Д.Эрдэнэсувд
Loading...
Товч нэр
Д.Эрдэнэсувд
Бүтэн нэр
Дамдинсүрэн Эрдэнэсувд
Латин нэр
Damdinsuren Erdenesuvd
Албан тушаал
Багш
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үед Д витамины түвшин, нөлөөг судалсан дүн(2024-01-21); ;Н.Пүрэвжаргал ;Чой Бум Чэй ;Хюё Ён ПакҮндэслэл: Д витамин нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд өвөрмөц үүрэгтэй оролцдог бөгөөд үргүйдэлтэй холбосон судалгааны ажлууд ихээр хийгдэж байна. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд Д витамины түвшинг тодорхойлж үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеийн өндгөн эсийн чанар, үр хөврөлийн хөгжилд нөлөөлөх эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар, Си Эл Даблью Эйч эмнэлгийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Оролцогчдын цусан дахь Д витамины хэмжээг үнэлэн хэвийн (≥30 ng/ mL), хангалтгүй (21–29 ng/mL), дутагдалтай (≤20 ng/ml) гэсэн 3 бүлэгт ангилсан. Мөн нас, биеийн жингийн индекс, Д витамины түвшинг тодорхойлсон улирал, өндгөвчний нөөцийн үзүүлэлтүүд, өндгөн эс болон үр хөврөлийн чанарын үзүүлэлтүүдийг цуглуулан кодолж, SPSS 21.0 программ ашиглан судалгааны статистик боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 22-45 насны 962 эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас нь 33.9±5.5 жил байв. Судалгаанд хамрагдсан үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 75.4% нь Д витамины дутагдалтай, 14.9% нь хангалтгүй түвшинтэй, 9.7% нь 30 ng/ml-ээс дээш буюу хэвийн хэмжээтэй байгаа нь тодорхойлогдсон. Д витамины дутагдалтай оролцогчдын зуны улирлын Д витамины дундаж хэмжээ нь намрын улирлаас өндөр байв. Өндгөвчний нөөц, өндгөн эсийн тоо болон морфологи өөрчлөлт, үр тогтолт, чанартай үр хөврөлийн эзлэх хувь нь судалгааны 3 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Дүгнэлт: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд Д витамины дутагдал өндөр хувьтай тохиолдож байна. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний өмнөх цусан дахь Д витамины түвшин тухайн эмчилгээний үеийн өндгөн эсийн чанар, үр хөврөлийн хөгжилд илэрхий нөлөө үзүүлдэггүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of Y chromosome microdeletions among infertile Mongolian men(The Korean Society for Reproductive Medicine, 2022-06); ;Naidansuren, Purevjargal; ;Choi, Bum-ChaeChoi, Min-YoupOBJECTIVE: Y chromosome microdeletions are the second most common genetic cause of male infertility after Klinefelter syndrome. The aim of this study was to determine the patterns of Y chromosome microdeletions among infertile Mongolian men. METHODS: A descriptive study was performed on 75 infertile men from February 2017 to December 2018. Y chromosome microdeletions were identified by polymerase chain reaction. Semen parameters, hormonal levels, and testis biopsy samples were examined. RESULTS: Among 75 infertile men, two cases of Y chromosome microdeletions were identified. The first case had an AZFa complete deletion and the other had an AZFc partial deletion. This study found that the proportion of Y chromosome microdeletions among infertile Mongolian men was 2.66%. CONCLUSION: The findings can be applied to in vitro fertilization and assisted reproductive technology, and our results will help clinicians improve treatment management for infertile Mongolian couples.Scopus© Citations 1
