021-09-01); ;Э.Пүрэвдулам ;Э.Солонго ;Ж.МөнхцэцэгНойр булчирхайн бета эсийн инсулин ялгаруулахад оролцдог калийн сувгийн Sur1 уургийг кодолдог ABCC8 генийн зарим полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэхэд нөлөөлдөг байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар ABCC8 генийн rs1799854 полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинжийг үүсгэхэд нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзжээ. Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 93 өвчтөн, хяналтын бүлэгт 93 хүнийг сонгон өлөн үеийн цусанд глюкоз, нийт холестерин, ИНЛП, БНЛП болон триглицерид, глюкозжсон гемоглобин тодорхойлсон. Цуснаас ДНХ-ийг ялган ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг тодорхойллоо. Судалгааны үр дүнгээр биеийн жингийн индекс тохиолдлын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицерид, ИНЛП-ын хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. ЧШХШ-2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмын Т аллель болон ТТ генотипийн давтамж илүү өндөр мөн С аллелийн доминант загварын хувьд CC генотипийн давтамж статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.05). ТТ генотип болон СС генотипийн бүлэгт холестерины хэмжээ статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.05). СС генотипийн тохиолдын бүлэгт БЖИ, глюкоз, HbA1c, триглицерид, СТ генотипийн тохиолдлын бүлэгт глюкоз, HbA1c, ТТ генотипийн тохиолдлын бүлэгт БЖИ, глюкоз, HbA1c, ИНЛП тус бүр статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.05).
